Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - Оюутны цахим бүртгэл


ПХ-ийн төсөлийн ажил /SE320/
Оюутны код: ..................................../D.SW05D018/
Оюутны нэр: ..................................../Б.Батдэмбэрэл/
Удирдагч багш: ................................/Б.Булганмаа/
Сэдвийн нэр: ..................................../Оюутны цахим бүртгэл/

Уг систем нь их дээд сургуульд элсэн орохоор ЕШ /Ерөнхий шалгалт/ өгч  байгаа оюутнуудыг онлайнаар бүртгэх ба  шалгалт өгсний дараа оноогоор жагсаан сурагчидын сонгон суралцах боломжтой сургуульд, ангид  оюутны хүсэлтээр элсүүлэн авах ба элсүүлэх авсаны дараа сургуулийн дотоод журмын дагуу сурагчидыг оюутанаар бүртгэж авна.

  • Элсэгчидийг бүртгэх
  • ЕШ оноог бүртгэлд нэгтгэх
  • Оноогоор сургууль, ангид жагсаалт үүсгэх
  • Элсэгчидийн хүсэлт хүлээн авах, оюутан бүртгэх

Элсэгчидийг бүртгэх:
12 жилийн дунд сургууль төгсөж байгаа болон их дээд сургуульд элсэхийг хүсэгчид нь тухайн элсэх сургуулийн вэб хуудсанд хандан урьдчилан бүртгүүлэх бүртгэлийн хэсэг юм.

ЕШ-ын оноог бүртгэлд нэгтгэх:
Тус сургуульд бүртгүүлсэн элсэгчидийн ЕШ-ын оноог нэгдсэн баазаас татан авч элсэгчидийн бүртгэлд хавсаргах бүртгэлийг шинэчилнэ.

Оноогоор сургууль, ангид жагсаалт үүсгэх:
Шинэчилсэн бүртгэлээс тухайн элсэгчидийг элсэн суралцах сонирхол бүхий сургууль ангид ЕШ-ын оноогоор жагсаалт үүсгэнэ.

Элсэгчидийн хүсэлт хүлээн авах, оюутан бүртгэх:
Жагсаалтаас элсэгчид өөрийн суралцах боломжтой сургууль, ангидаа элсэхийг хүссэн хүсэлтээ мэдээлэх ба үүний дагуу элсэгчидийг оюутан болгон бүртгэж авна.

Систем хөгжүүлэх үндэслэл:
Хуучин систем нь элсэгчидийг бүртгэх оноогоор жагсаах элсэгчид сургууль сонгох зэрэг үйлдлүүд нь гараар хийгддэг, элсэгчид нь заавал өөрийн биеээр бүртгүүлдэг байсан. Энэ нь цаг хугацаа шаардсан нүсэр ажил болдог, мөн бүртгүүлэхэд оочир дараалал үүсэн гэх мэт хүндрэлтэй талууд гардаг. Үүнийг автоматжуулах зорилгоор уг системийг хөгжүүлж байгаа болно.

Хуучин систем: 
Хуучин систем нь элсэгчид ЕШ өгсөний дараа сургууль сонгох /сургуулийн хуваарь тараах/ үед эцэг эх болон элсэгчид нь өглөөнөө орой болтол хуваариа хүлээн зогсох, шалгалтын комисс оноог санамсаргүйгээр буруу бичих, гэх мэт маш олон хүндрэлүүд гардаг байсан.

Шинэ систем: 
Мэдээллий эрин зуун ирж байгаа өнөө цагт энэхүү системийг хөгжүүлснээр уг хүндрэлүүд алга болж элсэгчид интернэтэд холбогдох боломжтой дурын газраас өөрийн элсэх сургууль боломжтой сургууль болон ангид элсэх нь хялбар болно.

Архитектурын сонголт:

  • Web browser – дээр ашиглагдана. Үйлдэлийн систем хамаарахгүй.
  • Internet Explorer, Mozilla Firefox гэх мэт

Програмчлалын орчин:

  • MS SQL Server 2008
  • Visual Studio .Net 2010
  • C# Asp.Net

Удирдагч багшийн гарын үсэг: /....................................../
ШУТИС, КТМС 2011 он

No comments:

Post a Comment