ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D023
Оюутны нэр: …………………..Б.Галбадрал
Удирдагч багшийн нэр: ……. А.ЭРДЭНЭБААТАР
Сэдвийн нэр: …………………..ГЕОФИЗИКИЙН ТООН ӨГӨГДӨЛ БОЛОВСРУУЛАЛТ, ПЛАН ЗУРАГ ГАРГАХ
Төгсөлтийн ажлын товч агуулга/1000-аас доош үгтэй/
Системийн үндэслэл
Монгол улсад хайгуулын болон уул уурхайн, ашиглалтын компани аж ахуйн нэгжүүдэд ашиглагдаж байгаа програм хангамж тоног төхөөрөмжийн дийлэнх хувийг гаднаас оруулж ирдэг. програм хангамжийн тал дээр 100% гаднаас оруулж ирдэг. Тэдгээр програмууд нь өртөг өндөр, Монголчуудын дийлэнх хүмүүсийн хувьд (програм худалдаж авч сураагүй) энэ нь том цохилт болоод байгаа юм. Жишээ нь Geosoft програм нь дунджаар 15000 ам.доллар үнэтэй байдаг. Өөрөөр MacroMining гэх програм нь нийтдээ зургаан модуль-с тогтдог бөгөөд эдгээрийн зөвхөн нэг модуль нь 20000 ам.доллар, тэгэхээр 20000*6модуль = 120000 энэ бол маш өндөр үнэ юм.
Тэгэхээр геологи болон геофизикийн анхан болон дунд шатны боловсруулалтыг хийхэд эдгээр программууд нь төдийлөн шаардлагагүйн дээр үнийн хувьд ч асуудалтай.
Системийн зорилго
Хямд төсөр үнэтэйгээр, эх хэл дээрээ, геодиз, геофизикийн анхан болон дунд шатны боловсруулалтыг хийж болохуйц програм хангамжийг хөгжүүлэхэд оршино. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1 Геофизикийн хайгуул, зураглал, тайлалын аргуудыг судлах
2 Тоон өгөгдлийн боловсруулалтыг судлах
3 Тоон өгөгдөлд боловсруулалт хийх
4 Боловсруулалтаасаа план зургуудыг гаргах
5 Зураг болон боловсруулалттай холбоотой тайлан гаргах
Системийн онцлог, давуу тал
Онцлогийн хувьд уул уурхай, геологи, геодизийн салбарт ашиглагдаж буй өнөөх л үнэтэй програм хангамжуудаа дагаад үнэтэй мэргэжилтэн, үнэтэй сургалт, үнэтэй засвар үйлчилгээ, үнэтэй лицензүүд байдаг.
Монгол оронд үйлдвэрлэгдсэн Монгол хэлтэй програмыг ашиглан Монгол хүн хэрэглэж эзэмшихэд тухайн програм дээр ажилладаг инженерүүдийг /гадаад/ шахаж гаргах давуу талтай болно. Шаардлага хангасан, боломжийн үнэтэй програм байвал дээд түвшнийхэн хямдыг нь л сонгоно.
Миний хөгжүүлж буй систем нь хэдий бичил ч гэсэн ямарваа нэгэн ажилд эхлэл байх хэрэгтэй учраас үүнийг тэрхүү эхлэл нь энэ болоосой гэж сонгосон болно. Шалгуур гэдэг бол их чухал асуудал.
Уул уурхайн салбарт хайгуул, ашиглалт, боловсруулалтын тал дээр үргэлж гадаадын хөрөнгө оруулалт явж байдаг. Иймд Монголд үйлдвэрлэсэн програм нь хөрөнгө оруулагчдын буюу олон улсын стандарт шаардлагыг хангасан байх учиртай. Энэ бол ирээдүйд хийгдэх том, нүсэр програм хангамжуудын талаарх санаа.
Системийн хамрах хүрээ
Судалгааны явцад хийгдсэн программыг Геофизикчид, соронзон хайгуул хийгчид, түүний өгөгдлийг боловсруулагчид ашиглана.
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС 2010 он.
No comments:
Post a Comment