ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D005
Оюутны нэр: …………………..Д.Бямбадорж
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Б. Булганмаа
Сэдвийн нэр: …………………..Нийгмийн сүлжээ
Төгсөлтийн ажлын товч агуулга/1000-аас доош үгтэй/
Вэб 2.0 технологи нь хөгжсөөр өнөөдөр 2011 онд Social Network вэб сайтууд нь дэлхий дахинаа асар олон нийтийг хамарсан олон нийтийн сүлжээнүүд хэдийнээ бий болжээ. Хэдийгээр Facebook, Friendster, MySpace сайтууд нь зуун зуун сая хэрэглэгчидийг хамарч чадсан байгаа ч монгол оронд монгол залуусын соёл иргэншилийн онцлогт нийцсэн мөн эх хэл дээрх Social Network сайт байхгүй байгаа учир монголчуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн монголжуу төрх, ёс заншил, соёл иргэншил хэрэглээнд нийцсэн олон нийттэй харьцах вэб сайт бий болгох зорилго тавин ажиллаж байна. Social Network гэдэг нь үндсэндээ байгууллага эсвэл хувь хүний нэг ба түүнээс дээш тооны харилцан хамаарал бүхий үерхэл нөхөрлөл, дайсагнаж хонзогнох болон цаашлаад санхүүгийн арилжаа, наймаа, секс харилцаа, итгэл үнэмшлийн /шашны/ харилцаа, мэдлэг болон нэр төр, амбиц зэрэг дээр тулгуурласан интернэт дэх асар том цогц харилцааны төвлөрөл /зангилааг/ хэлдэг.
Уг систем нь дараах дэд хэсгүүдээс тогтоно:
- Админы хэсэг
- Бүртгэлийн хэсэг
- Хэрэглэгчийн удирдлагын хэсэг
- Хэрэглэгчийн харилцааны хэсэг
Админы хэсэг
Системийн админууд нь тодорхой төвшний зөвшөөрөлтэй байх ба тухайн хэсэгт зохицуулалт түүнтэй холбоотой үйлдлүүдийг хийх үүрэгтэй. Үүнд:
- Шинэ хуудас үүсгэх, контент нэмэх
- Хэрэглэгчийн гаргасан ёс бус үйлдлүүдэд хяналт тавих
- Дүрэм зөрчсөн хэрэглэгчид сануулга өгөх
- Хэрэглэгчийн эрхийг хязгаарлах, түтгэлзүүлэх гэх мэт
Бүртгэлийн хэсэг
Хэрэглэгч шинээр бүртгэх хэсэг. Хэрэглэгч шаардлагатай мэдээллээ оруулснаар хэрэглэгчийн профайл үүсгэгдэнэ.
Хэрэглэгчийн удирдлагын хэсэг
Хэрэглэгч өөрийн орон зайдаа өөрчлөлт оруулах боломжтой. Мэдээллээ өөрчлөх, зургийн альбум оруулах, блог нээх гэх мэт дэд хэсгүүдтэй.
Хэрэглэгчийн харилцааны хэсэг
Хэрэглэгчийн бусад хэрэглэгчидтэй харилцах хэсэг. Найз нэмэх, хасах сэтгэгдэл бичих, фото үзэх, бүлэг үүсгэх гэх мэт үйлдлүүд хийгдэнэ.
Систем хөгжүүлэх үндэслэл
Дэлхийд мэдээллийн эрин зуун хүчээ нэгэнт авсан өнөө үед монголчууд бид ч хол хоцорчихгүйг хичээн яваа билээ. Орчин үед хүн өөрийн байр сууриа кибер ертөнцөд олж авах нь бодит ертөнцөд олж авахаас дутахааргүй чухал болоод байгаа билээ. Хэдийгээр бид олон төрлийн social network-уудаас сонгон найз нөхөд, танилуудтайгаа холбогддог ч бидэнд өөрсдийн эх хэл дээрх нийгмийн сүлжээ хараахан алга. Biznetwork мэтийн монгол сайтууд байгаа ч эдгээр нь бүгд тус тусын чиглэлийг дагнан хөгжсөн. Иймээс залуучуудад чиглэсэн хөнгөн хэлбэрийн сүлжээ зайлшгүй хэрэгтэй болсон гэж үзэж байна.
Symfony framework-ийн тухай
Symfony нь PHP хэл дээр бичигдсэн MVC (model-view-controller) загвартай web application фрэймворк . Symfony нь PHP-5 ийн дэвшилтэд технологи бөгөөд MIT (free software license) -тэй үнэгүй програм юм.Symfony framework нь 4 жил гаруй Нээлттэй Кодчлолын төсөл байгаа бөгөөд олон сайхан онцлог болон номнуудын ачаар одоогоор хамгийн их тархацтай PHP Framework-уудын нэг болсон юм. Symfony -ийг илүү боловсронгуй хэлбэрээр вэб програмчлалыг хийхэд зориулагдсан, дэлхийн томоохон компаниуд энтэрпрайз түвшний хэмжээнд хэрэглэдэг.
Архитектурын сонголт:
- Windows 7
- MySQL 5.5
- PHP 5.2
- Apache HTTP Server 2.0.0
- Symfony framework 1.4
Системийн хамрах хүрээ
Энэхүү системийг интернет ашиглаж чадах хүн бүр хэрэглэх боломжтой.
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС 2011 он.
No comments:
Post a Comment