Програм хангамжийн төслийн ажил /SE315/
Оюутны код: ..............................D.SW07D052
Оюутны нэр: ..............................Б.Олдох
Удирдагч багшийн нэр:.............Б.Булганмаа
Сэдвийн нэр:..............................Форексийн арилжааны вэб сайт
Төслийн ажлын агуулга /1000 –аас доош товч үгтэй/
Та дэлхийн хаана ч амьдарч ямар ч ажил эрхэлэдэг байж болно.Гэхдээ таньд дэлхийн ямарч банк санхүүгийн байгууллагатай арилжаа хийх боломж бүрэн дүүрэн байна.Энэ бүх боломжийг форексийн зах зээл нээж өгч байгаа юм. Форексийн зах зээл нь анх 1970-аад  оноос үүссэн гэж үздэг ба 1990 оны эхэн хүртэл форекс-д зөвхөн томоохон пүүс компани,банк,санхүүгийн байгууллагууд оролцдог байсан байна.1990-ээд оноос хөгжлийн шинэ төвшинд гарч ирэн хөгжснөөрөө хувь хүнч оролцох боломжтой болж тэдгээр нийт оролцогчдын хооронд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь явагдаж байдаг.Манай оронд сүүлийн жилүүдэд форексийн зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулдаг иргэд байгууллагуудын тоо өсөн нэмэгдсээр байна. Форекс нь өөрөө OCT (Over the Counter) болон "Interbank" гэж явдаг болохын хувьд интэрнэтийн сүлжээг ашигладаг байна. 
Энэхүү вэб сайтыг форексийн арилжаа хийдэг иргэд байгууллагууд ашиглах боломжтой юм.
Вальютын ханшийн мэдээллийг Монгол банкнаас 2 цагийн зайтай авч байх ба өөрийн вэб сервер дээр тухайн ханшийн мэдээлэл дамжуулах зориулалттай  Web Service үүсгэж asp.net хуудсандаа ашиглана.
Мөн хэрэглэгчийг бүртгэх ба хэрэглэгчид нь тухайн вэб сайтаар дамжуулан форексийн арилжаа хийх ба тухайн сайтнаас өдөр тутмын валютын ханшийн мэдээллийг харах боломжтой байна.
Admin Panel-тай байна.Өөрөөр хэлбэл үндсэн сайт болон админы жижиг сайт байна гэсэн үг. Аdmin Panel болон вэб сайт хоёр нь Нэг Өгөгдлийн сантай байх ба өгөгдлийн санг MSSQL2005 дээр үүсгэнэ.Мөн 24цагийн найдвартай ажиллагаатай байна.
Архитектурын сонголт
- Visual Studio 2008
- MSSQL2005
Вэб хийхэд ашиглагдаж буй технологууд
ASP.NET Visual Basic,JQuery,SQL,HTML,CSS,JAVASCRIPT-ийг ашиглан хөгжүүлж байгаа.
 
 
No comments:
Post a Comment