Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ВЕБ САЙТ


ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D083
Оюутны нэр: …………………..Б.НАРАНБОЛД
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Б.БУЛГАНМАА
Сэдвийн нэр: …………………..АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ВЕБ САЙТ

Төгсөлтийн ажлын товч агуулга  /1000-аас доош үгтэй/

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ВЕБ САЙТ маань Монгол Улсын үзэсгэлэнт, дурсгалт газруудыг дотоодын болон гадаадын иргэдэд түргэн шуурхай мэдээлж, аялаж зугаалах боломжыг хүн бүхэнд нээлттэй хүргэх юм. Систем нь нь аялагчид аялалын маршарутийг санал болгохоос гадна аялагч өөрөө маршрутаа сонгон аялах боломжтой юм. 

Системийн онцлог
Системийн тусламжтайгаар та өөрөө өөртөө хөтөч хийх боломжтой юм. Та өөрийн марширут болон цаг хугацааг оруулж өгөснөөр систем түүнээс очих газруудын байрлал, байршил зэргийг тань  тодорхойлж өгнө. Ингээд та хүссэн үедээ системээс өөрийн маршуратын тухай мэдээллийг түргэн шуурхай авч байх болно. Ингэсгээр тухайн аялалыг компани, аж ахуйн нэгж нь тухайн аялагчын шаардагдах зүйлсийг бэлэн болгосон байна. Тухайлбал: Аялагчын буух буудал, зорчих унаа, хөтөч гэх мэт.

Хэрэглэгчийн ангилал 
Системд Ахлах ажилтан, Менежер, Туслах ажилтан зэрэг хүмүүс дотоод ажиллагааг зохион байгуулах бөгөөд Ахлах ажилтан нь ерөнхий Админы үүргийг гүйцэтгэнэ. Хэрэглэгч нь Аялагч байх бөгөөд системээс өөрийн хүссэн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авч захилга, зөвөлгөө авч байх болно.

Төслийн цар хүрээ
Энэхүү системийг Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх компаниуд хэрэглэх боломжтой юм.Дараах үйл ажиллагааг дэмжин ашиг орлогоо нэмэгдүүлэнэ. Үүнд:
  • Монголын аялал жуулчлалын Мастер төлөвлөгөөг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн боловсронгуй болгох
  • Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Жуулчдын аюулгүй байдлыг хангах цогц бодлого хэрэгжүүлэх
  • Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг улирлын эрхшээлээс гаргах ялангуяа өвлийн аяллыг хөгжүүлэх, хөрш орны жуулчдын сонирхолд нийцсэн шинэ бүтээгдэхүүн, аяллын маршрут бий болгох
  • Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг татах замаар жуулчин хүлээн авах хүчин чадлаа нэмэгдүүлэх
  • Байгаль орчинд ээлтэй, ажлын байр шинээр бий болгох, орон нутгийн ард иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Монгол орны аялал жуулчлалын сурталчилгааг тодорхой зах зээлд чиглүүлж далайцтай, тогтмол явуулах
  • Монгол оронд түүх, соёл, экотуризм хөгжих давуу тал, онцлогийг харгалзан хөдөө, орон нутагт аялал жуулчлалаас ордог орлогын зохих хувийг хувиарлах замаар иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

Хөтөлбөр хэрэгжсэнээр хүмүүст үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран шуурхай хүргэх боломжийг олгодог давуу талыг нь ашиглан ажил, үйлчилгээний солилцоог нэмэгдүүлэх замаар бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эдийн засгийн шинэ боломж ба орчинг бий болгоно.
  • Ажлын байр бий болно
  • Жуулчдын зарцуулах мөнгөн дүн болоод, мөнгөн урсгалын тоон дээр ямар нэгэн хязгаарлалт тавих боломжгүй байдаг нь олон улсын худалдааны татвар зэрэг саад тотгортой байнга тулгарч байдаг түүхий эдийн экспортыг бодвол хамаагүй аюулгүй, өндөр ашигтай гадаад худалдааны төрөл
  • Жуулчин илгээгч нь ихэвчлэн өндөр хөгжилтэй орнууд байгаа бөгөөд нөгөө талаас эдгээр орнууд хатуу валюттай улс орнууд тул тэдний жуулчдыг хүлээн авснаар гадаад валютын эргэлтийг хурдасгах боломжтой
  • Аялал жуулчлалын салбарыг даган олон улсын тээврийн үйлчилгээ, тээврийн дэд бүтэц хөгжих боломжтой.

Үйлдлийн системийн сонголт
Манай системийн хувьд веб систем учраас үйлчлүүлэгч буюу хэрэглэгч талын систем нь вэб үзүүлэх программтай л бол ямар ч систем байсан болно. Сервер нь *NIX төрлийнх байвал илүү тохиромжтой. Ер нь серверүүдийн ихэнх нь нөөц бага шаарддаг, хурдан, найдвартай гэдэг давуу талуудаар *NIX төрлийн системүүдийг ашигладаг билээ. Сүүлийн үеийн сервер программууд нь бүх төрлийн хэлийг нэгэн зэрэг дэмждэг болсон тул серверийн асуудал үүсэх нь харьцангуй бага юм.

Техник хангамжийн орчин
Pentium III 800MHz ба түүнээс дээш хурдтай CPU
512MB ба түүнээс их хэмжээтэй шуурхай санах ой (RAM)
20GB багтаамжтай хатуу диск
Сайтны өнгө үзэмжийн хэрэглэгчид харуулж чадахуйц 32bit чанартай өнгө ялгарууулж чадах монитор
110 буюу түүнээс дээш товчлуур бүхий Keyboard
110 dpi буюу түүнээс дээш мэдрэмжтэй Оптик эсвэл лазерMouse
PHP + MySQL 
PHP хэл нь MySQL хамтран гайхалтай сайхан ажиллана. Та түүнийг Windows үйлдлийн систем дээр хөгжүүлээд харин  Unix үйлдлийн системийн сервер дээр ашиглаж болно. Хөгжүүлэлтийн явцад тестичилэлийг хийж байх. Алдаа гарвал цаг тухайд нь зүгширүүлж байх болно.


                            Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС       2011 он.

No comments:

Post a Comment