ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW06D058
Оюутны нэр: …………………..Т.Ундрал
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Ц.Энхбилэг
Сэдвийн нэр: …………………..Өөрийгөө хөгжүүлэх асуулт хариултын вэб сайт
Төгсөлтийн ажлын товч агуулга
Асуулт хариултын вэб сайт нь хүний мэдлэгийн санг дээшлүүлэх хөгжүүлэх боломжтой бөгөөд онлайн хэлбэрээр хүрдэг учир олонхийг хамарч чаддаг систем юм.Тухайн систем онцлог нь хүмүүс хоорондоо мэдлэгээ хуваалцах, тэдгээрийг хооронд нь зохицуулах юм.Нэг нь шинэ асуулт дэвшүүлэхэд , бусад хэрэглэгчид нь түүний асуусан асуултанд хариулт өгөх зарчимаар ажиллана.Бас асуултанд болон хариултанд үнэлгээ өгөх аргаар хэрэглэгчидийн рейтинг тогтоох, мөн өмнө үүсэн асуултуудаас оновчтой хайлт хийх тогтолцоотой. Уг систем нь дараах зарчимуудыг агуулдаг.
- Шинээр асуулт асуух
- Асуултанд хариулах
- Асуултаас хайлт хийх
- Үнэлгээ өгөх
- Оноо цуглуулах
Шинээр асуулт асуух – Хэрэглэгч нь шинээр асуулт нэмэхдээ эхлээд нэвтэрч орсон байх шаардлагатай бөгөөд үүний дараа асуулт асуухдаа тухайн асуулт маань ямар төрөлд хамаарах ба ямар гарчигтай болох тухайгаа оруулж өгөх хэрэгтэй байдаг.Ингэснээр асуултуудыг дотор нь ангилах боломжтой болох ба ямар хэрэглэгч хэзээ ямар төрлийн асуулт асуусан гэх мэт мэдээлэлүүд тодорхой болдог.
Асуултанд хариулах- Хэрэглэгч нь бусад хэрэглэгчийн асуусан асуултанд хариулах боломжтой ба асуултуудаас төрөл, огноо болон хэрэглэгч зэрэг мэдээлэлүүдээс хайж сонгон хариулах боломжтой байдаг.
Асуултаас хайлт хийх- Ямар нэгэн асуулт асуухаасаа өмнө миний асуулт өмнө нь асуугдсан байгаа эсэхийг мэдэхийн тулд хайж болох юм.Ингэхдээ асуултын огноо,төрөл, хэрэглэгч гэх мэт мэдээлэлүүдээр хайж болно.
Үнэлгээ өгөх- Хэрэглэгчдийн асуусан асуулт болон хариултанд үнэлгээ өгч болох ба сайн эсвэл муу үнэлгээ байж болно.Сайн үнэлгээ өгөх тусам тэр хариулт нь рейтэнг өндөртэй болж хайлтанд илүү үр дүн үзүүлэх боломжтой.
Оноо цуглуулах- Асуулт асуух болон асуултанд хариулах мөн өндөр үнэлгээ авах бүрдээ оноо цуглуулах боломжтой байдаг.Олон удаа асуултанд оновчтой хариулах ,болон асуух үйлдэлд харгалзах оноо өгдөг.
Энэ системийн хамгийн чухал зүйл нь хэрэглэгч тухайн асуулт хариултын сангаас хайлт хүссэн асуултаар хайлт хийх боломжтой бөгөөд үүнийг манай систем маань хайлтыг улам боловсронгуй болгох зорилготой ба тухайн асуултанд тохирч болох хамгийн ойрхон хариултыг эрж олох онцлог юм. Хайлтын үр дүнгүүдийг улам сайжруулан өөрийгөө хөгжүүлэх онцлогтой.Ингэхдээ хайлтын хиймэл оюуны хайлтын алгоримүүдийг түлхүү ашиглах зорилготой.
Хэрэглэгчийн тухай мэдээлэл
Тухайн системийн хэрэглэгчийн хамрах хүрээ их өргөн юм.Энэхүү систем нь ямар нэгэн тодорхой хэрэглэгч объектгүй бөгөөд аливаа вэб сайт хэрэглэгч хүмүүс бүгд хамаарна. Та ч гэсэн энэ системийн нэгэн хэрэглэгч болж болох юм.
Дэлхийн төвүүдийг холбосон компьютеруудаар олон мянган мэдээлэлийг хүлээн авч илгээж байна.Интернэтийн сүлжээ нь маш богино хугацаанд мэдээллийг хүлээн авч илгээж байна.Интернэтийн сүлжээ нь маш богино хугацаанд хэрэглэгчидийг сонирхол, хэрэгцээтэй мэдээлэлүүдээр хангадагаараа бусад мэдээллийн хэрэгсэлүүдээс олон дахин давуу талтай.Интернэт нь хэрэглэгчидийн хоорондын зайнаас үл хамаардаг бөгөөд мэдээлэл солилцох өргөн уудам зайг хамарсан зүйл билээ.Орчин үед 43.000 сүлжээг агуулсан 3.864.000 компьютер, 28.9 сая хэрэглэгчтэй байна.Иргэдийн 73.2 хувь нь интернетийг ямар нэгэн байдлаар хэрэглэх болсон бөгөөд ноднингийн өдийд энэ хувь нь 55.6 байжээ.Нас ахих тусам интернетийн хэрэглэх нь багасаж харин гучаас доош насныхан хамгийн идэвтэй байна Эдгээр бүх хэрэглэгчид нь манай системийн хэрэглэгч болох боломжтой.
Хэрэглэгчийн үйл ажиллааны онцлог
Тухайн системийн хэрэглэгч нь системд нэвтрэн асуулт асуух болон асуултанд хариулах , асултуудаас хайх боломжтой бөгөөд асуултын төрөлтэй байна.
- Интенетэд холбогдсон бол хаанаас ч хэрэглэж болох
- Ямар ч нас, мэргэжил харгалзахгүйгээр дурын хүн хэрэглэх боломжтой
- Хэрэглэгч дурын асуултыг асууж болно.
Систем хөгжүүлэх үндэслэл
Хүмүүс бидний орчин тойронд мэдэх, мэдэгдэхгүй олон проблем асуултууд урган гарч үүсч байдаг.Үүний хариултыг олохын тулд хүмүүс нэг нэгнээсээ ихэвчлэн асуудаг байна.Үүнийг хялбараар шийдэхийн тулд нэгдсэн асуулт , хариултын сантай вэб сайт анх хөгжиж ирсэн.Ийм монгол сайт бараг байдаггүй/ховорхон/ учраас үүнийг хөгжүүлэх үндэслэл болж байна.
Системийн хамрах хүрээ
Энэхүү систем нь ямар нэгэн тодорхой хэрэглэгч объектгүй бөгөөд дэлхий дээрх интернэт ашигладаг олон сая сая хэрэглэгчидийг хамарна.Ийнхүү олон хэрэглэгчийг хамардагаараа бусад олон төрлийн системээс давуу тал онцлогтой юм.
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС 2011 он.
No comments:
Post a Comment