Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - Мобайл татварын мэдээлэгч


ПХ-ийн төгсөлтийн ажлын хураангуй
Мобайл татварын мэдээлэгч
Оюутны код: …………………...D.SW07D006
Оюутны нэр: …………………...Г. Эрхбаяр
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Г.Болд - Эрдэнэ

Танилцуулга
Энэхүү программын хэрэглэчид нь татвар төлөгч болон татварын талаар сонирхогчид байна. Татвар төлөгч гэдэг нь татвар ногдох орлого, эд хөрөнгө, тодорхой эрх, эсвэл эд хөрөнгө эзэмшин ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага юм.  Татвар төлөгчийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэж ангилдаг.  Сүүлийн жилүүдэд татвар төлөгчийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа

Өнөөдөр манай оронд татварын албаар үйлчлүүлэхэд оочир дараалал ихтэй үйлчилгээ удаашралтай байдаг. Цаг хугацаа гэдэг бол маш чухал зүйл. Иймд энэхүү нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй болсон. Энэхүү мобайл программыг өөрсдийн ажил үүрэгт нэвтрүүлсэнээр татварын албаны ажилчдын ажил хялбар болж бүртгэлт тооцоо, тайлан нэгтгэл, судалгаа, статистиктийг цаасгүй технологид шилжүүлснээр эдийн засгийн болон хүн хүч, цаг хугацааны хэмнэлт гаргана. Энэ нь тухайн байгууллага аж ахуй нэгжийн хувьд үлэмж ашигтай

Үйл ажиллагаа
Хэрэглэгч гар утсаа ашиглан системд нэвтрэх.
  • ТТД  (Татвар тєлєгчийн дугаар нь улсын бүртгэлийн албанаас єгсєн 7 оронтой   дугаар байна)
  • Нэвтрэх үг   (Татварын албанаас гэрээ хийхэд єгсєн нэвтрэх үг байна.)

Ийнхүү нэвтэрснээр татвар төлөгч та үлдэглээ шалгах, төлсөн татвар болон падаануудаа үзэх боломжтой болно.

Хэрэглэгч татварын байцаагчид цаг захиалах боломжтой.
Татварын байцаагчаар үйлчлүүлэгчид маш олон байдаг учраас оочир даараалал их үүсдэг.  Хэрэглэгч та гар утаснаасаа татварын байцаагчын цагийн хувиарыг харж байгаад сул цагт нь захиалга өгнө. Ингэснээр цаг хугацааг ихээр хэмнэнэ.

Хэрэглэгч өөрт шаардлагатай зүйлийн талаар request явуулах боломжтой Үүнд :  
  • Хэрэглэгч татварын талаар хууль тогтоомж болон бусад мэдээллийг үзэх боломжтой.
  • Систем нэг болон групп мессэж илгээх боломжтой. 

Мессэжүүдэд : - Татвар төлөгчийн төлөх татварын хэмжээ 
  • Татвар төлөх хугацаа болсон
  • Та татвараа төлсөн байна.
  • Төлөөгүй үлдсэн татварын хэмжээ.
  • Татварын байцаагчид захиалсан цаг баталгаажсан туха
  • Шинэчлэгдэж өөрчлөлтүүдсөн зүйлсийн талаар

Систем хэрэглэгчээс ирсэн request д тохирох хариу илгээнэ. 
Хэрэглэгчийн гар утсанд мессэжээр болон хэрэглэгчийн э-майл хаяг руу нь илгээнэ. 
Тухайлбал хэрэглэгч өөрт хэрэгтэй тайлангын маягтыг үзэхийг хүсэхэд энэ нь гар утасны дэлгэцэн дээр үзүүлэхэд тохиромжгүй учраас э-майл хаяг руу нь явуулна.

Технологи
  • Tomcat-Apache Server
  • JDK1.6 or higher
  • MySQL 5.0 
  • Eclipse  
  • Android SDK
  • J2EE

Энэхүү систем сонгож авсан мобайл бол ANDROID smart phone юм.
Андройд нь Goole – ээс гаргасан smart phone буюу ухаалаг гар утсанд зориулсан  Linux цөмтэй үйлдлийн систем юм. Линукс нь одоогоор дэлхий дээр байгаа хамгийн олон драйверийг агуулсан хамгийн авсаархан цөм юм. Android-ын зах зээл хэт хурдан явж байна. Маш олон хүн Android утас хэрэглэж байна, өдөрт 400 мянга гаран android системтэй төхөөрөмжүүд үйлдвэрлэгдэж байна.

WEB SERVICE
 Зарим үед өөрийн системийн өгөгдлийг өөр бусад системд хэрэглэх шаардлага гардаг. Үүнийг хөнгөвчлөх хялбар, хурдан арга бол webservice юм. Webservice-г ашигласнаар та еерийн системийн егегдлийг бусад алслагдсан системүүдтэй хуваалцах боломжтой болох юм. Зарим үед Bridge service гэж ч ярьдаг. Энэ объект нь янз бvрийн vйлчилгээ vзvvлдэг ба ямар ч єгєгдлийг XML форматаар буцаадаг. Энэ объект нь SOAP (Simplified Object Access Protocol)-оор дамжин дуудах процедурын нэр, процедурын параметр руу дамжуулах єгєгдєл бvхий зарим XML-ийг дуудагддаг.

No comments:

Post a Comment