ПХ-ийн төслийн ажил /SE315/
Оюутны код: …………………..D.SW07D413
Оюутны нэр: …………………..Б.Дөлгөөн
Удирдагч багшийн нэр: ………С.Бауырбек
Сэдвийн нэр: …………………..Зочид буудлын өрөө захиалгын вэб систем
Төслийн ажлын товч агуулга/1000-аас доош үгтэй/
Зочид буудлын өрөө захиалгын вэб систем нь зочид буудлын өрөөг захиалагч болох зочин мөн хүлээн авах буюу ресепсшний үйл ажиллагаа, цаг хугацаа ба гаргах зардлыг хэмнэх бөгөөд зочид буудлыг сурталчилах , дэлхйин хаанаас ч зочид буудлын талаарх мэдээллийг хэн ч хэзээ ч авч болох давуу тал нь монгол орны аялал жуулчлалын салбарт ч , зочид буудлын ашиг орлогод ч эерэг нөлөөтэй юм.
- Давуу тал:
o Хэрэглэгчид ойлгомжтой загвар дизайн
o Хэрэглэхэд хялбар
o Цаг хугацааг хэмнэнэ
o Орон зайг үл хамааран хэрэглэгчид зочид буудлын мэдээллийг хүргэх
o WEB-д суулилсан учир программ болон өгөгдлийн засвар үйлчилгээг авахдаа хялбар
-Сул тал:
o Интернетийн сүлжээгүй бол ашиглах боломжгүй
Түлхүүр хэрэгцээ буюу программын хэрэгцээ
№ Хэрэгцээ Давтамж Одоогийн байдал Дэвшүүлж буй шийдэл
1 U: Заавал биеэр очиж цаг алдан өрөө захиалахгүй байх Маш өндөр Үйлчлүүлэгч нь утсаар юм уу биеээр захиалга өгч болдогч энэ нь цаг хугацаа болон хол байгаа үйлчлүүлэгчдэд боломжгүй,цаг үрсэн асуудал. Утсаар захиалга өгөх нь цаг хэмнэх ч хэрэглэгчийн талаарх үнэн зөв мэдээлэл авах болон төлбөр тооцны мэдээлэл авахад хүндрэлтэй юм. Вэб хуудсаар орж шаардлагатай мэдээллүүдээ бүртгүүлж , захиалах боломжтой өрөөгөө сонгон хурдан хугацаанд саадгүй захиална.
2 U:Зочид буудлын өрөөний тухай мэдээлэл болон сул өрөөний мэдээлэл авах. Маш өндөр Утсаар ярих, биеэр очиж энэхүү мэдээллийг авдаг. Вэб хуудсаар орж боломжтой мэдээллүүдээ авах боломжтой.
3. U:Тухайн өрөө нь үйлчлүүлэгчийн хүссэн цаг хугацаанд захиалах боломжтой эсэхийг харах. Өндөр Утсаар ярих, биеэр очиж энэхүү мэдээллийг авдаг. Вэб хуудсаар орж боломжтой мэдээллүүдээ авах боломжтой.
4. H:Үйлчлүүлэгчийн захиалах өрөөг бүртгэх Маш өндөр Цаасан дээр, эсвэл MSExcel,MSWord, ашиглах нь будлиан ихтэй,цаг хугацаа алдсан. Вэб хуудсаар орж өөрийн эрхээрээ нэвтрэн бүртгэлээ хийх боломжтой..
5. H:Захиалгатай өрөөг хүссэнээрэ шүүн харах Маш өндөр Цаасан дээр, эсвэл MSExcel,MSWord, ашиглах нь будлиан ихтэй,цаг хугацаа алдсан. Вэб хуудсаар орж өөрийн эрхээрээ нэвтрэн шүүлт хийх боломжтой.
6. H:Захиалганд өөрчлөлт ороход бүртгэх өндөр Цаасан дээр, эсвэл MSExcel,MSWord, ашиглах нь будлиан ихтэй,цаг хугацаа алдсан. Вэб хуудсаар орж өөрийн эрхээрээ нэвтрэн захиалганд өөрчлөлт хийнэ боломжтой.
7. U\H:Төлбөр тооцоог маш хялбар аргаар хийх Маш өндөр Заавал өөрийн биеэр очин хийх шаардлагатай.Эсвэл ямар нэгэн банкны үйлчилгээг ашиглан дансаар. Вэб хуудсаар орж өөрийн эрхээрээ нэвтрэн төлбөр тооцоогоо online-аар хийх боломжтой.
8. H:Хэрэгтэй бүртгэл тайлан тооцоогоо хялбар авах. Маш өндөр Цаасан дээр, эсвэл MSExcel,MSWord, ашиглах нь будлиан ихтэй,цаг хугацаа алдсан. Вэб хуудсаар орж өөрийн эрхээрээ нэвтрэн боломжтой бүх байдлаар шүүн харах.
Хэрэглэгчийн шаардлага
Зорилго:
Үйлчлүүлэгч захиалагаа хурдан хийх, захиалгын бүртгэлээ давхацуулахгүй ,бүртгэл тайлан, төлбөр тооцоогоо эмх цэгцтэй хугацаа хэмнэж хийх болон уг вэб сайтаараа зочид буудлаа үйлчлүүлэгч нарт хурдан хялбар аргаар таниулах нь энэхүү бүтээгдэхүүний зорилго юм.
Энэхүү систем нь зочид буудлын менежмент болон өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, хяналт, өрөөний захиалга, ашиглалт, төлөвлөлт, ирсэн, явсан зочдын бүртгэл зэрэг бүх үйл ажиллагааг хамрах бөгөөд үйл ажиллагааны мэдээллүүд нь давхцахгүй, харилцан уялдаатай болж ажиллах нь гол зорилго юм.
Систем хөгжүүлэх үндэслэл:
Энэхүү “Зочид буудлын бүртгэлийн систем” нь хүлээн авагчийг мэдээллээр бүрэн хангах чиглэгдэнэ. Тус систем нь зочид буудлын өрөө захиалга, зочины бүртгэл, үйлчилгээний төлбөр, төлбөр тооцоо хийх, тайлангууд гаргах зэрэг мэдээллүүдийг хөтлөхөд хүлээн авагчийн өмнө тулгардаг механик (гар) үйл ажиллагааг автоматжуулахад манай системийн гол зорилго оршино. Мөн манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л зочид буудлууд онлайнаар зөвхөн тухайн байгууллагын мэдээлэл болон өрөөний үнэ тариф үйлчилгээг харах боломжтой байдаг бол миний хөгжүүлэх систем өрөөний захиалга аваад зогсохгүй бүхий л тайлан тооцоог гаргах чадвартай цогц систем болохоороо давуу талтай юм. Хамгийн гол нь цаг хугацаа хэмнэсэн хурдан хугацаанд оновчтой мэдээлэл хэрэглэгчид үзүүлэх юм.
Системийн боломжууд:
- Захиалга авах
- Зочин гарахад нийт тооцоог нэгтгэн харуулах
- Буудлын үйлчилгээнүүдийг бүртгэх
- Зочин өрөө солиход төлбөр нь шинэ өрөөнд шилжих
- Захиалгаа хийхдээ өрөөг хүссэнээрээ шүүж байршлаар нь харж захиалах
- Урьдчилгаа төлбөр авах боломжтой
- Харилцагч төлбөрөө бэлэн ба бэлэн бусаар хийх боломжтой.Зочин өөрийн захиалгын мэдээллийг харах , цуцлах , засах боломжтой г.м
Системийг ашиглах хэрэглэгчид:
Энэхүү бүтээгдэхүүнийг захиалга бүртгэгч буюу reseption , зочин , зочид буудлын менежментийн алба, системийн админ нар ашиглана.
Хэрэглэгчид:
- Зочин – энэ хэсэгт зочид буудалын өрөөг захиалах үйлчлүүлэгч багтна. (Өрөөг хүссэнээрэ шүүж захиалах, бүртгүүлэх, нэвтрэх , өөрийн хувийн захиалгыг харах, захиалга цуцлах, төлбөр тооцоо хийх )
- Хүлээн авах (Reseption)-энэ хэсэгт зочид буудалын ресепшин багтана. (Өрөөг хүссэнээрээ шүүж харах, зочины захиалга харах , зочны захиалга цуцлах , захиалга хийх , захиалга засах , төлбөр тооцоог шалгах ба бүртгэх )
- Системийн админ- хэрэглэгч, лавлах, мэдээллүүд бүртгэнэ, засна, устгана.
Үйлдлийн орчин
- Техник платформ MS Windows OS
- Үйлдлийн систем MS Windows OS
- Вэб аппликэшн сервер .net asp –д зориуладгсан сервер
- Өгөгдлийн сангийн сервер MS sql
No comments:
Post a Comment