Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - ”News.mn” сайтын iPhone дээрх хувилбар


ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………...D.SW07D042
Оюутны нэр: …………………...М.Хүрэлхуяг
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Д.Энхжаргал
Сэдвийн нэр: …………………..”News.mn” сайтын iPhone дээрх хувилбар

Зорилго
Мэдээллийн технологийн ертөнцөд шинэ эринийг эхлүүлсэн гэж хэлж болох ухаалаг гар утасны томоохон төлөөлөлүүд бий болон хөдөлгөөнт програмчлалын хөгжил эрс хурдацтай өсөн нэмэгдэж мэдээллийн технологийн компаниуд өөрийн програм хангамжаа тэдгээр утаснуудад зориулсан хувилбараа гаргадаг болоод байна. Жнь : Facebook, Twitter, CNN, BBC, хөгжүүлэгчдийн өөрсдийн зохиосон жижиг программууд гэх мэт. 

Манай оронд CNN, BBC гэх мэт томоохон мэдээллийн байгууллагатай үйл ажиллагаагаараа ижил төстэй NEWS.MN хэмээх веб сайт байдаг нь монголын хэвлэл мэдээллийн томоохон эх үүсвэр болоод байгаа. Үүнээс улбаатай дээрх сайтыг гар утаснаасаа үзэх сонирхол, хэрэглэгчдийн шаардлага өдөр тутам өсөн нэмэгдэж байсан тул Apple iOS үйлдлийн систем дээр суурилсан NEWS.MN – ий xml мэдээ уншигч iPhone апликейшн хийхээр зорилоо. News.MN веб сайтын XML –ээр өгч буй мэдээллийг iOS үйлдлийн систем бүхий гар утсан дээр өөрийнх нь компонент, контроллуудыг ашиглан зураг, видео, текстэн мэдээллийг харуулах зорилготой. Энэхүү програмыг News.MN сайтын хэрэглэгчдийг тоог өсөн нэмэгдүүлэх зорилгоор веб сайтан дээрээ үнэгүй татаж авахаар байршуулах болно. Ингэснээр iPhone гар утастай ямар ч хүн татан авч суулгаад ашиглах боломжтой.

Системийн үйл ажиллагаа
Энэхүү систем нь iPhone утаснаас News.MN – ий SXML url хаяг руу хүсэлт илгээж хариугаа xml форматаар авч өөр дээрээ утасныхаа компонент, контроллуудыг ашиглан харуулах юм. 

XML Feed – ээ авах домайн нь:  http://mapp.news.mn 
Тухайн чиглэлийн мэдээ бүрийн хуудасны домайн : 
"mappcontentlist/",      "mappweather/",         "mapptvprogram/",    "mappexchange.sxml",  "mappsearch.sxml",   "mappcontent/",     "mappphotoalbum/",      "mappvideolist/",         "mappvideo/",   "mappcomment/",          "mapprelated/",           "mappcommentadd/",  "mappmail/",          "mappmostread/",       "mappmostcomment/"

Хэрэглэгчийн тухай мэдээлэл
News.MN - ний  үйл ажиллагааг “News” агентлаг хариуцаж явуулдаг бөгөөд сайтын хөгжүүлэлтийг “SodonSolution” ХХК хийдэг. “News” агентлаг нь 20 гаруй ажилтан албан хаагчидтай, мэдээллийг цуглуулагч ажилчид нь нэг ерөнхий редактор, нэг ахлах редактор, улс төрийн албаны редактор, нийгмийн амьдрал шуурхай мэдээний албаны редактор,  энтертайнмент спортын албаны редактор, гэрэл зураг эх бэлтгэлийн албаны редактор болон 15 орчуулагч тоймч сурвалжлагчаас бүрдэнэ. Сурвалжлагч, сэтгүүлчдийн олж цуглуулсан мэдээллийг тус бүрийн албаны редакторуудаар боловсруулагсны дараа ерөнхий болон ахлах редактор нар хянасаны дүнд мэдээ сайтаар гардаг.

Систем хөгжүүлэх үндэслэл
Гар утаснаасаа интернет орох хүсэлтэй хүмүүсийн тоо нийт интернет хэрэглэгчдийн дунд өсөж байгаатай уялдаад веб апликейшнуудын гар утсан дээрх хувилбарын хөгжүүлэлтийг шаардаж эхэлсэн. Иймээс вебийн мэдээллийг xml байдлаар хүлээн авч хэрэглэгч програм дээр дэлгэж харуулах нь түргэн шуурхай ухаалаг байх юм.

Ашигласан технологи 
Програмчлалын орчингоор XCode 3.2  хувилбарыг ашиглана. Програмаа Objective-C дээр бичинэ iOS 2 SDK дээр бичнэ.

SQLite хэмээх жижиг хэмжээний өгөгдөлийн санг ашиглана. Энэ нь iOS платформын өөрийн санд байдаг жин багатай, хязгаарлагдмал сан бүхий бага нөөц шаардах систем юм.

No comments:

Post a Comment