ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D159
Оюутны нэр: …………………..Б.Пүрэвдэмбэрэл
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Б.Батзолбоо 
Сэдвийн нэр: …………………..ХАДГАЛАМЖИЙН СИСТЕМ
Төгсөлтийн ажлын товч агуулга/1000-аас доош үгтэй/
Зорилго:
Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа тиймдээ ч бид мэдээлэлийг цаг алдалгүй  боловсруулж, ашиглан өөрсдийн амьдрал болон бизнесдээ ашиглан амжилтанд хүрэх нь гол зорилго, зайлшгүй хэрэгцээ болсоор байна. Хүний гар ажиллагааг хөнгөвчилж автоматжуулан аливаа бичиг цаас, хөдөлмөрлөх хүчний зардал зэргийг багасган хэрэглэгчиддээ түргэн шуурхай, найдвартай хүрч үйлчлэх нь ямар ч үйлчилгээний нэгжийн баримтлах зарчим мөн.
Иймд интернет болон компьютерийн тусламжтай банкны хадгаламж зээлийн бүртгэл, тооцоололыг автоматжуулан хэрэглэгчид болон бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн ашиг орлогоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
Мөнгөн хадгаламж гэж юу вэ?
Банкны хадгаламж. Хадгаламжийн гэрээгээр хадгалуулагч иргэн буюу хуулийн этгээд мөнгөө тодорхой хугацаагаар, эсвэл хугацаагүйгээр хадгалуулах, банк уг мөнгийг гэрээнд заасан хугацаанд хадгалж, тохиролцсон хэмжээгээр хүү төлөх, эргүүлэн олгох үүргийг харилцан хүлээдэг. Харин Та хуримтлуулсан мөнгөө гэртээ, ажил дээрээ, эсвэл хэн нэг найдвартай хүний сейфэнд хадгалуулж болно. Энэ нь зүгээр л хэрэгтэй, хэрэггүй зүйлд мөнгөө үрчихсэнтэй харьцуулбал нэг дэвшилтэт алхам мөн боловч Та мөнгөө зүгээр л хуримтлуулж байна гэсэн үг. Гэхдээ ингэж хадгалсан мөнгө нэмэгдэхгүй, тэр ч бүү хэл инфляциас болоод үнэ цэнэ нь буурч байдаг сул талтай. Харин хадгаламжийн гэрээ байгуулж мөнгөө банкинд хадгалуулбал банк хүү төлөх бөгөөд тэрхүү хүүгийн хэмжээгээр Таны мөнгө өсөх болно. 
Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог
Тус системийн хэрэглэгч нь хадгаламжийн бүртгэл, тооцоо хариуцсан теллер, ахлах теллер, ахлах нябо болно. Эцсийн хэрэглэгчид дараах ажил үүргийн дагуу ажил үүргээ эрхэлдэг.
Хадгаламжийн бүртгэл, тооцоотой холбогдох үүргийг дараах ангилалын дагуу биелүүлдэг. Үүнд :
- Хадгаламж хариуцсан мэргэжилтэн
- Теллер
- Ахлах теллер
- Админ
Хадгаламжийн үндсэн мэдээлэл
Хадгаламжийн ангилал
- Иргэдийн хадгаламж
- Хүүхдийн хадгаламж (Бизнесын хадагаламж)
- Байгууллагын хадгаламж
Хадгаламжийн хугацааны төрөл
- 1 сарын хугацаатай хадгаламж
- 2 сарын хугацаатай хадгаламж
- 3 сарын хугацаатай хадгаламж
- 6 сарын хугацаатай хадгаламж
- 12 сарын хугацаатай хадгаламж
- Хугацаагүй хадгаламж
Вальютын төрөл
- Төгрөг
- Валют(Ам доллар, Евро, Иен)
Гүйлгээний төрөл 
- Орлого
- Зарлага
- Хадгаламжийн данс хоорондын шилжүүлэг
Харилцагчдын ангилал
- Хувь хүн
- Байгууллага
Хэрэглэсэн нэр томъёоны тодорхойлолт
Энэхүү систем нь дараах нэр томъёог хэрэглэдэг.
- Банкны бүртгэл, тооцооны системд биечлэн оролцдог нягтлан бодогч, теллер, мэдээлэлийн баазын админ зэрэг албан тушаалтнуудыг ХЭРЭГЛЭГЧ гэнэ.
- Тухайн банкаар үйлчлүүлж буй хувь хүн буюу албан байгууллагыг ХАРИЛЦАГЧ гэнэ.
- ДАНС – Нягтлан бодох бүртгэлийн үндсэн нэгж, балансын данс, балансын гадуурх данс гэж байдаг.
- ГҮЙЛГЭЭ – Дансны үлдэгдэлийн шилжих тооцооны хөдөлгөөн
- ГҮЙЛГЭЭНИЙ ХУУЛГА- Хийгдсэн гүйлгээнүүдийн данс тус бүрээр дэлгэрэнгүй харах мэдээлэл бөгөөд энд тухайн данс огноо, гүйлгээний дүн,хариуцсан данс зэрэг бүхий л мэдээлэл байдаг.
- БАЛАНС- Дансны үлдэгдэлийн гүйлгээ гарсан болон нийтэд нь дансаар нь бүлэглэн дэлгэрэнгүйгээр ба хураангуйгаар хэвлэх ажиллагаа.
- ХАДГАЛАМЖИЙН БҮТЭЭГДЭХҮҮН- Хадгалажийн ангилалыг хэлнэ.
- ӨДРИЙН ӨНДӨРЛӨГӨӨ- Тухайн өдрийн үйл ажиллагаа дуусаж бүх тайлан тооцоог хийж дуусгахыг хэлнэ.
- БҮТЭЭГДЭХҮҮН- Банкнаас харилцагчдадаа санал болгож буй үйлчилгээ.Үүнд төрөл бүрийн хадгаламж, зээл, харилцах данс болон мөнгөтэй холбогдох бусад үйлчилгээ зэрэг багтана.
- ЗАРЛАГА- Харилцах болон хадгаламжийн данснаас гарч буй мөнгөн хөрөнгө
- ОРЛОГО- Харилцах болон хадгаламжийн данснаасгарч буй мөнгөн хөрөнгө
- ХУГАЦААГҮЙ – Хадгаламжийн дансанд тусгагддаг нөхцөл бөгөөд хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийдэг.
- ХУГАЦААТАЙ- Хадгаламжийн дансанд тусгагддаг нөхцөл бөгөөд анх заагдсан хугацаанаас өмнө зарлагын гүйлгээ хийсэн тохиолдолд хугацаагүй хадгаламж болж өөрчлөгдөн анх тогтоосон хүү нь буурсан хүү болон өөрчлөгддөг.
- ТЕЛЛЕР-Тухайн банкны мөнгөн урсгалыг зохицуулж харилцагчтай гэрээ байгуулах үүрэг бүхий мэргэжилтэн.Мөн тус банкнаас гаргасан “Теллерийн журам” – д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэх ба тухайн банк салбарын онцлогоос хамааран хариуцах хэсэг (Хадгаламжийн гүйлгээ, Зээл гэх мэтчилэн) өөр өөр байж болдог.
Хадгаламжийн хүүг тооцох
Хадгаламжийн хүү тооцох нь дараах зүйлсээс хамаарна.
- Хадгаламжийн хугацаа
- Хадгаламжийн төрөл
- Валютын төрөл
- Валютын ханш зэргээс хамаардаг.
1.Хугацаагүй хадгаламжийн хүү тооцох
- Харилцагч хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийх боломжтой.
- Гэрээнд хүү анх зааснаар тогтмол боддогдог.
- Хадгалагч нь харилцагч хадгаламжийн данс хаалгах хүсэлт тавьсан үед хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй.
2.Хугацаатай хадгаламжийн хүү тооцох
- Заасан хугацаа дууссан тохиолдолд хадгаламж нээхэд анх байгуулсан гэрээнд заасан хүүгээр тооцно.
- Хэрвээ хадгаламжийн хугацаа дуусаагүй байх үед харилцагч данснаас зарлагын гүйлгээ хийсэн бол тухайн хадгаламжийг хааж гэрээг дахин шинээр байгуулж анх заасан хүүг бууруулж БУУРСАН ХҮҮ (3.20%) – ээр хүүг тооцдог.
Архитектурын сонголт
- Програмчлалын систем : Microsoft Visual Studio 2010
- Програмчлалын хэлний сонголт: C#
- Өгөгдлийн сан удирдах системийн сонголт
- MSSQL 2008
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС       2011 он.
 
 
No comments:
Post a Comment