ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D015
Оюутны нэр: …………………..Б.Нэргүй
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Д.Золбоо
Сэдвийн нэр: …………………..Цахим оффис
Цахим оффис /E office/
Байгууллагын харилцаа гэдэг нь хамгийн өргөн утгаараа хүмүүсийн хооронд мэдээлэл солилцох үйл явц юм.Байгууллагын доторхи мэдээлэл солилцоо нь нэг түвшингээс нөгөөд, дээрээс доош, доороос дээш явагдана.Энэхүү харцилааны сувгууд хэрхэн ажиллаж байгаа нь байгуулагын хөдөлмөрын бүтээмжид шийдвэрлэх нөлөөтэй.Уг систем нь дараах дэд хэсгүүдээс тогтоно:
- Хүний нөөцийн мэдээллийн модуль
- Архив албан бичиг
- Хүлээн авах
- Зарлалын самбар
- Дотоод мессенжер
- Хүний нөөцийн үнэлгээний модуль
- Санал асуулга
- Шилдэгийн шилдэг
Чат
Чат бол хоёр болон түүнээс дээш хүмүүс хоорондоо текстэн болон зурган мэдээлэл солилцдог бөгөөд тэрхүү мэдээллүүдийг нь тухайн үед архив байдлаар харуулдаг цахим оффисын нэг хэсэг програм юм. Чатын програмыг дотор нь Instant messaging ба chat rooms гэж хоёр ангилдаг. Instant messaging – ын үед системд бүртгүүлсэн хэрэглэгчид бүгд нэг тодорхой серверт холбогдож чатлах бөгөөд тэдгээр холбогдсон хэрэглэгч нар бусад хэрэглэгчдийг online байгаа эсэхийг мөн мэдэх боломжтой юм. Харин chat room – ийн хувьд тодорхой хэдэн хэрэглэгчид хоорондоо чатлах өрөө үүсгэх ба зөвхөн тэр өрөөнд байгаа хэрэглэгч нараа online байгаа эсэхийг мэдэх боломжтой юм. Чатын өөр нэг төрөл бол дуун болон дүрст чат юм.
Олон хэрэглэгчид дундаа нэг ижил мэдээллийг ашигладаг өөр нэгэн хэлбэр бол Remote guidance юм. Энэ нь нэг хэрэглэгч бусад хэрэглэгч нарт илтгэл тавих, танилцуулах хэлбэр юм.
Электрон захидал
Электрон захидал нь chat room–тэй төстэй. Электрон захидал бол хэрэглэгч захиагаа өөр нэгэн хэрэглэгч рүү явуулах ба тэр нь хэзээ уншигдахыг мэдэхгүйгээрээ чатаас ялгаатай юм. Чат бол хэрэглэгчийн явуулсан захиа агшин зуур нөгөө хэрэглэгчдээ хүрдгээрээ электрон захидлаас ялгаатай. Мөн электрон захидлийг олон хэрэглэгчдэд нэгэн зэрэг явуулдаг бөгөөд хүлээн авч буй хэрэглэгч тус бүр бусдынхаа захиаг үзэх боломжгүйгээрээ chat room–ээс мөн ялгаатай. Электрон захиа тус бүр хэзээ явуулсан болон хэзээ ирсэн огноотой байна.
Зарын самбар (Message Board)
Зарын самбар нь мейлтэй төстэй ба ялгаа нь хэрэглэгч бүх мессэжийг и-мейлээр хүлээж авахын оронд өөртөө хэрэгтэй мэдээллийг зарын самбараас хайж олох, мэдээллийг татаж авах боломжтой юм. Энэ нь ихэнх хэрэглэгчид бүх мессэжийг биш заримыг нь сонирхсон тохиолдолд ашиглах нь илүү тохиромжтой. Мөн энэ мэдээллийг архивлах боломжоор хангагдсан.
Polls (Санал асуулга, шинэ санаа)
Энэ нь электрон санал асуулга юм. Ингэснээр мөн санал асуулгыг, санал хураалтыг хүн бүрээс очиж цаасаар авдаг явдлыг халж электрон байдлаар ажлыг хялбарчлах юм.
Шилдэгийн шилдэг
Энэ нь Шилдэг алба,Шилдэг Менежер, Шилдэг ажилтан зэргийн 7 хоног болгоны давтавжтайгаар тодорхойлно.
Хүлээн авах
Энэ нь байгууллагад орж ирж байгаа бүх мэдээллийн урсгалыг бүртгэж хүсвэл түүн дээрээ анализ хийж болно.Мэдээллийн урсгалыг
- Утас
- Албан бичигээр
- Э шуудан
- Уулзалт хөдөлгөөнзэргээрангилажбүргэнэ.
Хэрэглэгчийн тухай мэдээлэл
Монголтакс ТИН ХХК нь 2006 оны 11 дүгээр сард үүсгэн байгуулагдснаас хойш татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэн явуулж байна.
Бид Монгол улсын Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, төсөвчин, хөрөнгийн үнэлгээчний зэрэгтэй чадварлаг мэргэшсэн багийг бүрдүүлэн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.
Компанийн үндсэн үйлчилгээний чиглэл нь:
1. Татварын зөвлөх үйлчилгээ - “ТАХ”
1.1. “ТАХ” хэрэгжилт
1.2. “ТАХ” хяналт
1.3. “ТАХ” төлөөлөл
1.4. “ТАХ” төлөвлөлт
2. Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ – “АСС”
2.1. “АСС” хэрэгжилт
2.2. “АСС” хяналт
2.3. “АСС” зөвлөгөө
2.4. “АСС” програм
Системийг хөгжүүлэх үндэслэл
Тус цахим оффисын системийг хөгжүүлэх гол үндэслэл нь тухайн байгууллагын гар ажиллагаа, хүнд суртал, бичиг цаасны эмх замбараагүй байдлыг халж үйл ажиллагааг автоматжуулах хамт олны багаар ажиллах байдлыг сайжруулахад оршино. Онолын хувьд систем хөгжүүлэх үндсэн 3 хүчин зүйл байдгаас миний сонгож авсан нь 2 дахь нь болох “Гар ажиллагааг халж үйл ажиллагааг автоматжуулах” хэлбэр юм.
Системийн хамрах хүрээ
“Монголтакс ТИН” ХХК Холдингийн бүх ажилтан, албан хаагчид ашиглах бөгөөд тус байгууллагын дотоод сүлжээнд холбогдон ажиллана.
Улмаар энэхүү системийг ямар компани, байгууллага авч ашиглах боломжтой юм.
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС 2011 он.
No comments:
Post a Comment