ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………...D.SW07D161
Оюутны нэр: …………………...Т.Наранхүү
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. С.Бауырбек
Сэдвийн нэр: …………………..”News.mn” сайтын Андройд дээрх хувилбар
Зорилго
Мэдээллийн технологийн ертөнцөд шинэ эринийг эхлүүлсэн гэж хэлж болох smart phone-ийн 2 том төлөөлөл болсон iPhone, Android гар утаснууд гарч хөдөлгөөнт програмчлалын хөгжил эрс хурдацтай өсөн нэмэгдэж мэдээллийн технологийн компаниуд өөрийн програм хангамжаа тэдгээр утаснуудад зориулсан хувилбараа гаргадаг болоод байна. Жнь : Facebook, Twitter, CNN, BBC, хөгжүүлэгчдийн өөрсдийн зохиосон жижиг программууд гэх мэт.
Манай оронд CNN, BBC гэх мэт томоохон мэдээллийн байгууллагатай үйл ажиллагаагаараа ижил төстэй NEWS.MN хэмээх веб сайт байдаг нь монголын хэвлэл мэдээллийн томоохон эх үүсвэр болоод байгаа. Үүнээс улбаатай дээрх сайтыг гар утаснаасаа үзэх сонирхол, хэрэглэгчдийн шаардлага өдөр тутам өсөн нэмэгдэж байсан тул Google Android үйлдлийн систем дээр суурилсан NEWS.MN – ий RSS уншигч андройд апликейшн хийхээр зорилоо. News.MN веб сайтын RSS –ээр өгч буй мэдээллийг Android үйлдлийн систем бүхий гар утсан дээр өөрийнх нь компонент, контроллуудыг ашиглан зураг, видео, текстэн мэдээллийг харуулах зорилготой. Энэхүү програмыг News.MN сайтын хэрэглэгчдийг тоог өсөн нэмэгдүүлэх зорилгоор веб сайтан дээрээ үнэгүй татаж авахаар байршуулах болно. Ингэснээр Андройд үйлдлийн системтэй ямар ч гар утастай хүн татан авч суулгаад ашиглах боломжтой.
Системийн үйл ажиллагаа
Энэхүү систем нь андройд утаснаас News.MN – ий RSS Feed url хаяг руу хүсэлт илгээж хариугаа xml форматаар авч өөр дээрээ утасныхаа компонент, контроллуудыг ашиглан харуулах юм.
RSS Feed – ээ авах домайн нь: http://mapp.news.mn
Тухайн чиглэлийн мэдээ бүрийн хуудасны домайн :
"mappcontentlist/", "mappweather/", "mapptvprogram/", "mappexchange.sxml", "mappsearch.sxml", "mappcontent/", "mappphotoalbum/", "mappvideolist/", "mappvideo/", "mappcomment/", "mapprelated/", "mappcommentadd/", "mappmail/", "mappmostread/", "mappmostcomment/"
Хэрэглэгчийн тухай мэдээлэл
News.MN - ний үйл ажиллагааг “News” агентлаг хариуцаж явуулдаг бөгөөд сайтын хөгжүүлэлтийг “SodonSolution” ХХК хийдэг. “News” агентлан нь 20 гаруй ажилтан албан хаагчидтай, мэдээллийг цуглуулагч ажилчид нь нэг ерөнхий редактор, нэг ахлах редактор, улс төрийн албаны редактор, нийгмийн амьдрал шуурхай мэдээний албаны редактор, энтертайнмент спортын албаны редактор, гэрэл зураг эх бэлтгэлийн албаны редактор болон 15 орчуулагч тоймч сурвалжлагчаас бүрдэнэ. Сурвалжлагч, сэтгүүлчдийн олж цуглуулсан мэдээллийг тус бүрийн албаны редакторуудаар боловсруулагсны дараа ерөнхий болон ахлах редактор нар хянасаны дүнд мэдээ сайтаар гардаг.
Систем хөгжүүлэх үндэслэл
Гар утаснаасаа интернет орох хүсэлтэй хүмүүсийн тоо нийт интернет хэрэглэгчдийн дунд өсөж байгаатай уялдаад веб апликейшнуудын гар утсан дээрх хувилбарын хөгжүүлэлтийг шаардаж эхэлсэн. Иймээс вебийн мэдээллийг дизайнаас нь салган нэг дор хураангуйлан нэгтгэсэн байдлаар, өөрчлөлт шинээр нэмэгдсэн мэдээлийг тогтмол авч үзэх буюу RSS Feed, RSS reader хэмээх ойлголтууд гарч ирсэн.
Ашигласан технологи
Програмчлалын орчингоор Eclipse IDE Helios хувилбарыг ашиглана. Програмаа Java хэл дээр бичигдсэн Google Android SDK 2.3 дээр бичнэ.
SQLite санг ашиглана. Энэ нь Android платформын өөрийн санд байдаг гар утасны програмчлалд нэн тохиромжтой хязгаарлагдмал сан бүхий бага нөөц шаардах систем юм.
No comments:
Post a Comment