Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - Онлайн номын худалдаа


ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW06D434
Оюутны нэр: …………………..Д.Өлзийжаргал
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Ц.Энхбилэг
Сэдвийн нэр: …………………..Онлайн номын худалдаа

Төгсөлтийн ажлын товч агуулга
Энэхүү “Онлайн номын худалдааны” систем нь байгууллагийн үндсэн үүрэг болох ШУА-ийн эрдэмтэдийн гаргасан  бүтээлүүд болох номыг худалдаалах үүрэгтэй.
1.1 Хэрэглэгчийн талаарх мэдээлэл
Монгол улсын шинжлэх ухааны Академийн Эрдэм шинжилгээний төв номын сан нь эрдэмтдийн судалгаа шинжилгээний ажилд түлхэц болохоор эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий ном хэвлэлээр сан хөмрөгөө баяжуулж, эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг өргөтгөх, хөгжүүлэхэд нь туслах мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, харъяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн номыг заах арга зүй, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй эрдэм шинжилгээний байгууллага юм.

1921 онд байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд “Дуун ухааны тасаг” нэртэйгээр анх байгуулагдаж тухайн үеийн эрдэмтдийн санаачлагаар өөрийн гэсэн сан хөмрөгтэй болж анхны үйл ажиллагаагаа явуулж байсан тус номын сан нь Улсын нийтийн номын сан нэртэйгээр ШУА – ийн харъяанд 1994 оныг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байв.1994 оны Засгийн Газарын 23 – р тогтоолд заасны дагуу Улсын төв номын сан болон Соёлын яамны харъяанд очсон байна.

Аливаа судалгаа шинжилгээний ажил өмнө үеийн болон тухайн цаг үеийн хамгийн шинэлэг мэдээ мэдээлэл дээр тулгуурлан хөгжих нь зайлшгүй. Иймд эдгээр мэдээллийг системтэй хүргэх,судалгаа эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг өргөтгөх, хөгжүүлэхэд нь туслахуйц үйлчилгээ үзүүлэх, мөн харъяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн номын санг заах арга зүй, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй орчин үеийн технологийн ололтуудыг бүрэн нэвтрүүлсэн (Digital library) номын санг бий болгох шаардлага зүй ёсоор гарч ирсэн байна.

ШУА – ийн харъяа хүрээлэн төвүүд өөр өөрийн багахан фондтой номын сантай байсан хэдий ч сан хөмрөгийн баяжилт 90-ээд оноо хойш дорвитой хийгдээгүй мэргэжлийн боловсон хүчин хомс, орчин үеийн техник технологийн ололт нэвтрээгүй байв.

Иймээс Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн  “Эрдэм шинжилгээний номын сангуудын сан хөмрөгийг баяжуулан ашиглалтыг нь сайжруулна” гэсэн заалт, ШУА – ийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн  “ном дамжуулах компьтерийн систем бүхий эрдэм шинжилгээний зориулалттай төвлөрсөн номын сан (Digital library) байгуулах” заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Эрдэм шинжилгээний төв номын сангийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоосон байна.

Ийнхүү Монгол Улсын төр засаг, Шинжлэх Ухааны төв байгууллагын бодлого шийдвэрээр Эрдэм Шинжилгээний Төв номын сан байгуулагдан, “Шинжлэх ухаан технологийн тухай хууль”, ”ШУА – ийн эрх зүйн байдлын тухай хууль”, “ШУА – ийн дүрэм” болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. 

1.2 Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог
Энэ байгууллагын үйл ажиллагааны онцлог нь эрдэмтдийн судалгаа шинжилгээний ажилд түлхэц болохуйц эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий ном хэвлэлээр хангагдсан байдаг бөгөөд эрдэм шинжилгээний цар хүрээг өргөтгөх, хөгжүүлэхэд нь туслах мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мөн харъяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн номын санг заах арга зүй, мэргэжлийн удирдлагаар хангадаг. Мөн ШУА – д харъяалагдах эрдэмтдийг нийгэмд таниулах болон эрдэмтдийн бүтээл болох ном хэвлэлийг худалдаалах суртчилан таниулах үүрэг бүхий байгууллага болно. ШУА – ын Эрдэм шинжилгээний төв номын сан нь зөвхөн эрдэм шинжилгээний ажилчид төдийгүй эрдэмийн зэрэг цол горилогч оюутан залуус болоод сурагч ажилчин гээд бүхий л хүмүүсд үйлчилдэг байгууллага болно.

1.3 Систем хөгжүүлэх болсон үндэслэл
ШУА – д харъяалагдах эрдэмтдийг нийгэмд таниулах болон эрдэмтдийн бүтээл болох ном хэвлэлийг дэлхий нийтэд худалдаалах суртчилан таниулах үүрэг бүхий байгууллага болно. Энэ үүргийг хэрэгжүүлэхэд энэхүү систем хамгийн их ач холбогдолтой бөгөөд өнөөгийн глобалчлагдсан нийгэмд энэ байгууллагыг онлайн номын худалдаа бүхий системтэй болох шаардлага өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Мөн дэлхий нийтэд монгол судлалын эрдэмтэд олноор байдаг бөгөөд тэдгээр хүмүүс нь монголд гарч байгаа шинэ ном хэвлэлийг зөвхөн эх оронд нь ирж авах юм уу эсвэл ШУА-ын удирдлагын газраар дамжуулан авч байдаг бөгөөд энэ нь маш их цаг хугацаа алдсан үйл ажиллагаа юм. Ийм учраас энэ системийг хөгжүүлснээр монголыг дэлхийд суртчилан таниулах үйлсд нилээд нэмэр болох учиртай. Мөн түүнчлэн дэлхий нийтэд монгол судлалын эрдэмтэд олноор байдаг бөгөөд тэд манай өвөг дээдэс Их Эзэн Чингис хаан болоод монгол тал нутгийг түүх соёл, урлаг уран сайхан, шашин, амьдрал ахуй гээд бүхий л талаар судалдаг ба тэдгээр номын хүмүүст эх хэл дээр бичигдсэн ном материал ихээр хэрэг болдог төдийгүй худалдан авах маш их сонирхолтой  учраас онлайнаар ном авах хүсэлтэй буйгаа илэрхийлсээр байдаг болно. Иймийн учир энэхүү байгууллага нь онлайн номын худалдааны системтэй нэн тэргүүний ажил болоод байна. 

Хуучин систем: Одоогийн байдлаар номын худалдаагаа дотооддоо бол өөрийн байгууллагаар худалдаалдаг харин гадаадын худалдан авагч нар ШУА-ийн  удирдлагын газрын гадаад харилцааны хэлтэсээр дамжуулан худалдаалдаг.

Шинэ систем: Номын худалдааг дэлхий нийтээр худалдаалахад хамгийн тохиромжтой хурдан шуурхай болно.

Системийн хамрах хүрээ: Энэ системийн хамрах хүрээ нь онлайн худалдаа эрхлэгчид болон онлайнаар ном худалдан авагчид байх болно. Онлайнаар худалдаа хийх болон худалдан авахын тулд компьютер нь интернэтэд холбогдсон мөн броузер /вэб/ програм суулгасан байх ёстой.

Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС       2011 он.

No comments:

Post a Comment