Програм хангамжийн төгсөлтийн ажил /D.SE320/
Оюутны код : D.SW07D017
Оюутны нэр : Т. Эрдэнэбаяр
Удирдагч багшийн нэр : Комьпютерийн ухааны магистр С. Бауырбек
Сэдвийн нэр : Онлайн дуудлага худалдааны систем
Төгсөлтийн ажлын товч агуулга
Зорилго :
Энэхүү төгсөлтийн ажлаараа эрэлттэй бараа бүтээгдэхүүний мэдээллийг болон бусад шаардлагатай лавлах бүртгэлүүдийг хөтлөж, уг бараа бүтээгдэхүүнээр интернэт хэрэглэгчдийн дунд дуудлага худалдааг алдаагүй, шударга зохион байгуулан худалдан авах чин хүсэлтэй хэрэглэгчид худалдан авах эрхийг олгож, шаардлагатай тайлан тооцоог алдаагүй, шуурхай гаргах чадвартай цогц системийг боловсруулах зорилготой юм.
Интернэт сүлжээг ашиглан уг системийг нэвтрүүлснээр дэлхийн аль ч өнцөг буланд байгаа хэрэглэгч болон бүтээгдэхүүнээ үнэлүүлэн зарах сонирхолтой байгууллага эсвэл хувь хүнийг хооронд нь зуучлан тохиролцох боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
Дуудлага худалдаа :
Дуудлага худалдаа гэдэг нь эрэлтэй эсвэл цор ганц бараа бүтээгдэхүүнийг худалдан авах чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн дунд үнэ хаялцуулан худалдах болон худалдан авах үйл ажиллагааг хэлнэ.
Системийн хэрэглэгчид :
Уг системийн үйл ажиллагааг цомхон баг бүрэлдэхүүн дааж ажиллахаар загварчлагдсан бөгөөд үндсэн гурван төрлийн хэрэглэгчидтэй.
- Системийн администратор Тухайн системийн аюулгүй байдлыг болон бусад үйл ажиллагааг хангах ажиллах үүрэгтэй этгээд
- Хэрэглэгч Энэхүү системийг ашиглан өөрийн бүтээгдэхүүнийг зарах болон бүтээгдэхүүнийг худалдан авах үүрэгтэй этгээд
- Нягтлан Системийн нарийн данс тооцоог хөтлөн явуулах үүрэгтэй этгээд
Ашиглах технологи :
- AJAX AJAX бол Asynchronous JavaScript and XML гэсэн үгийн товчлол юм. Веб хуудасны ямар нэг хэсэгт сервэрээс ямар нэг хуудасыг асинхрон дуудаж харуулах боломжийг бүрдүүлсэн технологи юм.
- LINQ LINQ нь Language Integrate Query гэсэн үгийн товчлол юм. Энэ нь .NET хэлнүүдэд энгийн өгөгдлийн query бүхий боломжуудыг нэмдэг Microsoft-ийн .NET Framework-ийн нэгэн компонент юм.
- MVC Model View Controller (MVC) арга нь орчин үед их өргөнөөр хэрэглэгдэж буй обект хандалгат хөгжүүлэлтийн арга юм. Гол онцлог нь програм хангамжийг хөгжүүлэхдээ загвар, үзэгдэл, контроллер гэсэн гурван дэд хэсэгт хуваарилж хөгжүүлдэг.
Архитектурын сонголт :
Програмчлалын систем Microsoft Visual Studio 2010
Програмчлалын хэл C#
Өгөгдлийн сан удирдах систем MS-SQL 2008
Ашиглах фрэймворк ASP.NET MVC
Системийн хамрах хүрээ :
Энэхүү системийн үйл ажиллагааг ханган явуулахад цөөн ажилтан шаардлагатай тул уг системийг тус байгууллагаас гадна энэхүү чиглэлээр ажиллах сонирхолтой бусад байгууллага болон хувь хүн ашиглах боломжтой.
Ерөнхий үйл ажиллагаа :
- Хэрэглэгчийн хүсэлтээс хамааран системийн администратор эсвэл бүтээгдэхүүнээ борлуулах сонирхолтой хэрэглэгч бүтээгдэхүүний мэдээллийг /нэр, зураг, эхлэх огноо.../ нэгдсэн баазад оруулна.
- Тухайн бүтээгдэхүүнийг үнэ хаялцаж байх хугацаанд өөр бусад хэрэглэгч бүтээгдэхүүнд тохирох үнийг өгнө.
- Үнэ авалт дуусах үед систем автоматаар ялагчийг тодруулж тухайн хэрэглэгчид бүтээгдэхүүнд өгсөн үнээр худалдан авах эрхийг олгож заасан хугацаанд төлбөрөө төлөхийг шаардана.
- Төлбөр хүлээн авах тохиргооноос хамааран төлбөр төлсөний дараа бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгчид олгоно.
Удирдсан багшийн гарын үсэг : ................................................
ШУТИС-КТМС
2011 он
No comments:
Post a Comment