Wednesday, October 26, 2011

SE315 Хураангуй - ДУНД СУРГУУЛИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ


Програм хангамжийн төслийн ажил /SE315/
Оюутны код: …………………..D.SW07D170
Оюутны нэр: …………………..А. Тэмүүжин
Удирдагч багшийн нэр: ……… Б. Долгорсүрэн
Сэдвийн нэр: …………………..ДУНД СУРГУУЛИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ

Төслийн ажлын товч агуулга/1000-аас доош үгтэй/

Дунд сургуулийн бүртгэлийн систем нь дунд сургуулийн дотоод үйл ажиллагаатай холбогдох бүртгэл, хөтлөлтийн тогтолцоог автоматжуулан цогцоор нь шийддэг систем юм. Уг систем нь дараах дэд хэсгүүдээс тогтоно:
  • Багш нарын баг бүртгэлийн модуль
  • Багш бүртгэлийн модуль
  • Анги бүртгэлийн модуль
  • Сурагч бүртгэлийн модуль
  • Хичээлийн лавлах бүртгэлийн модуль
  • Анги шилжилт бүртгэлийн модуль
  • Хичээл ба багш бүртгэлийн модуль
  • Хичээл ба анги бүртгэлийн модуль
  • Анги ба сурагч бүртгэлийн модуль
  • Дүн бүртгэлийн модуль

Дунд сургуулийн бүртгэлийн системийн сүүлийн хандлага нь E-School вэб апликейшн чиглэл буюу орон зайнаас үл хамааран хөгжих болсон. 

Багш нарын баг бүртгэлийн модуль
Дунд сургуулийн багш нар нь бүгд тухайн заадаг чиглэлийнхээ салбар багт харьяалагдаж байдаг. Тухайн багш нарын баг бүрийг бүртгэж авах нь багшийн аль салбарт харьялагддаг ямар хичээлийг заадаг багш болохыг тодорхойлоход дөхөмтэй юм.

Багш бүртгэлийн модуль
Дунд сургуулийн сургалт нь багшгүй явагдахгүй аргагүй гэдэг нь тодорхой. Багш бүрийн мэдээллийг бүртгэж авч өгөгдлийн санд хадгалах модуль. Уг модулийн үйл ажиллагаа нь дараагийн шатны модулиудын ажиллах урьдчилсан нөхцөл болж өгнө.

Анги бүртгэлийн модуль
Дунд сургуулийн “1-11”-р ангийн “А-Я” хүртэлх бүлгүүдийг бүртгэх боломж бүхий модуль. Уг модулийн уг ажиллагааны тусламжтай тухайн багш хэддүгээр ангийн ямар бүлгийг хариуцан дааж авсан, мөн сурагч хэддүгээр ангийн аль бүлэгт харьяалалтайг олж мэдэх болно.

Сурагч бүртгэлийн модуль
Дунд сургуулийн сурагчийн мэдээллийг бүртгэх модуль. Уг модулийн үйл ажиллагаа нь сурагчийн дүнг бүртгэх модулийн үйл ажиллагааны урьдчилсан нөхцөл болж өгнө.

Хичээлийн лавлах бүртгэлийн модуль
Уг модуль нь “1-11”-р ангид ордог бүх төрлийн хичээлүүдийн жагсаалтыг бүртгэж авах юм. Жишээ нь: МТ11- 11-р ангийн Математикийн хичээл гэх мэт.

Анги шилжилт бүртгэлийн модуль
Энэ модулиар тухайн нэг сурагч аль ангийн ямар бүлгээс өөр ямар ангийн аль бүлэг үрүү хэзээ шилжин орсон тухай мэдээллийг бүртгэх боломжтой болно.

Хичээл ба багш бүртгэлийн модуль
Тухайн нэг багш яг ямар хичээлийг хэзээ зааж буй тухай бүртгэж авах боломжийг олгоно.

Хичээл ба анги бүртгэлийн модуль
Тухайн нэг ангид ямар хичээл орж байгаа тухай бүртгэх болно.

Анги ба сурагч бүртгэлийн модуль
Тухайн нэг сурагч хэддүгээр ангийн аль бүлэг харьяалагдаж байгаа тухай бүртгэж авна.

Дүн бүртгэлийн модуль
Гаралт буюу эцсийн үр дүн болох сурагч бүрийн тухайн нэг хичээл тус бүр дээрх дүнг бүртгэж авах боломж бүрдэнэ.

Хэрэглэгчийн тухай мэдээлэл
Уг системийн обьект болох Сүхбаатар дүүргийн 1-р дунд сургууль 1923 онд үүсгэн байгуулагдсан. Тус сургууль нь одоо 12 жилийн сургалттай Сүхбаатар дүүргийн тэргүүний сургууль болж 53 бүлэг, 1300 гаруй сурагч, захирал Гүррагчаа удирдлагатай 63 багш, 26 ажилтантай сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байна. 1-р сургууль нь 36 танхим, хурлын заал, биеийн тамирын заалтай, 50-55 бүлэг 2 ээлжинд хичээллэх бүрэн боломжтой. 
Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог
1. Ангид хуваарилах
  • Ангиудыг сургалтын менежер тодорхойлно
  • Сурагчдийг ангиудад хуваарилна.
  • Анги болгонд хариуцах багшийг хуваарилна.
  • Хичээл заах багш нарыг хуваарилна

2. Хичээл заах, дүнг нэгтгэх
  • Бага ангийн багш нар хариуцах ангидаа хичээл заана.
  • 5-12 ангиудад багш нар өөрийн мэргэжлийн хичээлээ заана.
  • Багш нар өөрсдийн заадаг хичээлийн дүнг журнал дээр бүртгэнэ.
  • Багш нар улирлын эцэс болгонд сурагчдийн дүнг нэгтгэж сургалтын менежерт өгнө.

3. Дүнг нийтлэх 
  • Багш нараас авсан дүнгийн нэгтгэлийг сургалтын менежер нийтлэнэ.

4. Дүнтэй танилцах
Сурагчид өөрсдийн үзсэн болон үзэж буй хичээлийн дүнтэй танилцана. 

Систем хөгжүүлэх үндэслэл
Одоогийн нөхцөл байдал: 1-р дунд сургууль нь сурагчдын дүн бүртгэлийн үйл ажиллагааны тогтолцоогоо автоматжуулаагүй, дүн болон бусад бүртгэлүүдийг гар аргаар хийдэг бөгөөд тайлан тооцоог гаргахад хүндрэл учирдаг байсан. Тухайлбал: Цаг хугацаа их алддаг, ажиллагаа ихтэй, хайлт хийхэд маш их цаг зарцуулдаг, олон бичиг цаасны ажлыг гар ажиллагаагаар хөтлөдөгөөс үүдэн алдаа дутагдал гардаг гэх мэтийн олон хүндрэлүүд байсан боловч “e-school” хэмээх интерфейс сайтай, тооцоололт бодолтыг үнэн зөв бодож гаргадаг найдвартай ажиллагаа бүхий платформ хамааралгүй ажилладаг вэб аппликейшн системийг хэрэглэснээр энэ асуудал үгүй болсон тул онолын хувьд системийг хөгжүүлэх 3 хүчин зүйл болох шинэ систем хөгжүүлэх, гар ажиллагааг халж үйл ажиллагааг автоматжуулах, хуучин системийг илүү үр дүнтэй болгож сайжруулах зэргийн аль нь ч системийг хөгжүүлэх чухал шалтгаан болж чадахгүй болчихоод байна. 

Тэгэхээр системийг хөгжүүлэх үндэслэлийг зөвхөн нэгдүгээр сургууль гэлтгүй өөр бусад ерөнхий боловсролын сургуулиудад ашиглах боломжтой тул хэрвээ үнэхээр өөр нэгэн сургууль дээр ашиглагдах аваас асар их цаг хугацаа хэмнэж, санхүүгийн ашигтай нөхцөл байдлыг авчрах бололцоотой. Мөн хүүхэд эцэг эхчүүд хүүхдийнхээ дүнг вэбээр үзэх боломжтой бөгөөд вэб дээрээс үзүүлэх өгөгдлийн сан нь хэрэглээний програм хангамжаас тусдаа орших тул гадны ямар нэгэн оролдлогоор сурагчийн дүнг өөрчлөх боломжгүй болох юм.

Системийн хамрах хүрээ
1-р дунд сургууль болон бусад бүх 11 жилийн сургалттай ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын менежер, багш, сурагчид ашиглах боломжтой бөгөөд тус байгууллагын дотоод сүлжээнд холбогдон ажиллана.

Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС       2011 он.


No comments:

Post a Comment