Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - Гар утас руу дүн мэдээлэх


ПХ-ийн төгсөлтийн ажил/SE320/
Оюутны код:………………………………D.SW07D030
Оюутны нэр:………………………………Б.Галбадрах
Удирдагч багш:.......................................Компьютерийн ухааны магистр  Ц.Энхбилэг
Сэдвийн нэр:...........................................Гар утас руу дүн мэдээлэх

Зорилго
Энэхүү системийн зорилго нь хүн болгоны хэрэгцээ болсон, мөн Монгол улсын хэмжээнд хамгийн өргөн тархаж чадсан харилцаа холбооны хэрэгсэл болох гар утсыг ашиглан сурагчдын дүнг эцэг эхэд нь мэдээлэх юм. КТМС нь мэдээллийн технологийн чиглэлээр Монголын тэргүүлэх сургуулиудын нэг билээ. Оюутнууд сургуулийн вебээр дамжуулан хичээл сонголтоо хийж , мөн ямар дүн авсанаа мэддэг. Харин эцэг эхчүүдийн хувьд оюутны вебийн талаарх ойлголт бага байдаг. Зарим тохиолдолд интернетэд орж хүүхдийнхээ дүнг харах бололцоогүй байдаг. Энэхүү систем нь оюутны дүнг эцэг эхийнх нь гар утасруу SMS илгээн мэдээлэх зорилготой юм. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сурлагын явцын тухай мэдээлэл сайтай болох юм. 

Хэрэглэгчийн үйл ажиллагаа
Энэхүү систем нь үндсэн 2 хэрэглэгчтэй байна. 
  • Сургалтын албаны ажилтан
  • Оюутны эцэг эх

Хэрэглэгч тус бүрийн хувьд энэхүү системийн ашиглалтыг дурьдя.
1. Сургалтын албаны ажилтан
Сургалтын алба нь энэхүү системийг оюутны эцэг эхрүү дүн болон бусад мэдээллүүдийг явуулахад ашиглана. Улирлын төгсгөлд оюутнуудын дүн гарж дууссаны дараа сургалтын алба тухайн семестерд хичээл сонгон судалсан оюутнуудын дүнг эцэг эхүүд рүү нь SMS-р  илгээнэ. Мөн дүнтэй холбоотой мэдээлэл, эцэг эхэд нь хүргэх шаардлагатай мэдээллүүдийг сонгосон оюутнууд руу явуулах боломжтой. Энэхүү систем нь явуулсан болон хүлээн авсан SMS-үүд дээрээ үндэслэн статистик мэдээлэл гаргана.

2. Эцэг эх
Эцэг эхчүүд гар утаснаасаа дүн мэдээлэх үүрэгтэй тусгай дугаарлуу SMS хүсэлт илгээнэ. SMS хүсэлт нь тусгай загварын дагуу байх ёстой. SMS хүсэлтэнд оюутны код, нууц үг 2-г оруулж өгсөн байх шаардлагатай. Дараа нь аль семестрийн дүнг хүсэж байгаагаа тодорхойлж өгнө. оруулж өгнө. Жишээ нь:
Sw07d030 4444 4b
Sw07d030 нь оюутны код, 4444 нь нууц үг, 4b нь 4-р курсын хаврын семестер гэсэн үг юм.
Мөн SMS хүсэлтээр эцэг эхүүд нь нууц үгээ өөрчлөх, бүртгэлтэй дугаараа солих боломжтой юм.

Технологи
Энэхүү систем нь GSM модем ашиглан SMS илгээж, хүлээж авна. GSM модем ашигласнаар аль ч үүрэн телефоны оператороос SMS хүсэлт хүлээн авах боломжтой болно. GSM модем болон GSM технологийг дэмждэг утаснууд нь AT command буюу AtTention command –н тусламжтайгаар SMS илгээх болон хүлээн авдаг. GSM модем нь сериал портоор, эмулятордсон сериал портоор компьютертэй холбогдоно. Харин дүн илгээх систем нь .net-н System.IO.Ports санг ашиглан сериал портоор холбогдсон модемийг хэрэглэх боломжтой болно. Энэхүү сан нь VB6 –н сериал порттой ажилладаг MSComm command-н .net хувилбар бөгөөд сериал портоор мэдээлэл дамжуулах, мэдээллийн урсгалыг зохицуулах бүрэн боломжтой сан юм.

2 comments:

  1. Энэ ажиллийг бичсэн оюутантай хэрхэн холбоо барих вэ холбоо барих юу ч байсан болно, Төгсцөн үү?

    ReplyDelete
    Replies
    1. Төгсчихсөн. Мэйл бичвэл холбоо барих мэйл хаягийг нь явуулж өгч болох байх.

      Delete