Программ хангамжын төгсөлтийн ажил /SE320/
Оюутаны код:……………………………….D.SW06D440
Оюутаны нэр:……………………………….Э.Ган-Эрдэнэ
Удирдагч багшийн нэр:……………………Компьютерийн ухааны магистр А.Хүдэр
Сэдвийн нэр:………………………..Латинаар бичсэн текстийг үсэг үсгээр задлагч
Латинаар бичсэн текстийг үсэг үсгээр задлагч нь латинаар галиглаж бичсэн үгийг үсэг үсгээр нь ялгаж таних юм. Жишээ нь: zailshiih гэсэн үгийг z|a|i|l|s|h|i|i|h 9 тусдаа үсэг , харин shaar гэж байвал sh|a|a|r sh нэг үсэг болно гэдгийг ялгах юм.
Систем хөгжүүлэх үндэслэл
Интернэтээс мэдээлэл хайх, авсан мэдээлэл ашиглах хэрэгцээ гардаг зарим сайт блогууд дээрх мэдээлэл латинаар галиглаж бичсэн байдагаас шууд хуулж ашиглах боломжгүй. Мөн ихэнх хүн крилл үсгээр бичихээс илүү латинаар бичиж сурсан байдаг. Тиймээс интернэтэд мэдээлэл оруулах, авах, болон хэрэглээний программууд дээр криллээр шивих гэх мэт хэрэгцээ шаардлагаар текст хөрвүүлэгч программууд гарсан. Гэвч өмнө нь хийгдэж байсан програмууд нь тодорхой дүрмийн дагуу галиглаж бичих боломжтой хийгдсэн байдаг. Хэрэглэгчид маш олон төрлийн хэлбэрээр галиглаж хэвшсэн байдаг. Тиймээс энэ асуудлыг үсэг үсгээр задлан тооцоолох ухаалаг системээр шийдэж өгсөнөөр хөрвүүлэлтийн үр дүнг сайжруулах болно.
Хуучин систем ба шинэ системийн харицуулалт
Өмнө нь латин үгийг кирилл болгон хөрвүүлдэг програмууд нэлээдгүй бүтээгдэж байсан. Тэдгээр нь өөр өөрийн гэсэн сайн талуудтай байсан ч гэсэн дутагдалтай талууд нэлээдгүй байсан. Жишээ нь: Зарим нийлмэл үсгийг тодорхой нэгдсэн дүрмийн дагуу хөрвүүлдэг ts –г ц-р гэх мэт. Гэвч энэ нийлмэл үсэг нь зарим үгэнд салж бичигддэг, үүнийг өмнө хийгдэж байсан программууд дээр шийдээгүй. Харин манай системд үгийн бүтцээс хамааран үсгийг задлаж ухаалгаар тооцоолон шийдэж өгснөөр хөрвүүлэх үр дүнг сайжруулна. Жишээ нь: крилл и-г хэрэглэгчид i гэж товчилдог. I-г үгийн хаана орших, ямар үсгийн ард урд байрлах зэргийг тооцоолон и эсвэл ь –р бичнэ. Энэ бүхнийг өмнө нь хийгдэж байсан программуудад тооцоолоогүй байдаг.
Хамрах хүрээ
Энэхүү программыг бүх түвшний хэрэглэгч ашиглах боломжтой.
Үйлдлийн системийн сонголт
Үйлдлийн системээр: Windows XP
Програмчлалын хэлний сонголт
Visual studio .NET 2008 C# програмчлалын хэл дээр бичнэ. Дээд түвшний объект хандалгат програмчлалын хэл учир програмын ажиллах зарчим, уялдаа холбоос сайн. Хэрэглэгчийн интерфейс маш ойлгомжтой, програмчлах бүрэн боломжтой. Дэлгэцийн зохиомж буюу дизайн гаргахад хялбараас гадна дизайны өргөн сонголттой. Энгийн ба ойлгомжтой.
Техник хангамжийн сонголт
Уг системийг ашиглах компьютер нь: Pentium4 ба түүнээс дээш, 40GB-аас багагүй хатуу дисктэй, 512МВ-аас багагүй санах ойтой байх болно.
No comments:
Post a Comment