Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - Орон сууцны конторын мобайл систем


ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D072
Оюутны нэр: …………………..Э.Цогтбилэг
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Б.Булганмаа
Сэдвийн нэр: …………………..Орон сууцны конторын мобайл систем

Төгсөлтийн ажлын товч агуулга.
Зорилго
Техник технологи өндөр түвшинд хөгжсөн энэ мэдээллийн эрин зуунд хүн бүр аливаа мэдээллээс хоцролгүй бусадтай хөл зэрэгцэн алхахыг эрмэлзэх болжээ. Энэ эрин зуунд мэдээллийн олон хэрэгсэл байгаа боловч хүнд хамгийн ойр байдаг дотны анд нь болж чадсан төхөөрөмж бол гар утас юм. Өнөөдөр гар утасгүй хүн бараг байхгүй бөгөөд бүгд л өөрийн гар утастай түүгээрэй мэдээлэл авах, хоорондоо харилцах, хөгжим сонсох, видео үзэх, зураг авах, интернетээр аялах зэрэг бүхий л үйлчилгээг авж байна. Ирээдүйн програмчлалын хөгжлийн чиглэл ч гар утасруу тэмүүлж байна. Иймээс энэ хөгжлийн чиглэлийг даган гар утасруу мэдээлэл илгээх системийг сонгосон болно.

Систем хөгжүүлэх үндэслэл
Орон сууцанд амьдардаг өрх бүр сар болгон бодогддог байрны төлбөр гэх зүйлийг төлж байж цаашдаа цэвэрхэн орчинд аюулгүй амьдрах, цахилгаан дулаан, ус зэргээр хангагдах боломжоо олж авдаг. Байрны төлбөрийг төлхийн тулд банкинд очиж оочирлон байж төлдөг билээ. Тухайн өрх өмнөх сарын төлбөр хэд гарсныг мэдэх боломжгүй бөгөөд зөвхөн банк дээр очиж асууж байж мэддэг. Байрны төлбөр хэд гарсны мэдэхгүй хэрэглэгч нар төлбөр төлхөөр очход төлбөр нь дутах улмаар дутуу төлөөд дараа ирж дахин оочирлож байж төлөх  зэрэг асуудлуудтай учирдаг. Энэ асуудлыг шийдэх хамгийн энгийн арга бол тухайн өрхийн гишүүнрүү гар утсаар байрны төлбөрийн талаар мэдээллэх явдал юм.  

Системийн ойлголт
Орон сууцны контор, Сууц өмчлөгчдийн холбоо, Монголын цахилгаан холбоо, Кабель, Цахилгаан түгээх сүлжээ компаниуд нь өөр өөрийн үүрэгтэй үйл ажиллагаагаа явуулдаг газар бөгөөд тухайн сарын айлуудийн төлбөр тооцоог дараагийн сарын тавны дотор бодож зургаан гэхэд гэрээ хийсэн банкруу явуулдаг байна. Тухайн гэрээ хийсэн банк ирүүлсэн төлбөр тооцоог нэгтгэснээр нийт байрны төлбөр бодогддог байна. Хэрэглэгч банк дээр ирж өөрийн байрны мөнгийг төлдөг ба төлбөр төлсөн баримтаа авна. Төлбөр төлсөн баримт 2 хувь хэвлэгдэх ба нэг хувийг орон сууцны конторт явуулснаар тухайн хэрэглэгчийн төлбөр төлснийг баталгаажуулдаг. Хэрэв хэрэглэгч өмнөх сарын төлбөрөө дараагийн сарын 20 ны дотор төлөөгүй бол алданги тооцдог ба алдангийг Орон сууцны контор, Сууц өмчлөгчдийн холбоо, Монголын цахилгаан холбоо, Цахилгаан түгээх сүлжээ компаниудтай хийсэн гэрээн дээрээс үндэслэн тооцдог байна. 

Энэ систем нь хэрэглэгчид гар утсаар дамжуулан тухайн өрхийн гишүүнд байрны төлбөр тооцооны мэдээлэл илгээдэг болно. Тухайн өрхийн нэг гишүүний утасны дугаарыг бүртгэж авснаар энэ систем хэрэгжих боломжтой болно. Өрхийн утасыг хэрэглэгч нь банкинд байрны мөнгийг төлөхөөөр ирэхдээ бүртгүүлж болно. Хэрэв хэрэглэгчийн утсанд мэдээлэл ирэхгүй, эсвэл дугаараа солисон тохиолдолд хэрэглэгч банкинд очиж бүртгэлтэй утасны дугаараа солиулж болно.

Хэрэглэгчийн үндсэн шаардлага:
Өрхийн байрны төлбөрийн талаар мэдээлэл илгээх:
Сарын зургааны өдөр болгон өрхийн бүртгэлтэй дугаарлуу өмнөх сарын байрны мөнгө хэд гарснийг илгээх ба энэ мессеж цахилгааны төлбөр, сөхийн төлбөр, кабелийн төлбөр, телефон утасны төлбөр, нийт төлбөрийн хэмжээг агуулсан байна. Мөн хэдний өдрийн дотор төлөх ёстойг заасан байна. 

Өрхийн байрны төлбөр төлөх хугацаа хэтэрсэнг сануулах:
Хэрэв өрх тухайн сарын 20-ны өдөрт багтаан байрны төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд сануулгын мессеж илгээнэ. Энэ мессеж нийт байрны төлбөр, хэдний өдрийн дотор төлөх, хаана төлөх, төлөөгүй тохиолдолд  цахилгаан, дулаан, халуун хүйтэн усыг хязгаарлах тухай, хугацаа хэтэрсэн тул алданги тооцож эхлэснийг сануулсан байна. Хэрэв хэрэглэгч төлбөрөө хэсэг хэсгээр нь төлөхдөө дутуу төлсөн тохиолдолд төлөөгүй байгаа хэсгийн төлбөрийг төлхийг сануулна. Хэрэв өрх тухайн сард багтаан байрны төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд хязгаарлалт хийх болснийг сануулна.

GSM модем:
GSM модем нь сим картыг  яг л утас шиг хүлээж компютерт мобайл сүлжээнд боломж олгодог модем юм. Уг нь ийм модемууд нь ихэвчлэн мобайл интернэт холболтоор хэрэглэгчдийг хангахад ашиглагддаг боловч сит картнуудын хооронд текст болон мультимедиа өгөгдөл дамжуулахад ашиглаж болдог. GSM модем нь сериал, USB, Bluetooth төхөөрөмж бүр эсвэл GSM modem –ийн боломжуудыг өөртөө агуулсан гар утас ч байж болдог. GSM модем нь програм хангамжуудыг хооронд нь өгөгдөл дамжуулах боломжтой интрерфейсээр хангадаг. Харин өгөгдөл дамжуулсны төлбөрийг үүрэн телефоны операторууд энгийн гар утас ашиглаж илгээсэнтэй адил төлбөр тооцдог. Уг систем нь энэ модемийг ашиглаж хэрэглэгчрүү мэдээлэл илгээх болно.

Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС  2011 он.

No comments:

Post a Comment