ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW06D430
Оюутны нэр: …………………..Я.Даваабат
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Д.Ундраа 
Сэдвийн нэр: …………………..Зочид буудлын онлайн БҮРТГЭЛИЙН СИСТЕМ
Төгсөлтийн ажлын товч агуулга/1000-аас доош үгтэй/
Зочид буудлын онлайн БҮРТГЭЛИЙН СИСТЕМ нь тухайн байгууллага үйлчлүүлэгчид хэрхэн өөртөө татах вэ? Гэсэн чухал бүрдэл хэсгүүдийн нэг бөгөөд тухайн зочид буудалд зорчин ирэгсэд заавал өөрийн биеэр бус, өөрийн байгаа интернэт сүлжээ бүхий газраас уг буудлын цахим хуудсанд зочилон, өөрт таалагдах өрөөг сонгох, цаашлаад хүсвэл төлбөр тооцоогоо хийж болох бөгөөд энэ нь зочид буудлын ажилчидад ажлыг нь хялбарчилж, аливаа нэгэн алдаа гаргах магадлалыг бууруулж, төрөл бүрийн тайлан тооцоог гарган авахад хялбар байх бөгөөд ингэж чадсанаар санхүү, мөнгөний үргүй зардалаас хол байж чадах давуу талууд их байх юм.
Хэрэглэгчийн тухай мэдээлэл
“Говь” зочид буудал нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод 1998 онд Үйлдвэрлэл худалдааны “Говь” ХК-ны хөрөнгөөр байгуулагдаж ашиглалтанд орсон. Тус зочид буудал нь Мөрөн хот дахь анхны 2 одтой зочид буудал бөгөөд дотоод гадаадын аялагч, амрагчидын саатан тухлах дуртай газар болсоор удаж байна. Мөрөн хотын төвөөс зайдуу нам гүм, чимээ аниргүй таатай бүсд оршдог. ЖҮТ1 нь 3 давхар зочид буудлын барилга, зуны ресторан, зуны модон гэр буудал, монгол гэр, гүний худаг, дулаан граж, ногооны зоорь бүхий бүхий эзэмшил газартай зочид буудлын зориулалттай цогцолбор юм. 
Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог
Өрөөний захиалга нь зочин зочид буудлын хоорондын хэлцэл бөгөөд нэг нь чанарын өндөр түвшинд үйлчлэх ба нөгөө нь захиалсан хугацаандаа ирж төлбөрөө бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Захиалгын систем нь зочины хүсэлтийг хүлээн авч, зочины заасан хугацаанд өрөө бэлэн байх эсхийг шүүх, захиалгын системд мэдээ оруулах, зочин зөвшөөрсөн тохиолдолд баталгаажуулах, зочнийг ирcний дараа захиалгын бүртгэлээс зочины бүртгэлд оруулах гэсэн үйлдэлтэй байвал зохино. Тухайн зочин хүлээн авахаас өмнө дор хаяж нэг өдрийн өмнө захиалгаа баталгаажуулсан байх шаардлагатай. Захиалгыг дараах төрөлөөр авдаг. 
Систем хөгжүүлэх үндэслэл
Энэхүү систем нь хүлээн авагчийг мэдээллээр бүрэн хангах чиглэгдэнэ. Тус систем нь зочид буудлын өрөө захиалга, зочины бүртгэл, үйлчилгээний төлбөр, төлбөр тооцоо хийх, тайлангууд гаргах зэрэг мэдээллүүдийг хөтлөхөд хүлээн авагчийн өмнө тулгардаг механик (гар) үйл ажиллагааг автоматжуулахад манай системийн гол зорилго оршино. Мөн манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л зочид буудлууд онлайнаар зөвхөн тухайн байгууллагын мэдээлэл болон өрөөний үнэ тариф үйлчилгээг харах боломжтой байдаг бол миний хөгжүүлэх систем өрөөний захиалга аваад зогсохгүй бүхий л тайлан тооцоог гаргах чадвартай цогц систем болохоороо давуу талтай юм. Хамгийн гол нь цаг хугацаа хэмнэсэн хурдан хугацаанд оновчтой мэдээлэл хэрэглэгчид үзүүлэх юм. Мөн Хөвсгөл аймаг нь манай орны аялал жуулчилалын гол бүс нутаг учраас зочид буудлын хэрэгцээ шаардлага их гардаг бөгөөд гадаад дотоодын үйлчлүүлэгчидийн болон буудлын ажилчидын ажил, цаг, мөнгийг хэмнэх үүднээс энэхүү Захиалгын системийг хөгжүүлэхээр шийдлээ. 
Хуучин систем: Хуучин систем нь орчин нь хүлээн авагчийн механик (гар) үйл ажиллагаатай байсан мөн захиалгаа утсаар болон И-майл хаягаар авдаг байсан бөгөөд тус зочид буудлын менежментийн хэлтэст хэрэгцээтэй тайланг түргэн шуурхай гаргаж өгөхөд хүндрэлтэй. Цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд алдагдалтай байсан. 
Шинэ систем: Шинэ систем нь хуучин системд хийж чаддаггүй байсан бүхийл асуудлыг шийдэхээс гадна зочид буудлын үйл ажиллагааг төвийн нэгдсэн баазтай дотоод сүлжээнд салшгүй холбоотойгоор ажиллах ба цаашилбал интернэтийн сүлжээний орчинд ажиллана. Ингэснээр үйлчлүүлэгчид интернэтийн сүлжээ бүхий газраас энэхүү компаний үйл ажиллагаатай танилцан өөрийн захиалгаа өгөх боломжтой болох бөгөөд тухайн байгууллагийн үйл ажиллагаа хурдан шуурхай үргүй зардал бага гарч, үйлчлүүлэгчидийн сэтгэл ханамж дээшлэх давуу талтай. 
Системийн хамрах хүрээ
“Говь” зочид буудлын бүх ажилтан, албан хаагчид ашиглах бөгөөд тус байгууллагын дотоод сүлжээнд холбогдон ажиллана.
Улмаар энэхүү системийг ямар компани, байгууллага авч ашиглах боломжтой юм. 
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС       2011 он.
 
 
No comments:
Post a Comment