Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ


ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D009
Оюутны нэр: …………………..Ү.Цацрал
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Д.Золбоо
Сэдвийн нэр: …………………..ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ

Цахим гарын үсгийн тухай товч ойлголт
Гарын үсэг гэдэг нь тухайн хүнийг илэрхийлэх найруулсан бичгийн хэв бөгөөд гарын үсгийг тэр хүнийг батлах тамга тэмдэгтэй адилтгаж үздэг. Мөн интернетийн орчинд тухайн хүнийг илэрхийлж чаддаг цахим гарын үсэг байдаг.   Аливаа цахим аргачлалд зааснаар цахим гарын үсэг гэдэг нь цахим өгөгдлийн агуулгыг тухайн хүн баталгаажуулах үйл ажиллагаа юм. Мөн бичиг баримтанд гарын үсгийг агуулан цахим дамжуулалт хийхийг цахим гарын үсэг хэмээн үздэг билээ. Одоо үед хамгийн ихээр тоон гарын үсгийг шифрлэн цахим гарын үсэгт ашигладаг болсон. Ийнхүү системчлэн зохицуулсан тоон гарын үсгүүд нь цахим гарын үсгийн энгийн бөгөөд ерөнхий  баталгаатай хэлбэр болж чаддаг юм. Тоон гарын үсэг нь ердийн бичгэн гарын үсгийн цахим хувилбар юм. Зурах ёстой этгээд мэдээлэлд гарын үсгээ зурсан гэдгийг баталгаажуулахын тулд тоон гарын үсгийг ашиглаж  болно.  Үүнээс гадна мэдээллийг гарын үсгээр баталгаажуулснаас хойш өөрчлөлт оруулсан  эсэхийг илрүүлэх, адилтгахад тоон гарын үсгийг ашиглаж  болно. Тоон гарын үсэг нь цахим баримт бичгийг шифрлэх эсвэл шифр тайлах 2 түлхүүртэй шифрлэлтэд тулгуурладаг. PKI системийн хэрэглэгч бүр хувийн ба нийтийн гэсэн 2 хос түлхүүртэй байна:
  • Нийтийн түлхүүрийг хүссэн хүн бүр ашиглах боломжтой ил, нээлттэй байдаг.
  • Хувийн түлхүүрийг тухайн түлхүүрийн эзэн нууцладаг.

Цахим гарын үсгийн систем нь  цаасан хэлбэрээр мэдээлэл дамжуулах зардлыг багасгах, цахим бичиг баримтын үнэн зөвийг баталгаажуулах, тухайн цахим бичиг баримтын  аюулгүй байдлыг хангах, цахим бичиг баримтыг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх  зорилготой. 

Системийн ойлголт
Цахим бичиг баримтад хавсаргасан эсвэл түүнд нэгтгэсэн гарын үсэг зурагчийг төлөөлж чадах тухайн хэрэглэгчийн мэдээлэл, байгууллагын цахим бичиг баримтын аюулгүй байдлыг хангах зорилготой цахим өгөгдлийг цахим гарын үсэг гэнэ. Уг систем нь хэрэглэгчийн мэдээлэл бүртгэх хэсэгт системд нэвтрэх хэрэглэгчдийн мэдээллийг гарын үсгийн хамт бүртгэх ба системд нэвтрэх хэсэгт нууц үгээ хийн, гарын үсгийг зурнах ба зөв тохиолдолд системд нэвтэрч орно. Мөн уг системийг ижил технологи дээр хийгдсэн аливаа системүүдтэй холбогдон ажиллах боломжтой.

Системийн онцлог
Хэрэглэгч бүртгэх:
Системийн хэрэглэгчийн ерөнхий мэдээлэл, системд нэвтрэх нууц үг болон тухайн хэрэглэгчийн гарын үсгийг зуруулан авч өгөгдлийн сандаа хадгална. Хэрэглэгчийн гарын үсгийг өгөгдлийн санд зураг хэлбэрээр хадгалах юм. 

Хэрэглэгч системд нэвтрэх:
Хэрэглэгч системд нууц үг болон гарын үсгээр нэвтрэнэ. Хэрэглэгчийн оруулсан нууц үг мөн гарын үсгийг өгөгдлийн санд хадгалсан нууц үг болон гарын үсэгтэй харьцуулан шалгаад тухайн хэрэглэгч мөн гэдгийг батласан тохиолдолд хэрэглэгчийг системд нэвтрүүлэх юм.

Систем хөгжүүлэх үндэслэл
Монгол улсын нийгмийн амьдралын бүхий л салбарт мэдээллийн технологи эрчимтэй нэвтэрч үйл ажиллагаандаа ашиглах болсноор цахим хэлбэрээр өгөгдөл дамжуулах, солилцох, хүлээн авахтай холбоотой хүндрэлүүд тулгарч байгаа билээ. 2001-2009 оны хугацаанд Монголын интернет хэрэглэгчдийн тоо 1 саяд дөхөж, цахим бизнес, банкны үйлчилгээнд бүртгүүлсэн, үйлчилгээ авдаг хүмүүс 300000 хүрч, цахим гааль, цахим татварын үйлчилгээ авдаг хувь хүмүүс, хуулийн этгээдийн тоо 200000-д хүрсэн. Мөн төрийн  болон  бизнесийн  байгууллагууд,  хувь  хүмүүс  хоорондын  харилцаа, цахим  баримт  бичиг,  өгөгдөл  солицохдоо  интернетийг  өргөн  ашигладаг  боллоо. Интернет  худалдаа,  банк,  үнэ  хаялцуулах  худалдаа,  зуучлал,  тендер  хөгжиж  байна. Интернетээр  хоорондоо  харилцахад  бие  биеэ  харах  боломжгүй  байдаг  учир  цахим хэлбэрээр   дамжуулж буй зүйлийн аюулгүй байдлыг хангах, үнэ зөвийг баталгаажуулах,   бие   биеэ   таньж   баталгаажуулах   зайлшгүй   шаардлага   тулгардаг. Үүнийг шийдэх хэрэгсэл нь цахим тоон гарын үсэг билээ. Цахим хэлбэрээр өгөгдөл солилцох нь цаасан тээгч дээрх мэдээлэл солилцохоос ёс эрс ялгаатай ба ажил хэргийн харилцаа,   төрийн удирдлагад цахим хэлбэрээр өгөгдөл, баримт бичиг солилцох ажиллагааг нэвтрүүлснээр маш олон давуу тал, хэмнэлт гардаг боловч түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах,  илгээсэн  этгээдийг  мөн эсэхийг  адилтган  тогтоох  асуудал  урган гардаг.   Энэ   асуудлыг   тоон   гарын   үсгийн   хэрэгслүүд   ашиглах   замаар   шийддэг юм. 

Системийн хамрах хүрээ
Энэхүү системийг гарын үсгийг хэрэглэх болон зурж баталгаажуулах шаардлагатай бүхий л системд холбон ашиглах болно.

Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС       2011 он.

No comments:

Post a Comment