Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - Номын сангийн бүртгэлийн систем


[SW320]Хураангуй-Номын сангийн бүртгэлийн систем
ПХ-ийн төгсөлтийн ажил /SW320/
Оюутны код:......................D.SW04D013
Оюутны нэр:......................Ч.Энхбат
Удирдагч багшийн нэр:....Компьтерийн ухааны магистр Б.Мөнхбуян
Сэдвийн нэр:......................Номын сангийн бүртгэлийн систем

Төгсөлтийн ажлын товч агуулга /1000-с доош үгтэй/
Номын сангийн уншигчдийн ном захиалах, номын санчдын хийдэг бүх боломжтой үйл ажиллагаануудыг автоматжуулах, номын фондын мэдээллийг интернэтэд байршуулах, номын сангийн гаргадаг бүх төрлийн тайлан тооцоог гаргах үйл ажиллагааг автоматжуулах. 

Ингэснээр номын сангийн уншигчдийн хувьд номын сангаас ном хайх, номын санчийг хүлээлгүйгээр өөрийн хүссэн үедээ номын фондын мэдээллийг номын санд очилгүйгээр гэрээсээ болон бусад газраас олж, хүсвэл захиалах боломжийг олгох, номын санчдыг ном захиалахаар очерлосон дарааллаас чөлөөлж, тэдний ажлын ачааллыг улам багасгахаас гадна номын фондын мэдээллийг интернетэд байрлуулан захиалах ба унших бололцоотой болж байгаа хэрэг юм. 

Системийг хөгжүүлэх үндэслэл
Өнөө үед хүн бүр номын сан хүрч хүссэн хугацаагаараа номын санд суух боломжгүй болсон үе, тиймээс ч одоо хүмүүс интернетээр ороод өөрийн дуртай номоо захиалан уншдаг болох нь зайлшгүй юм. Тиймээс энэхүү системийг хөгжүүлэхээр зорилоо. Миний сонгон авсан судалгааны газар нь одоогоор номын болон уншигчийн мэдээллээ компьютерт бүртгэдэг боловч програмаар биш, Microsoft Excel дээр бичдэг. Тиймээс бүх ажиллагааг гар ажиллагаагаар явуулдаг гэж ойлгож болно. Энэ нь уншигчдийн хувьд хайж байгаа ном тухайн номын санд байгаа эсэх, номын  сул байгаа эсэх, захиалах боломжтой эсэхийг мэдэх, захиалгаа өгөх зэрэг үйл ажиллагааг заавал номын сан дээр ирж хийх шаардлагатай болдог. Энэ нь дээр тодорхойлсон зорилгод нийцэхгүй байгаа тул электрон хэлбэрт хийсэн нь зорилтоо биелүүлэхэд илүү үр дүнд хүргэнэ. 

Ашиглах технологи
Үйлдлийн системийн сонголт: 
Энэхүү client вебийг үзүүлж чадах бүх төрлийн browser- үүд болон үйлдлийн систем дээр ажиллах болно. Үүнд :
  • Internet explorer, opera, firefox гэх мэт browser- үүд багтана.
  • Server windows XP түүний дараагийн хувилбарууд дээр ажиллах боломжтой. Windows үйлдлийн систем нь өргөн тархсан, ашиглахад хялбар, олон бодлогын горимтой тул хэд хэдэн програмтай ажиллах боломжтой. Сүүлийн үед гарч ирсэн програм хангамжууд энэ үйлдлийн систем дээр ажилладаг бөгөөд шинэ хувилбар байнга гарч ирж байдаг цаашид хөгжих боломж их. Энэ төсөл ихэвчлэн Microsoft- ийн бүтээгдэхүүн тэдгээрийг хэрэглэсэн байгаа учир нь user interface нь хэрэглэхэд хялбар байдаг. 

Өгөгдлийн сан
MSSQL 2008 дээр сонгож хийсэн учир нь баазын ерөнхий зохион байгуулалт нь энгийн бөгөөд visual studio.NET- г сонгосон нь үүнтэй хамтарч ажиллах MSSQL- ийн тусдаа сантай тул зохицох нь илүү ба Unicode дэмждэг. Мэдээллийн нууцлалт хамгаалалтын хувьд сайн байдаг. 

Веб програмчлалын хэлүүд болон хэрэгслүүд
Веб хийхэд дизайныг шийдэхийн тулд зайлшгүй HTML, javascript, css болон macro media dreamweaver ашигласан нь Visual studio болон Web matrix дээр загварын шийдвэр гаргахад хүндрэлтэй хүссэнээрээ гаргахад боломжгүй байдаг. 
  • HTML
  • JAVASCRIPT
  • CSS
  • Macro media dreamweaver

Иймээс visual studio 2010 хэрэглэх болсон. Дээд түвшиний объект хандлагат хэл учир програмын ажиллах зарчим, уялдаа холбоос сайн. Хэрэглэгчийн интерфейс маш ойлгомжтой, програмчлах бүрэн боломжтой. Дэлгэцийн зохиомж буюу дизайн гаргахад хялбараас гадна дизайны өргөн сонголттой. Өгөгдлийн сан удирдах системүүдтэй  хамтарч ажиллах боломж өндөр MSSQL server 2008 – тэй маш зохицон ажилладаг. Энгийн ойлгомжтой байдаг.

No comments:

Post a Comment