Wednesday, October 26, 2011

SE320 Хураангуй - Тэтгэвэр,тэтгэмжийн мөнгө ирсэн тухай мэдээлэх мобайл систем


ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D173
Оюутны нэр: …………………..З.Золбоо
Удирдагч багшийн нэр: ………Б.Булганмаа
Сэдвийн нэр: ......  Тэтгэвэр,тэтгэмжийн мөнгө ирсэн тухай мэдээлэх мобайл систем

Төгсөлтийн ажлын товч агуулга
Тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө ирсэн тухай кассаас иргэдэд мэдээлэх үйлчилгээ. Уг систем нь банкин дээр байрлана.

Миний сонгож авсан систем нь иргэдэд гар утсаар нь дамжуулан тэтгэвэр тэтгэмжийн мөнгө ирсэн тухай мэдээлэх, сануулах үйлчилгээ юм. Тэтгэвэр тэтгэмж авдаг иргэдийн дийлэнх нь тахир дутуу, өндөр настай , жирэмсэн эхчүүд байдаг бөгөөд заавал банкин дээр очих шаардлага гардаг банкин дээр очтол мөнгө нь орж ирээгүй эсвэл дараалал ихтэй байх зэрэг хүндрэлүүд их гардаг. Иймэрхүү хүндрэлүүдийг гар утас руу нь мессеж илгээн хөнгөвчлөх юм.

Сервер тал Банкин дээр байрлана. Дүүргийн нийгмийн халамжийн төвөөс хүмүүсийн нэрс , авах мөнгөн дүн зэрэг мэдээллүүд ирэх ба түүнийг сервер боловсруулан хэрэглэгчид рүү мессэж болгон илгээнэ. Visual Studio .Net технологийг ашиглана. 

Хэрэглэгч (WAP) Гар утаснаасаа орж тэтгэвэр,тэтгэмжийн мөнгөний мэдээллийг хардаг байх. ASP .NET дээр хийгдэх ба IIS сервер нь өөрөө автоматаар гар утас хандаж байгааг мэдэн WAP буцаадаг давуу талтай. Гар утсанд зориулсан web хийхэд тохиромжтой. 

Хэрэглэгчийн тухай мэдээлэл
Монгол улсын анхдагч арилжааны банкуудын нэг Хадгаламж банк нь орон сууц, нийтийн аж ахуй, нийгмийн халамж, тэтгэвэр, хадгаламжийн үйлчилгээг ард, иргэддээ 1940-өөд оноос хойш үзүүлж ирсэн 'Хадгаламжийн касс' болон хуучнаар Ардын банкны суурин дээр 1996 онд төрийн өмчит хэлбэрээр үүсгэн байгуулагдсан, түүхэн замналтай ууган банк юм. 

Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог
Хөгжүүлж буй систем маань банкин дээр хэрэгжих бөгөөд банк нь тэтгэвэр тэтгэмжийн мөнгө олгохоос гадна өөрийн үйл ажиллагааг давхар явуулдаг учир ачаалал ихтэй, иргэд банкин дээр ирэн дугаарлан зогсох хүндрэл үүсдэг. Иймд миний хөгжүүлж буй систем нь банкны ачааллыг багасгах, иргэдийн цаг завыг хэмнэх ач холбогдолтой. 

Систем хөгжүүлэх болсон үндэслэл
Манай оронд ямар нэгэн үйлчилгээ авахын тулд удаан хугацаагаар дугаарлан зогсох нь бидний цаг завыг үрдэг. Ийм байдлыг хөнгөвчлөхийн тулд энэхүү системийг хөгжүүлж байгаа болно. Миний хөгжүүлж буй систем нь банкин дээр хэрэгжих бөгөөд банкаар үйлчлүүлж тэтгэвэр тэтгэмжийн мөнгө авдаг иргэдийн цаг завыг хэмнэх юм. Тэтгэвэр тэтгэмж авдаг иргэдийн дийлэнх нь өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг тул удаан хугацаагаар дэс дараалан зогсох, тэтгэвэр тэтгэмжийн мөнгө олгож буйг мэдэхийн тулд заавал банк ордог зэрэг нь ихээхэн хүндрэлтэй байдаг. Эдгээр хүндрэлүүдийг арилгахын тулд энэ системийг хөгжүүлэхээр сонгосон.

Системийн хамрах хүрээ
Системийн маань эцсийн хэрэглэгчид нь банк болон тус банкаар үйлчлүүлж тэтгэвэр тэтгэмжийн мөнгө авдаг иргэд болно.

Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС       2011 он.

No comments:

Post a Comment