ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D064
Оюутны нэр: …………………..Б.Ганзориг
Удирдагч багшийн нэр: ………Б.Булганмаа
Сэдвийн нэр: …………………..Үзвэр, үйл явдал мэдээлэл мобайл систем
Төгсөлтийн ажлын товч агуулга/1000-аас доош үгтэй/
Товч агуулга
Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр бүх зүйлс авсаархан болж, зөөврийн гэх тодотголтой төхөөрөмжүүд хүчээ авч байгаа билээ.
Гар утасны хөгжил өдрөөр биш цагаар урагшилж байгаа өнөө үед технологийн хөгжил дэвшлээ дагаад компьютер болон гар утсан дээрх application програм, тоглоомууд асар хурдацтай хөгжиж олон сая долларын ашиг орлоготой том салбар болон хөгжиж чаджээ.
Smartphone буюу “ухаалаг гар утас”-ы хэрэглээ ихсэхийн хэрээр Андройд үйлдлийн систем дээрх хөгжүүлэлт нэмэгдэн Мэдээлэл технологын салбарт хүч түрэн орж ирж байгаа юм.Энэ нь одоо үед компьютерийн ард суун хэдэн цагаар суух бус хаана ч явсан гар утсаараа мэдээлэл авч, зугаацах мөн цаашилбал ажил төрлөө амжуулах боломжтой болж байна.
Энэхүү төгсөлтийн ажлаараа үзвэр үйлчилгээ, үйл явдлын талаарх мэдээлэлийг мессэж хэлбэрээр хүлээн аван хэрэглэгчдэд түүнийгээ ойлгомжтойгоор цэгцтэй харуулах програм сонгон авч хөгжүүлж байна.
Системийн ойлголт
Энэхүү систем нь тодорхой хэрэглэгч болон жуулчдад ойр үзвэл зохих үзвэр, үйл явдал, үзвэр үйлчилгээний талаар мэдээллэх юм.
Таны гар утсан дээр “Шинэ мэдээ мэдээлэл ирлээ” гэсэн мессеж ирэх ба Та “ОК” гэсэн командыг дарж идэвхижүүлснээр “m tour” цэс рүү орж шинэ мэдээ мэдээллийг үзэх болмжтой.
Системийн гол ойлголт:
Админ талаас нэг програм хангамж байх ба админ өөрт амар ойлгомжтой байдлаар үзвэр, үйлчилгээ, үйл явдлыг оруулахад энэ нь мессежээр хэрэглэгчид хүрнэ.
Хэрэглэгч тал мэдээлэл хүлээн авах ба ирсэн мессэж нь хэрэглэгчид ойлгомжтой байдлаар харагдана.Энэ нь утсанд мессэж байдлаар хадгалагдахгүй програм өөрийн интерфэйсээр харагдуулна.
Системийн онцлог
Энэхүү систем нь үзвэр үйлчилгээний талаар мэдээлэл авах хүсэлтэй хүн бүрт ашигладаж болно. Тухайн системийг үүрэн телефоны аль нэг оператортой хамтран тусгай дугаарын тусламжтай олон хэрэглэгчид хүргэнэ.
Хэрэглэгчийн шаардлага
Хэрэглэгчийн талаарх мэдээлэл
Энэхүү жижиг хэмжээний Андройд application-ыг жуулчин болон бусад үзвэр үйлчилгээны мэдээлэл авах сонирхолтой хувь хүн болон байгууллага үүрэн телефоны оператортой хамтран ашиглаж болно.Монголын нөхцөлд MobiCom, Unitel дугаартай Андройд үйлдлийн системтэй гар утастай хүн тухайн үйлчилгээг авах боломжтой.
Програмын давуу тал
- Хэзээ ч, хаана ч шинэ мэдээллээс хоцрохгүй
- Өдөр тутам үзвэр үйлчилгээний мэдээллүүдийг түргэн хугацаанд хүлээн авна
- Ирсэн мэдээллээ уншиж, хадгалж, дэлгэрэнгүй үзэх боломжтой
- Хэрэглэхэд маш энгийн хялбар, ойлгомжтой.
Гар утасны систем хөгжүүлсний ач холбогдол
- Хүний нөөц бага шаарддаг, хийхэд хялбар энгийн байдаг гэдэг утгаараа маш бага хөрөнгө оруулалт шаарддаг
- Дэлхийд хамгийн өргөн тархаж буй зах зээл
- Хөрөнгө оруулалтаа буцаагаад хурдан нөхөж авах чадвартай
- Оюутан залуусыг гар утасны програмчлалд уриалан дуудах
Систем хөгжүүлэх үндэслэл
Асар хурдацтай хөгжиж буй хөдөлгөөнт програмчалын технологийн тусламжтай хэрэглэгч мэдээлэлийг цаг алдалгүй, хялбараар маш шуурхай авж байгаа юм.Уг системийг хөгжүүлснэр бид үзвэр үйлчилгээ, үйл явдлын талаар мэдээллийг заавал сонин сэтгүүл уншиж, интернэт сайтаар дамжуулан авахгүйгээр хаана ч явсан өөрийн гар утсандаа авах боломжтой болох юм. Уг системийг хөгжүүлэх болсон үндэслэл:
- Хаана ч явсан мэдээллийг авах боломжтой
- Цаг алдалгүй үйл явдал, үзвэрийн талаарх мэдээллийг авах
Мөн Андройд нь дэлхийн маш хурдацтай хөгжиж буй утасны хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм.
Системийн хэрэглэгч
Систем нь хэрэглэгч ба админ гэсэн 2 хэрэглэгчтэй байна.
Хэрэглэгч :
Хэрэглэгч талын Прорам хангамж ирсэн мэдээллийг ойлгомжтойгоор харагдахаар хийгдсэн байна.
- Үзвэр үйлчилгээний мэдээлэл унших
- Дэлгэрэнгүй мэдээлэл авах
- Хадгалж болно.
Жич:Хадгалсан мэдээлэл тухайн үзвэрийн цаг өнгөрмөгц автоматаар устгагдах болно
- Хадгалсан үзвэрээ төрлөөр шүүж харах
- Тухайн үйчилгээг хаахыг хүсвэл off гэж бичин тусгай дугаар луу явуулна.
Админ:
Админы талын програм хангамж хэрэглэгч ашиглах боломжгүй бөгөөд зөвхөн админ мэдээлэл оруулахдаа ашиглана.
- Шинээр үзвэр үйлчилгээний мэдээлэл нэмэх
Тайлбар: Админ нь шинээр үзвэр үйчилгээ, үйл явдлын талаар мэдээлэл оруулахдаа эхлэх дуусах цаг, хаана болох, юуны тухай зэрэг талбаруудад мэдээлэл оруулна.
Ашиглах технологи
Андройд 2.2 Froyo
Энэ platform version нь хамгийн түгээмэл бөгөөд хэрэглэхэд тохиромжтой дэлгэрсэн хувилбар гэж сонгож авлаа. Энэ хувилбарын дараа 2.3 , 2.3.3 , 3.0 зэрэг гарсан бөгөөд хэрэглээнд хангалттай нэвтрээгүй байгаа болно.
Хөгжүүлэлтийн орчин
Eclipse IDE
Eclipse 3.4 ба 3.3 хувилбарууд
JDK 5 , эсвэл JDK 6
Програмчлалыын хэл: Андройд апликэшнийг JAVA хэл дээр бичигддэг ба XML мэдлэг мөн шаардана.
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС 2011 он.
No comments:
Post a Comment