Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - Сүлжээ дэлгүүрийн систем


ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW06D405
Оюутны нэр: …………………..Г.Энхбат
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Б.Батзолбоо
Сэдвийн нэр: …………………..Сүлжээ дэлгүүрийн систем

Төгсөлтийн ажлын товч агуулга/1000-аас доош үгтэй/
Энэхүү систем нь дэлгүүр, супермаркет, бусад бөөний болон жижиглэн худалдааны байгууллагын барааны дэлгэрэнгүй бүртгэл, үнийн мэдээлэл, борлуулалтын үйл ажиллагааны бүртгэл тооцоог хөтлөн, холбогдох тайлан мэдээг боловсруулж, үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломжийг танд олгох дэлгүүрийн цогц систем юм.

Фронт оффис
Дэлгүүрийн удирдлагын систем нь фронт оффис, бак оффис гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд фронт оффис нь кассирын борлуулалтын програм буюу ПОС-ийн програм юм. ПОС нь кассирын өдөр тутмын үйл ажиллагаа болох борлуулсан бүтээгдэхүүний мэдээллийг бүртгэх, төлбөрийн хэмжээг нь бодож гаргах, тооцоо хийх зэрэг бүхий л гар ажиллагааг хөнгөвчилж, үйлчлүүлэгчдээ түргэн шуурхай үйлчлэх боломж олгоно.
  • Борлуулалтыг барааны баар код уншуулж хийхээс гадна барааны дотоод кодыг гараас оруулж бүртгэнэ.
  • Тухайн өдрийнхөө борлуулалтын жагсаалтыг харна
  • Энгийн болон мэдрэгчтэй дэлгэцийн горимд ажиллана
  • Дотоод сүлжээнд холбогдохоос гадна оффлайн горимд буюу сүлжээгүй тусдаа ажиллана.

Системийн модулиуд
1. Тасгийн тохиргоо
Тухайн тасагт ямар бараа зарагдах, бөөний болон жижиглэнгийн үнэ нь хэд байхыг тохируулна.
2. Барааны тохиргоо
Дараах тохируулгуудыг нэг болон олон барааны хувьд зэрэг тохируулга хийж болно.
  • Ерөнхий мэдээлэл – барааны бүлэг, сери цувралын дугаар ашиглах эсэх, баталгаат хугацаа, бонус ашиглах эсэх, хөнгөлөлтийн картын хувиар хямдрах эсэх мэдээллийг оруулна.
  • Баар кодын мэдээлэл
  • Тасгийн мэдээлэл
  • Үнийн мэдээлэл
  • Хямдралын бодлого
  • Барааны хямдралын загвар
  • Барааны урамшуулал

3. Урамшуулал
Барааны урамшууллыг ямар хэлбэрээр, хэдий хугацаатай явагдахыг тохируулна.
  • Дүнгээс хамаарсан урамшуулал 
  • Бараанаас хамаарсан урамшуулал

4. Талоны жагсаалт
5. Гүйлгээ
6. Үнийн өөрчлөлтийн түүх
Барааны худалдах үнэ өөрчлөгдсөн түүхийг харна.
7. Кассирийн тооцоо
Кассирийн төв кассанд тушааж байгаа орлогыг дэвсгэрт бүрээр, тоо ширхэгээр нь бүртгэж авна.
8. Бараа орлогод авах
9. Электрон жин
Дэлгүүр бүрт байгаа электрон жингүүдийг бүртгэж, барааны мэдээлэл оруулах бөгөөд үндсэн ажиллагаа нь ПОС-ийн програмтай холбогдоно. Тухайн жин дээр жинлэсэн барааны жин, үнийн мэдээллийг багцлан шингээсэн баар код хэвлэж ПОС руу явуулна

Системийн зорилго
“Ялгуун хонгор” ХХК –ийн дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь өөрөө өөртөө үйлчилдэг дэлгүүр болж байгаа учир шинэ систем нэвтрүүлэх шаардлагатай болсон. Тиймээс тус компанид супермаркет, худалдааны төвүүдэд ашигладаг POS системийг нэвртрүүлж, дэлгүүрийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, үйлчлүүлэгчдийн удаан хүлээлгэлгүй хурдан шуурхай, найдвартай үйлчлэхэд нь тус дөхөм болох зорилгоор автоматжуулах энэхүү ажлыг гүйцэтгэнэ.
Дэлгүүрийг автоматжуулах, хялбарчлах ажлын хүрээнд дараах асуудлууд тавигдана.

Системийн оролт:
  • Барааны ангиллыг бүртгэх
  • Барааг бүтээгдэхүүнийг бүртгэх
  • Ажилтны мэдээлэл бүртгэх
  • Нийлүүлэгчийг бүртгэх
Системийн гаралт:
  •  Барааны илүүдэл хомсдолыг тухайн агшинд харах
  •  Гүйлгээ хийсэн талон /үйлчилгээний хуудас/ гаргах
  •  Кассчний өдөр тутмын тайлан гаргах
  •  Дэлгүүрийн өдрийн тайлан гаргах
  •  Барааны үлдэгдлийн тайлан гаргах

Эдгээр бүртгэлийн үндсэн дээр систем боловсруулж холбогдох тайлангууд болон статистик мэдээллүүдийг гарна.

No comments:

Post a Comment