ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D152
Оюутны нэр: …………………..Н.Ууганбаяр
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Б.Булганмаа 
Сэдвийн нэр: …………………..Цаг агаар мэдээлэх мобайл систем
Төгсөлтийн ажлын товч агуулга
Систем хөгжүүлэх үндэслэл
Байгаль цаг уурын товгтворгүй нөхцөл бүрдсэн өнөө үед бизнес эрхлэгчид , малчид хөдөлмөрчид, аялан зугаалагчид орчин тойрныхоо байгаль цаг уурын өөрчлөлт, үзэгдлийн талаарх мэдээллийг  цаг тухай бүрд нь өөрийн гар утсаар дамжуулан мэдэж авч байвал эдийн засаг,болоод эрүүл мэндийн элдэв эрсдлээс урьдчилан сэргийлэх ач тустай билээ.
Иймээс цаг уурын онц аюултай үзэгдэл мэтийн чухал мэдээллийг цаг алдалгүй ард иргэдэд мэдээлэх, урьдчилан сэргийлэх боловсронгүй систем хэрэгтэй байгаа билээ.
Хуучин систем
Одоо байгаа системийн тухайд гэвэл Мобиком болон Юнител компаниуд нь өөр өөрийн хэрэглэгчдэд зар сурталчилгаа, элдэв мэндчилгээ зэргийг хэрэглэгчдийн хүсэл сонирхолыг үл харгалзан гар утасруу нь илгээдэг. Энэ нь зарим хэрэглэгчдэд тэдний цагийг үрсэн дэмий зүйл мэт санагддаг.
Шинэ систем
Үүрэн телефоны хэрэглэгчид Ус цаг уурийн хүрээлэнгийн веб сайтад өөрийн утасны дугаар, нэрээр бүртгүүлсэнээр Тext Alert / Цаг агаар мэдээлэх мобайл систем /-ийн хэрэглэгч болох юм. Мөн бүртгүүлсэн хэрэглэгч нь сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч дээрх системийн үйлчилгээнээс хүсвэл татгалзаж болох юм.
Мөн энэхүү системд GSM модем ашиглана гэж тодорхойлсон бөгөөд систем суурьлуулалтын үед CDMA  технологи дэмждэг,эсвэл CDMA болон GSM технологи зэрэг дэмждэг модем суурилуулж өргөтгөх боломжтой юм.
Үүрэн систем гэж юу вэ
Гар утсаар ярихад давтамж ашиглан ярьдаг. Үүр гэдэг бол маш чухал систем юм. Үйлчилгээний нийт бүс нутгаа ойролцоогоор 16-20 квадрат метрээр 6 талт таст хэлбэртэйгээр хуваана. Тэр жижиг хэсэг болгон нэг нэг суурин станц буюу антентай байна. Суурин станц буюу антен нь бага чадлынх байдаг. Нэг ёсондоо дохио, давтамжийг гадагш цацахдаа тийм ч хол цацаад байдаггүй болохоор үүрэн дотроо дохио цацаж, яриа болон мэссэжийг өөрийн үүрэн дотроо илгээдэг гэсэн үг. Тэгэхээр  би энд утсаараа ярьж байхад зэргэлдээ үүрэн хэсэгт өөр нэг хүн утсаар ярьж, бид хоёр ижил давтамж хэрэглэж байсан ч бие биедээ огтхон ч нөлөөлөхгүй байж чаддаг байна. Үүр бүр дотроо олон тусгай сувагтай, тоон технологийн хувьд энэ сувгийн тоо бүр ч нэмэгддэг байна. 
Мессежийн давуу тал
Мэссэжийн нь хэд хэдэн давуу талтай. 
- Богино, хэдхэн үгэнд багтааж, хоорондоо ойлголцоно гэдэг бол үнэхээр цэгцтэй зөв дараалалтай, үг бүхэн нь утгатай байхаас аргагүй юм.
- Цаг бага байгаа үед мэйл илгээх эсвэл утсаар ярихаасаа илүү текстэн мэссэж явуулах нь заримдаа оновчтой байдаг.
- Мэссэж нь имэйл болон instant messaging /шуурхай мэссэж буюу чат яриа/ шиг заавал компьютер шаардахгүй.
- Сонсгол муутай, хэлгүй хүмүүстэй харилцах тохиромжтой арга бол мэссэж юм.
- Найдвартай. Таны илгээсэн мессежийг хүлээн авагчийн утас тухайн үед унтраатай, холбогдох боломжгүй байлаа гэхэд SMSC-д нөөцлөгдөж байгаад хэсэг хугацааны дараа утсаа асаан, сүлжээнд холбогдож боломжтой болонгуут таны илгээсэн мессежийг хүлээн авах болно.
GSM / GPRS / 3G Модем
GSM модем нь сим картыг  яг л утас шиг хүлээж компютерт мобайл сүлжээнд боломж олгодог модем юм. Үүрэн телефоны операторын хувьд уг модем нь гар утаснаас ялгаагүй юм.  Уг нь ийм модемууд нь ихэвчлэн мобайл интернэт холболтоор хэрэглэгчдийг хангахад ашиглагддаг хэдий ч сим картнуудын хооронд текст болон мультимедиа өгөгдөл дамжуулахад ашиглаж болдог. 
GSM модем нь сериал, USB, Bluetooth төхөөрөмж бүр эсвэл GSM modem –ийн боложуудыг өөртөө агуулсан гар утас ч байж болдог. 
GSM модем нь програм хангамжуудыг хооронд нь өгөгдөл дамжуулах боломжтой интрерфейсээр хангадаг. Харин өгөгдөл дамжуулсны төлбөрийг үүрэн телефоны операторууд энгийн гар утас ашиглаж илгээсэнтэй адил төлбөр тооцдог. Дээрх шаардлагыг биелүүлэхийн тулд модем нь ETSI GSM 07.05 болон 3GPP TS 27.005 –д тодорхойлж өгсөн “extended AT command set”-ийг дэмждэг байх ёстой. Эсвэл “extended AT command set”-ийг дэмждэг мөн зохих програм хангамжаар хангагдсан гар утсыг ч  ашиглаж болдог.
AT command командийг гар утас, эсвэл GSM/GPRS модемруу дамжуулах нэг арга бол терминал програм ашиглах юм. Терминал програм нь таны бичсэн тэмдэгтүүдийг гар утас, эсвэл GSM/GPRS модемруу дамжуулах юм. Дамжуулсны дараа терминал програм нь гар утас, болон GSM/GPRS модемоос хүлээн авсан гэсэн мэдээллйиг дэлгэцэнд харуулна. Microsoft Windows-ийн терминал програмыг HyperTerminal гэдэг.
Хамрах хүрээ
Энэхүү програм нь ерөнхий 2 төрлийн хэрэглэгчтэй гэж үзэж болно. 
- Ус цаг уурын хүрээлэн
- Гар утас хэрэглэгчид
Хэрэглэгчийн тухай мэдээлэл
Ус цаг уурын хүрээлэн
СнЗ-ийн 1966 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 304, Хөдөлмөр цалин хөлсний хорооны мөн оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 143 тоот тогтоолуудыг үндэслэн УЦУАУГ-ын дарга 1966 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 120 дугаар тушаал гаргаж, Ус цаг уурын шинжилгээний институтийг улс ардын аж ахуйг ус цаг уурын шуурхай мэдээгээр хангах, ус цаг уурын улсын сүлжээг арга зүйн удирдлагаар хангах, шинжлэх ухааны судалгаа явуулах зэрэг үүрэгтэйгээр байгуулж, түүний бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалинг тогтоон баталжээ
Гар утас хэрэглэгч
Гар утас хэрэглэгч нь GSM системийн үүрэн телефоны хэрэглэгчид болох дурын хүн байх юм. GSM сүлжээний үүлэн телефоны томоохон оператор болох Мобиком компаний хэрэглэгчдийн тоо л гэхэд 1 000 000 хол даваад байгаа билээ.
Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог
Ус цаг уурын хүрээлэн нь манай системийн хувьд мэдээлэл оруулагч, мэдээллийг түгээгчийн үүрэгтэйгээр оролцох юм.
Ус цаг уурын хүрээлэн нь цаг уурын аюултай нөхцөл бүрдэх урьдчилсан мэдээлэл ирмэгц энэхүү мэдээллийг энгийн иргэдэд ойлгомжтойгоор текст хэлбэрт шилжүүлэн өөрсдийн өгөгдлийн санд бүртгэлтэй үүрэн телефоны хэрэглэгчдэд илгээх юм. Ийнхүү илгээхдээ GSM модемийг ашиглан хэрэглэгчийг гар утасны дугаарлуу мессеж илгээх юм.
Үүний тулд хэрэглэгч нь урьдчилан Ус цаг уурын хүрээлэнгийн веб сайтад өөрийн утасны дугаар, нэр гэх мэт шаардлагатай мэдээллээр бүртгүүлсэн байх хэрэгтэй.
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС       2011 он.
 
 
No comments:
Post a Comment