Wednesday, October 26, 2011

SE315 Хураангуй - Вэб-д суурилсан зөвлөх багшийн програм


ПХ-ийн төсөлийн ажил /SE315/
Оюутны код: ..................................../D.SW05D018/
Оюутны нэр: ..................................../Б.Батдэмбэрэл/
Удирдагч багш: ................................/А.Жаргалсайхан/
Сэдвийн нэр: ..................................../Вэб-д суурилсан зөвлөх багшийн програм/

Вэб-д суурилсан зөвлөх багшийн програм нь зөвлөх багш болон оюутны хоорондын харилцааг илүү хүртээмжтэй болгох, оюутан тус бүрт тулж харицах боломжыг олгоно. Уг систем нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
  • Бүртгэлийн хэсэг
  • Зөвлөгөө өгөх 
  • Мэдээ илгээх
  • Форум 

Уг систем нь орон зайнаас үл хамаарсан, интернэтийн сүлжээгээр оюутан хаанаас ч зөвлөх багштайгаа холбогдох боломжтой юм.

Бүртгэлийн хэсэг:
Системийн гол хэсэг нь нь бүртгэлийн хэсэг юм. Энд оюутан болон зөвлөх багш нарыг бүртгэх авах ба мэдээлэл засварлах устгах зэрэг системийн үндсэн үүрэг орно.

Мэдээ илгээх:
Зөвлөх багшийн зүгээс ангийн нийт оюутануудад хандсан мэдээ мэдээлэл илгээх боломжийг олгоно. Хичээл сонголт, хичээлийн хуваарь, багшийн цагууд гэх мэт.

Зөвлөгөө өгөх:
Багш – оюутан, оюутан – багш буюу багш оюутан хоёрын хооронд тул ажиллах боломжийг бүрдүүлж буй хэсэг. Энд оюутан болон багшийн зүгээс асуух асуултууд хариулт байна.

Хэрэглэгчийн тухай мэдээлэл:
Чингэс хаан дээд сургууль нь 1999 онд байгуулагдаж, 2004 онд магадлан итгэмжлэгдсэн. Монголын их дээд сургуулиудын консерциумын гишүүн, 2009 онд 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. Тус сургуульд 1000 гаруй оюутан суралцаж, 50 гаруй доктор, профессор, магистрын зэрэгтэй чадварлаг багш нарын баг ажиллаж байна. Хотын төвд өөрийн хичээлийн тохилог 2 байр, 120 оюутны дотуур байртай. Иж бүрэн тоноглогдсон компьютерийн лаборатори, сургалтын кабинетуудтай. 24 цагийн интернэт болон дотоод сүлжээнд холбогдсон. 

Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог: 
  • Иж бүрэн тоноглогдсон компьютерийн лабораториуд, сүүлийн үеийн сургалтын кабинетуудтай
  • 24 цагийн интернет болон дотоод сүлжээнд холбогдсон
  • Интернетэд холбогдсон электрон номын сантай. Олон улсын хэмжээнд ажиллах бакалаврын зэрэг олгодог.
  • Дадлагыг цалинтай хийж, төгсөөд ажлын байраар хангагдах боломж бүрдүүлдэг.
  • “В” ангилалын жолооны курст төгсөх жилдээ суралцдаг
  • Төгсөгчидын 75 хувь нь ажлын байраар хангагдсан.
  • Магадлан итгэмжлэгдсэн тул Төрийн сангийн бүх төрлийн хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламж, ТАХ-ын хөнгөлөлт, тэтгэлэгээр сургадаг.

Систем хөгжүүлэх үндэслэл:
Тус сурууль нь үйл ажиллагаандаа интернэтийг хэрэглэж байгаагүй ба оюутануудтай харьцах нь маш хүндрэлтэй байсан. Утасаар дуудлага хийх, сургуулийн үүдэнд зарлал наах, ангийнх нь таньдаг хүүхдүүдээр дамжуулах гэх мэт хүндрэлтэй байсан. Харин өнөө цагт бүр зүйл интернэтд тулгуурлах хөгжих болсон. Оюутан гэрээсээ болон ойролцоох интернэт кафегаар үйлчлүүлээд интернэтэд орон сургуулийн зүгээс хэрэгцээтэй гэсэн мэдээлэлийг цаг алдалгүй авах боломжтой. Багшаас асуух асуулт зөвлөгөөг авах бүрэн боломжтой болох. Үүнийг сургуулийн зүгээс үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа.

Хуучин систем: 
Багш оюутнуудтай харилцахад хүндрэлтэй. Оюутан ирсэн эсэх, хаана байгаа аль ангид байгаа зарлал хүлээж авсан эсэх нь эргэлзээтэй, утасаар дуудлага хийх зэрэг хүндрэлтэй байсан.

Шинэ систем: 
Оюутануудыг нэг бүрчлэх олж уулзах шаардлагагүй, э-майл илгээх вэбд зар тавих зэрэгээр мэдээллийг хүртээмжтэй байдлаар хүргэнэ. Оюутанууд багшийн өрөөгөөр оочир үүсгэн зогсохгүй, багш оюутнуудын асуултанд нэг бүрчлэн хариулах боломжтой. Нэг үгээр хэлбэр цаг,мөнгө хэмнэнэ.

Архитектурын сонголт:
  • Windows үйлдэлийн систем

Програмчлалын орчин:
  • MS SQL Server 2008
  • Visual Studio .Net 2010
  • C# Asp.Net

Системийн хамрах хүрээ: 
Чингис хаан дээд сургуулийн бүх багш оюутанууд ашиглана. Мөн энэхүү системийг өөр их дээд сургуулиуд авч ашиглах боломжтой.

Удирдагч багшийн гарын үсэг: /....................................../
ШУТИС, КТМС 2011 он

No comments:

Post a Comment