Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - Газарзүйн мэдээллийн системд суурилсан Улаанбаатар хотын авто замын мэдээллийн систем


Компьютерийн ухааны бакалаврын төгсөлтийн ажил
1. Оюутны код: ................... D.SW07D068
2. Оюутны нэр: ................... Б.Гүндсамбуу
3. Удирдагч багшийн нэр: .. Компьютерийн ухааны доктор, профессор А.Эрдэнэбаатар
4. Сэдвийн нэр: .................. Газарзүйн мэдээллийн системд суурилсан Улаанбаатар  
             хотын авто замын мэдээллийн систем

Зорилго
Улаанбаатар хотын авто замын сүлжээнд суурьлсан газар зүйн мэдээллийн систем бүрдүүлнэ. Үүний тулд газарзүйн мэдээллийн системүүдийг ашиглан өгөгдлийн санг үүсгэх.  Үүссэн өгөгдлийн сангаар газар мэдээллийн системийн сервер үүсгэж, вэб суурьтай аппликшн хийнэ. 

Төгсөлтийн ажилын товч танилцуулга        
Өндөр хурдацтай хөгжиж байгаа мэдээлэл холбооны технологи нь дэлхий дахины хөгжлийн хандлага нийгэм эдийн засгийн харилцаа, хүмүүсийн амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж байна. Мэдээллийн эрин зуунд компьютерийн мэдлэг түүнийг зөв зохистой үр дүнтэй хэрэглэх чадвар нь асар олон ажил мэргэжлийн салашгүй үндсэн хэсэг болж байгаа өнөө үед мэдээлэл холбооны технологийг өдөр тутмын ажил амьдралдаа оновчтой хэлбэрээр ашиглаж сурах нь чухал юм. 

Газар зүйн мэдээллийн систем (ГМС)-үүдэд суурилсан мониторинг, үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд ихээр дэлгэрэх боллоо. Ийм учир авто замын сүлжээнд оновчтой замыг тогтоох модуль, нэмэлт хийх нь газар зүйн мэдээллийн системүүдэд онцгой ач холбогдол өгөх бөгөөд газарзүйн мэдээллийн системийг хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэж, гарах зардлыг багасгах олон талын эерэг үр дагаваруудтай. Үүнээс тоочин дурьдвал технологийн давуу талыг хэрэглэгчид ашигласанаар оновчтой шийдвэр гаргах, зардалын тооцоо хийх, нөөцөө зөв хувиарлах, хөдөлгөөн байршилийн тухай бодот мэдээллийг авах зэрэг амьдарлын хэв маягыг өөрчилсөн бүтээлүүд ашиглагдах болно.

Төслийн цар хүрээ
Улаанбаатарын авто замын сүлжээнээс мэдээлэл авах, ашиглахад ямар нэгэн шаардлага тавихгүй, харин үйлчилгээнд засвар хийх шаардлагатай хэрэглэгчийг тусд нь ялгаж нэвтрэх, хандах эрх олгоно. Төслийн хүрээнд ГМС-ууд түүний өгөгдлийн сангийн зохион байгуулалтуудыг судална. 

Удирдагч багшийн гарын үсэг:……...............................
ШУТИС-КТМС 2011-он.

No comments:

Post a Comment