Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - Хурууны хээ таних систем


Програм хангамжийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: ..............................D.SW07D031
Оюутны нэр: ..............................Х.Занабазар
Удирдагч багшийн нэр:.............Б.Батзолбоо
Сэдвийн нэр:..............................Хурууны хээ таних систем

Төгсөлтийн ажлын агуулга /1000 –аас доош товч үгтэй/
Хүний хурууны хээн мэдээлэл нь Биометрик мэдээллийн төрөлд багтдаг. Биометрик мэдээлэл гэдэг нь нүдний солонгон бүрхэвч, торлог бүрхэвч, нүүр царай, хурууны хээ зэргийг агуулдаг мэдээлэл юм. Хувь хүнийг хурууны хээгээр маш нарийн, бүрэн тогтоож болно гэдгийг Английн эрдэмтэн Френсис Гальтон тогтоосон юм. Тэрээр төрөл бүрийн зүйл сонирхдог хүн байлаа. Эрдэмтэн түүхч, антропологч, сүлд судлаач гэх мэтийн судалгааныхаа үр дүнгээр түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Сэтгэл судлалын салбарт туршилтаар хувилбарт статистикийн аргыг анх ашиглаж, төрөл бүрийн сэтгэл зүйн тест, анкет болон асуулт хариултын хувилбаруудыг бэлтгэж чадсан анхдагч хүн билээ. Нэгэн хүн Гальтоны статистик дээр тулгуурлан 10 хурууны 20 тодорхой хэсгийг авч үзэх юм бол 4660377 зуун тутамд дөнгөж сая ижил төстэй хурууны хээ тааралдана гэдэг тооцоог хийсэн байна

Манай зах зээлд үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниуд өрсөлдөгчөөсөө ялгарахын тулд технологийн давуу тал, өөрсдийн мэдлэг боловсорлоо сайжруулах болсон. Тэдний шаардлагад нийцсэн програм хангамж болон техник хангамжийн шийдлийг өөрсдийн бүтээлээр хангахын төлөө хурууны хээн технологийг судлан ямар нэгэн том системд ашиглах зорилготой. 

Хурууны хээг боловсруулалт хийхэд олон шат дамжлагтай байдаг:
  • Хурууны хээгээ оруулах
  • Ховилд задлах
  • Нарийсгах
  • Минутаг ялган авах

Минута гэж юу вэ?
Энэ нь хурууны хээн гол мэдээллийг хадгалж байдаг бөгөөд үүгээр хайлт хийхэд хамгийн оновчтой байдлыг бий болгодог.

Архитектурын шийдэл
  • Visual studio 2008 
  • MSSQL 2005
  • DevExpress 2009

Хурууны хээ авах төхөөрөмж
ef2009 – гэхдээ солигдож магадгүй. Энэхүү төхөөрөмж нь компьптертэй USB портоор холбогддог бөгөөд компьютертай холбоход нэмэлт төхөөрөмж таних програм суулгах шаардлагагүй юм.

Удирдагч багшийн гарын үсэг...............................
ШУТИС-КТМС 2011 он

No comments:

Post a Comment