Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - Боловсролын цахим систем


ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D075
Оюутны нэр: …………………..Ч.Эрдэнэбилэг
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Б.Булганмаа
Сэдвийн нэр: …………………..Боловсролын цахим систем

Төгсөлтийн ажлын товч агуулга/1000-аас доош үгтэй/

Системийн товч танилцуулга
Энэхүү төслийн хүрээнд оюутнууд  хэрвээ гадаад руу сургуульд сурах гэж байгаа бол заавал гэрээсээ гарч боловсрол зуучлалын газар хайж , цаг хугацаа алдалгүйгээр энэхүү сайт руу орж хүссэн сургуулиа хайж олох , хүсэлт гаргах , тухайн сургуулийн мэдээлэлтэй  танилцах ямар агентаар дамжуулж тухайн сургуульд элсэх зэрэг бүх төрлийн үйлчилгээг авах болно . Мөн тэтгэлэгтэй холбоотой болон  бусад төрлийн мэдээлэл авах болно. Гадаадын аль нэгэн сургуулийн агент бол манай сайтад хандан агент болох хүсэлт гаргах боломжтой. Ингэснээр оюутан агент хоёрыг холбож өгөх гүүр нь болж байгаа юм. 

Систем хөгжүүлэх болсон үндэслэл
Энэхүү системийг хөгжүүлэх болсон шалтгаан гэвэл дээр дурдсан гар ажиллагааг халж , үйл ажиллагааг автоматжуулах улмаар оюутнууд гадаад руу суралцахдаа цаг хугацаа алдалгүй сургуулиа олох бүртгүүлэх зэрэг олон давуу талтай болно. Мөн оюутнууд тухайн сурах гэж буй сургуулийнхаа агентаар дамжуулж бүх үйлчилгээгээ авах боломжтой болох юм.  Монголчуудын хамрагдах боломжтой бүх тэтгэлэгт хөтөлбөрийг цаг хугацаа алдалгүйгээр авах боломжтой. Албан байгууллага болон хувь хүн тухайн сургуультайгаа гэрээ байгуулсан тохиолдолд агентаар бүртгүүлэх хүсэлт гаргах улмаар агент болох боломжтой.

Энэхүү системийг хэрэгжүүлсэнээр оюутан болон агентуудыг онлайнаар бүртгэхээс гадна тэр хоёрыг холбож өгөх гүүр нь болох юм. Гадаадын бүхий л их дээд сургуулиудын нэгдсэн мэдээллийг бүх шүүлтүүрээр цаг хугацаа алдалгүй авах боломжтой юм.

Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог
“Гэгээн Ундарга Холбоо” ТББ болон Гэгээн үйлсийн хүрээнд үйл ажиллагаа явуулагч, дэмжигчид нь Австрали болон Азийн бусад улсуудыг сонирхогч Монгол оюутнуудтайгаа
  • тэтгэлэг, визний мэдээлэл солилцож,
  • сургууль болон суралцах хотоо сонгон,
  • ирээдүйтэй мэргэжлийн зөвлөгөө авах,
  • англи хэлний ярианы дадлага олж авах,
  • олон улсын шалгалтанд (IELTS) бэлтгэх,
  • гадаадад суралцахаар ирсэний дараа орчинтойгоо дасан зохицох

зэрэгт нь цогц зөвлөгөө, бодит туслалцааг үзүүлж байна.

Системийг хэрэглэгчийн  хийх үйл ажиллагаа:
Админы хийх үйл ажиллагаа:
  • Нэр нууц үгээр системд нэвтрэх                                                                                                                                Нэмэлт: нэр, нууц үгээ солих
  • Сургуулиудын мэдээлэл оруулах , засах , устгах                                                                                         Нэмэлт: Тухайн сургуулийн нэр , улс , муж , мэргэжил , сургалт , боловсролын зэрэг гэх мэт мэдээллийг оруулах ,засах , устгах боломжтой байх
  • Оюутны сургуульд суралцах хүсэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх , зөвшөөрвөл бүртгэлийн анкет и-мэйлээр явуулах , бүртгэж авах , системд нэвтрэх нэр нууц үг олгох
  • Агентаар бүртгүүлэх гэж буй хүн болон албан байгууллагын хүсэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх , зөвшөөрвөл бүртгэлийн анкет и-мэйлээр явуулах , бүртгэж авах , системд нэвтрэх нэр нууц үг олгох
  • Сургалтын тэтгэлэгтэй холбоотой мэдээлэл болон бусад төрлийн мэдээлэл оруулах , засах , устгах
  • Тэтгэлэгтэй холбоотой хөнгөлөлт урамшуулал зарын чанартай мэдээллийг оруулдаг байх                                                                                                                                                       Нэмэлт: Мөн цааш нь гишүүд рүүгээ илгээдэг байх
  • Системийн аюулгүй байдал ажиллагааг хангах

Агентын хийх үйл ажиллагаа:
  • Агент болох хүсэлт гаргах
  • Агентаар бүртгүүлэх
  • Агентын эрхээр  системд нэвтрэх                                                                                                                                Нэмэлт: нэр, нууц үгээ солих
  • Агентуудын жагсаалт харах
  • Өөрийг нь сонгосон оюутнуудын жагсаалт харах , оюутны мэдээлэлтэй танилцах
  • Өөрийн сургуулийн мэдээлэл оруулах , засах , устгах
  • Агентыг сонгосон оюутанд и-мэйлээр өөрт нь мэдэгдэх
  • Тэтгэлэгтэй холбоотой хөнгөлөлт урамшуулал зарын чанартай мэдээллийг оруулдаг байх                                                                                                                                                       
  • Оюутны хийх үйл ажиллагаа:
  • Сонирхсон сургуулиа дэлгэрэнгүй хайх
  • Сургуульд суралцах хүсэлт гаргах
  • Оюутнаар бүртгүүлэх
  • Оюутны эрхээр  системд нэвтрэх                                                                                                                             Нэмэлт: нэр, нууц үгээ солих
  • Үйлчилгээний материал бүрдүүлэх
  • Агентуудын жагсаалт харах , сонгох

Ашиглах технологи
Ашиглах програмчлалын хэлний сонголт нь
  • PHP
  • HTML
  • JAVASCRIPT
  • CSS
  • Ajax

Вэб дээр суурилсан систем хийж байгаа үед HTML, JAVASCRIPT, CSS гурвыг зайлшгүй хэрэглэнэ. РНР бол сэрвер талын, платформ хамааралгvй, HTML холилдсон, вэб хэл. 2007 оны эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд 20,917,850 домайн хаяг PHP хэлийг ашиглаж байна гэсэн тооцоо байдаг.

Давуу талууд:
  • Ажиллахад хялбар, ойлгомжтой
  • Програмчлалын уялдаа холбоо сайн
  • Өгөгдлийн сантай ажиллах боломж сайн /олон/
  • Програм бичих түгээх ажиллагаа энгийн 
  • Тестчилэл хялбар
  • Алдаа барих систем сайн хөгжсөн
  • Веб үйлчилгээг хурдан үүсгэх
  • Ачаалах хурд өндөр
  • Функцуудын баялаг сантай
  • Үнэгүй

PHP сонгох болсон шалтгаан нь вэб сайтыг богино хугацаанд сайн бүтээмжтэйгээр хамгаалалт сайтай хийх боломжтой болохоор. 

AJAX технологи
AJAX бол Asynchronous JavaScript and XML гэсэн үгийн товчлол юм. Веб хуудасны ямар нэг хэсэгт сервэрээс ямар нэг хуудасыг асинхрон дуудаж харуулах боломжийг бүрдүүлсэн техник юм. Одоогоор энэ нь вебийн хөгжүүлэлтийн хамгийн сүүлийн үеийн технологид тооцогдож байна.Үүнийг ашигласнаар интерактив веб програм хангамжууд мөн бидний ашигладаг десктоп програм шиг веб програм (Rich Internet Application) хийх боломжийг бүрдүүлж байна. 

Өнөөдөр энэ технологид ашиглагдаж байгаа зүйлүүд:
  • XHTML, CSS – мэдээллийг гаргаж харуулах үндсэн суурь
  • Document Object Model (DOM ) – Мэдээллийг динамикаар эсвэл янз бүрийн байдлаар харуулах боломж бүрдүүлэх
  • XML and XSLT сервер ба клиентийн хооронд мэдээлэл дамжуулах
  • XMLHttpRequest – асинхрон холболт бий болгох
  • Javascript – дээрхи бүх зүйлийг хооронд холбож ажиллуулах програмчлалын орчин болж өгч байна.

 Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС       2011 он.

No comments:

Post a Comment