Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - ОНЛАЙН ТЕСТ


ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/

Оюутны код: …………………………………..D.SW07D043
Оюутны нэр: …………………………………..Г.Дашзэвэг
Удирдагч багшийн нэр: ………………………Компьютерийн ухааны магистр. С.БАУЫРБЕК
Сэдвийн нэр: …………………………………..ОНЛАЙН ТЕСТ

Төгсөлтийн ажлын товч агуулга /1000-аас доош үгтэй/

Зорилго
Одоогийн тест авахад ашиглаж байгаа технологи нь / цаасаар шалгалт авах / гар ажиллагаа ихтэй цаг их үрсэн ажил болдог. Багш өөрийнхөө тестийг хэд хэдэн вариантаар бүрдүүлж вариант бүр дээр асуулт зохиож өгдөг. Тестээр авах үед ихэнх багш нар тестэндээ тохируулж шаблон хийдэг. Ингэж гар ажиллагаа ихтэй байх нь алдаа гаргаж оюутны мэдлэгийг буруу үнэлэх ч боломжтой. Мөн цаг хугацаа, эдийн засгийн хувьд ч нилээд алдагдалтай байдаг. Иймээс энэхүү төгсөлтийн ажлаараа онлайн тестийн вэбийг програмчлахыг зорилоо.

Хэрэглэгчийн тухай мэдээлэл
ШУТИС нь олон төрлийн мэргэжлийн чиглэлээр сургалт, судалгаа явуулсаар удаж байгаа монголын шилдэг их дээд сургуулиудын нэг юм. Компьютерийн ухааны чиглэлээр улсдаа тэргүүлэх байр суурийг эзэлдэгийн хувьд сүүлийн үеийн дэвшилтэт технологи, програм хангамжийг цаг алдалгүй оюутан судлаачдад хүргэх тэдгээрийн инновацийг дэмжиж ажиллах тал дээр үйл ажиллагаа явуулдаг ба сүүлийн үеийн зайн сургалтын системийг хичээлийнхээ агуулгад оруулж ирэх талаар судалгаа шинжилгээг эрчимтэй явуулж байна.

Хэдэн жилийн өмнөөс онлайн сургалтын дэд модуль болох зайн шалгалтын системийг оруулж ирсэн нь хэдийгээр амжилт олсон боловч цаг үе улиран одохын хирээр онлайн шалгалтын системийн шаардлага өөрчлөгдөж шинэ шинэ боломжуудыг шаардах, засвар үйлчилгээ авах хэрэгтэй болсон боловч энэхүү үйлчилгээг үзүүлж чадахгүй байсаар улирч шинэ онлайн шалгалтын системийг шаардах хэмжээнд хүрээд байна.

Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог
Онлайн шалгалтын системийн хэрэглэгчид нь үндсэн 4 янзын хэрэглэгч байна. Үүнд: оператор, ассестант, хичээл зааж буй багш, оюутан хамаарагдана. Оператор нь хичээлийн төгсгөлд авдаг 30 онооны шалгалтыг удирдах, оюутан нь шалгалтыг өгөх, харин явцын болон бусад шалгалтыг багш удирдах, ассестант багш нь шалгалтын явцад гарах зарим хүндрэлүүдийг шийдвэрлэх үүрэгтэй юм.

Системийг хэрэглэж байгаа багш нь шалгалтанд орж байгаа асуултуудын сан үүсгэх, даалгаврын хүнд, хөнгөнийг тохируулах, автоматаар (санамсаргүйгээр) асуултуудыг сонгож вариант үүсгэх хэрэгтэй.

Систем хөгжүүлэх үндэслэл
Цаасаар шалгалт авах арга нь гар ажиллагаа ихтэй цаг их үрсэн ажил болдог. Багш өөрийнхөө тестийг хэд хэдэн вариантаар бүрдүүлж вариант бүр дээр асуулт зохиож өгдөг. Тестээр авах үед ихэнх багш нар тестэндээ тохируулж шаблон хийдэг. Ингэж гар ажиллагаа ихтэй байх нь алдаа гаргаж оюутны мэдлэгийг буруу үнэлэх ч боломжтой.

Электрон хэлбэрээр шалгалтыг авснаар шалгалтыг богино хугацаанд үнэн зөвөөр дүгнэх. Шаардлагатай форматаар үр дүнг татаж аваад шууд сургалтын албанд хүргэн өгөх, өгөгдлийн дамжлагыг багасгах юм.

Архитектурын сонголт
Энэхүү онлайн тестийн вэбийг Ajax, jQuery технологийг ашиглан php вэб програмчлалын хэл дээр хийсэн. Ajax, jQuery технологийг ашигласнаар вэб нь хурдан ажиллагаатай, өнгө үзэмж сайтай болдог. Ajax, jQuery технологи вэбийг бүхэлд нь биш тухайн хэсэгт нь ачааллуулдаг ба ингэснээр вэб нь нилээд хурдан ажиллагаатай болдог. PHP хэл нь дэлхийд нилээд өргөн хэрэглэгддэг вэб програмчалын хэл ба энэ хэлийг ашигласнаар вэбийг өөрийн хүссэнээрэй богино хугацаанд хийх боломжтой.

Төслийн хамрах хүрээ
Энэ системийн хамрах хүрээ нь ШУТИС ба онлайн тест, шалгалт, судалгаа авагчид мөн тест судалгаанд оролцогчид байх болно. Онлайнаар тест авах болон өгөхийн тулд компьютер нь интернэтэд холбогдсон мөн броузер /вэб/ програм суулгасан байх ёстой.

Шинэ систем
Шинэ систем нь хуучин арга буюу гар ажиллагааг халж электрон хэлбэрт оруулах юм. Ингэснээр цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд нилээд хэмнэлтэй. Системийг хэрэглэж байгаа багш нь шалгалтанд орж байгаа асуултуудын сан үүсгэх, даалгаврын хүнд, хөнгөнийг тохируулах, автоматаар (санамсаргүйгээр) асуултуудыг сонгож вариант үүсгэх, тестийн идэвхтэй байх хугацаа зэргийг тохируулна. Багш тестээ үүсгээд тестээ авах ба оюутнууд тестээ өгч дууссаны дараа тестийн дүн автоматаар гарна. Мөн тухайн оюутанд тестээ өгч байхад тог тасарах, компьютер нь гацах тохиолдолд багш нь тестийнх нь хугацааг дахин эхлүүлэх, үргэлжлэх хугацаан дээр нь цаг нэмэх зэрэг боломжтой байна. Асуулт оруулахдаа текст, зураг, видео, аудео оруулах, хариулт нь нэг сонголттой, олон сонголттой байна. Оюутнууд тестээ өгч дуусаад тестийнхээ дүнг харах боломжтой.

Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС       2011 он.




No comments:

Post a Comment