ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D158
Оюутны нэр: …………………..Ц.Содбаяр
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Д. Энхжаргал
Сэдвийн нэр: …………………..Эмнэлгийн бүртгэлийн систем
Төгсөлтийн ажлын товч агуулга/1000-аас доош үгтэй/
Электрон эрүүл мэнд (E-health)
Зорилго
Электрон эрүүл мэнд дэд хөтөлбөрийн зорилго нь нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурласан өвчтөн төвтэй үйлчилгээнд шилжиж иргэдийг цаг хугацаа, орон зайнаас үл хамаарсан хямд, найдвартай, өвчтөний таашаалд нийцсэн үйлчилгээгээр хангахад оршино.
Зорилт
- Өвчтөний түүх, оношлогоо, шинжилгээний зураг, холбогдох мэдээлэл бүхий мэдээллийн санг үүсгэн электрон мэдээлэл солилцоог дэлгэрүүлэх
- Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд МХХТ-ийг ашиглах
- Алсын зайн эмчилгээ, оношлогоо, хяналтыг хөдөө орон нутагт хүргэх.
Үйл ажиллагаа:
1) Өвчтөний электрон түүхийг бий болгох
- Эмнэлэг, өвчтөн, эрүүл мэндийн даатгалыг хамарсан нэгдсэн сүлжээ, өгөгдлийн сан, архив байгуулан цаасгүй эмнэлгийн технологид шилжих, цаасан дээр бичиж тэмдэглэх, лабораторийн шинжилгээ, оношлогооны үр дүн, (рентген зураг, компьютерийн томограм зураг, ЭХО зураг гэх мэт) эмийн сангаас олгосон эм, хийсэн эмчилгээ, мэс ажилбар, хоол, төлбөрийн баримт зэрэг бүх мэдээллийг электрон хэлбэрээр хадгалах (e-medical record)
- Эрүүл мэндийн салбарын хэмжээнд МХХТ-ийн удирдлага, бодлого, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, үүнтэй холбогдсон стандартуудыг боловсруулах.
- Нэгдсэн сүлжээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
2) Хүн амын эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийн мэдээллийн сан хөгжүүлэх.
- Иргэдийг эрүүл мэндээ хянах, оношлуулах, зөвлөгөө авах боломжоор хангаж тэднээс эрүүл мэндээ хамгаалах идэвхтэй оролцоог бий болгох
- Эм үйлдвэрлэгч, борлуулагчаас эмнэлэг, өвчтөний хооронд шинээр болон одоо хэрэглэж буй эмийн лавлагааг үүсгэж онлайн болгох.
3) МХХТ(Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технолог) -ийн дэвшлийг эрүүл мэндийн салбарын техник технологийн хөгжилд нэвтрүүлэх.
- Эрүүл мэндийн салбарт электрон төлбөр тооцоог нэвтрүүлэх
- Алсын зайн эмчилгээ, оношлогоо, хяналтыг төв суурин газар, хөдөө орон нутагт нэвтрүүлэн эрүүл мэндийн салбарт өдөр тутмын хэрэглээ болгох
- Гадаадын нэр хүнд бүхий эмнэлгүүдтэй интернэтээр шууд холбогдох онлайн эмнэлэг, оношлогооны бүтцийг бий болгох.
Системийн хамрах хүрээ
Тус системийг интернэт холболт бүхий эмнэлгийн орчин ашиглах боломжтой бөгөөд тус системийг цааш өргөжүүлэн аппликэшн програмтай холбон тайлан тооцоо, цалин төлбөрийн мэдээллийн баазтай холбон ажлуулах боломжтой юм. Миний хийж байгаа хэсэг бол зөвхөн эхний болох эмнэлгийн бүртгэлийн онлайн систем нь юм.
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС 2011 он.
No comments:
Post a Comment