ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D018
Оюутны нэр: …………………..Н.Нинжин
Удирдагч багшийн нэр: ………Г.Болд-Эрдэнэ
Сэдвийн нэр: ………………….. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг мэдээллэх мобайл систем
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг мэдээллэх мобайл систем
Жил бүр манай улсад дунд сургуулиа төгссөн олон мянган сурагчид ЭЕШ өгч , хүссэн сургууль мэргэжилээ сонгоцгоодог. Монгол орны өнцөг булан бүрт байгаа сурагчид нэгэн зэрэг шалгалтаа өгдөг. Харин шалгалтынхаа хариуг цахим хуудсаар дамжуулж мэдэж авдаг юм. Энэхүү үйл ажиллагааг түргэн шуурхай ,мэдээллийг олон талаар дамжуулахийн тулд гар утасаар элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг мэдээллэх алхам юм.
Энэхүү системийн гол зорилго нь шалгалтынхаа дүнг гар утасаараа мэдэх боломжийг нээнэ. Мөн Сурагчид өөрийнхөө оноонд тохирсон сургуулийг гар утаснаасаа харах явдал юм. Ингэснээрээ сурагчидыг таатай мэдээлэлээр хангах ба нэгэн арга юм.
Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог
Боловсролын үнэлгээний төв нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын улсын албаны хэрэгжүүлж байсан зарим чиг үүрэг, тухайлбал бага, дунд боловсролын төгсөлтийн шалгалтын сэдэв боловсруулах, үнэлгээний арга зүйг боловсронгуй болгох үүргийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан.
Харин сурагчидын үнэлгээг мэдээллэхдээ одоог Веб хуудсаар дамжуулан хүргэдэг. Энэхүү системийн хэрэглэгчид бол Админ болон Сурагч билээ.
Үнэлгээний төвийн ажилтан буюу админ нь:
Энэхүү хэрэглэгч нь тухайн их сургуулийн анги мэргэжилийн босго оноо, мэдээллийг оруулна. Мөн хичээл тус бүр дээр өндөр оноо авсан сурагчидын тайлан , тухайн сургуулийн босго оноог хангасан сурагчидын тайланг тус тус гаргана.
Сурагч нь:
Энэхүү хэрэглэгч нь өөрийн мэдээлэл,тестийн дүн, босго оноо хангасан сургуулиудын мэдээлэл үзэх , нууц үгээ өөрчлөх боломжтой байна суралцагч юм.
Систем хөгжүүлэх болсон үндэслэл
Боловсролын үнэлгээний төв нь жил бүр төгсөх ангийн сурагчидаас Элсэлтийн ерөнхий шалгалт авдаг. Энэхүү төв нь шалгалтын үр дүнг мэдээллэхдээ Вэб-д байршуулан мэдээллэдэг. Сурагчид дүнгээ харахын тулд интернетэд суун мэдэж авцгаадаг.. Харин энэхүү систем маань сурагчидад илүү амар хялбар замаар шалгалтын дүнгээ мэдэхээс гадна өөрийнхөө оноонд дүйцэхүүц сургуулийн талаарх мэдээллийг гар утаснаасаа авах боломжийг олгож байна.
Харин Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг мэдээллэх мобайл систем нь шалгалтынхаа дүнг тун амархан мэдэх боломжийг нээж өгнө. Мөн өөрийнхөө авсан шалгалтын үр дүн нь ямар ямар сургуулиудад тэнцэх босго оноог хангасанг мэдээллэх юм. Энэхүү систем нь бүх их дээд дунд сургуулиудад ашиглах боломжтой юм.
Одоогоор лон улсад ашиглагдаж байгаа шийдлүүд:
- Оюутан сурагчид руу шалгалтын дүнг нь MMS-р мэдээллэх бөгөөд тодорхой хэмжээний төлбөр шаардаг.
- Суралцагчид руу WAP SMS –р мэдээллийг өгөх ба тодорхой хэмжээний мөнгө утаснаасаа төлдөг
- Оюутан сурагчид руу шууд SMS-р шалгалтын хариуг мэдээллэх бөгөөд 1 SMS-н нэгж унана.
- Оюутанууд утсан дээрээ программ суулгана. Энэ нь нууцлал хамгаалалтын хувьд сайн мөн зардал бага байх давуу талтай. Ажиллахад тун хялбар болгож өгдөг сайн талтай.
Хэрэглэгчийн функциональ шаардлага
1. Сурагч
• Өөрийнхөө мэдээлээ харах
-Тухайн сурагч нь сервер дээр байгаа өөрийнхөө үндсэн мэдээлээ харна.
• Хичээлээ харах
- ЭЕШ-нд өгөх хичээлүүдээ харах
• Хэрэглэгчийн нэр, нууц үгээр нэвтрэх.
• Их дээд сургуулиудын мэдээлэл харах
- Их дээд сургуулиудын танилцуулгыг мэдэх боломжтой.
• ЭЕШ-н дүнг харах
- Шалгалт өгсөн хичээлүүдийнхээ дүнг 800 онооноос хэдийг авсан гэдгээ харах
• Босго оноо хангасан сургуулиудаа харах
- Ерөнхий шалгалтын дүн нь ямар сургуулиудын босгыг хангаж байгааг харах.
• Нууц үг солих
2. Админ
• Хэрэглэгчийн нэр, нууц үгээр системд нэвтрэх.
• Их дээд сургуулиудийн мэдээлэл оруулах.
- Их дээд сургуулиудыг нэмэн, эдгээр сургуулиудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.
- Хэрэв мэдээлийг буруу оруулсан бол засварлах боломжтой . Мөн илүүц мэдээллийг хасч болно.
• Их дээд сургуулиудын босго оноо оруулна
- Тухайн сургуулиуд нь оюутан элсүүлж авахдаа тодорхой онооныг заагийг тогтоож өгдөг. Энэхүү оноог оруулж өгнө. Мөн засварлаж хасч болно
• Их дээд сургуулиудын босго оноог хангасан сурагчидын тайлан.
- Тухайн их дээд сургуулийн шаардлагыг буюу босго оноог хангасан сурагчидын тайланг гаргана.
Хэрэглэгчийн функциональ бус шаардлага
- Нууцлалтай мэдээллийг өгөгдлийн санд энкриптэлж хадгалах
- Эх кодыг обфускац хийж өөрчилсөн байх
- Юникод дэмждэг байх
- Сүлжээгээр мэдээллийг нууцалсан хэлбэрээр дамжуулах
- Сервер нь байнгын ажиллагаатай байх
- Хэрэглэгч нь Андройд утастай байх.
Архитектурын сонголт
- Android гар утас
- PC ба Server –y хувьд үйлдлийн систем : WINDOWS 7
- Өгөгдлийн сан удирдах систем MSSQL 2005
- PC ба Server дээр хэлний сонголт : C# .NET
Хамрах хүрээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг мэдээллэхээс гадна өөр төстөй системүүдэд ашиглах боломжтой. Олон нийтэд мэдээллийг түргэн шуурхай цаг тухайд нь хүргэхэд энэхүү системийн гол зорилго оршино.
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС 2011 он
No comments:
Post a Comment