Wednesday, December 12, 2007

МТИСШ-ын СОРИЛЫН ДҮН ГАРЛАА

Азийн орнуудын Мэдээллийн Технологийн Мэргэжилтнүүдийн Шалгалтын Зөвлөл (ITPEC) -ийн 2007 оны хаврын нэгдсэн шалгалт 4-р сарын 01-ний өдөр Азийн 5 улсад нэгэн зэрэг явагдсан билээ. Манай оронд 2 дахь удаа сорилын журмаар зохион байгуулагдсан Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд оролцохоор 217 хүн бүртгүүлсэнээс 140 хүн буюу нийт бүртгүүлэгчдийн 64,5 хувь нь оролцлоо.
Энэхүү шалгалт нь шалгуулагчдын мэдлэг ба ур чадварыг өглөөний болон өдрийн шалгалтаар тус тусад нь үнэлэн, уг хоёр шалгалтад хоёуланд нь тэнцсэн тохиолдолд тухайн шалгуулагчийг амжилттай дүн үзүүлсэнд тооцдог.
Шалгалтын дүнг үзүүлбэл:
Нийт шалгуулагчдын тоо
Амжилттай шалгуулагчид
тоогоор
хувиар
Мэдлэгийн шалгалт (өглөөний)
140
5
3.6
Ур чадварын шалгалт (өдрийн)
140
29
20.7
Ерөнхий дүн
140
3
2.1

Сорилын зарим статистикаас дурьдвал:

· Шалгалтад тэнцсэн 3 шалгуулагч нь 20-28 насны залуучууд байна.
· 20-21 насныхан нийт шалгуулагчдын дийлэнхи буюу 53 хувийг эзэлж байна.
· Шалгуулагчдын 90 хувь нь мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургуульд суралцагчид болон төгссөн хүмүүс байна.
· Сорилд 2 дахь удаагаа оролцож байгаа хүмүүс нийт шалгуулагчдын 14.2 хувь нь байсан бөгөөд тэдгээрийн энэ удаагийн шалгалтын дүнг өмнөхтэй нь харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.
· 2 удаагийн сорилд хоёуланд нь оролцон амжилт үзүүлсэн шалгуулагч нэг байна.
· Өглөөний шалгалтын 80 асуултын 45-д нь зөв хариултыг нь олонхи шалгуулагчид сонгосон байна.
· Өдрийн шалгалтанд тэнцэгчдийн 79.3 хувь нь програмчилалын JAVA хэлний асуултуудыг, үлдсэн 20.7 хувь нь C хэлний асуултуудыг сонгон хариулсан байна.
ITPEC-ийн гишүүн зарим орнуудын энэ удаагийн нэгдсэн шалгалтын дүнг үзүүлбэл:
Улсын нэр
Шалгуулагчдын тоо
Амжилттай шалгуулагчдын тоо
Амжилтын хувь
Филиппин
484
130
26.9
Вьетнам
440
99
22.5
Тайланд
222
24
10.8
Монголд хоёр дахь удаагаа болсон энэхүү сорилд МТ-ийн компаниуд, их дээд сургуулиуд, төрийн байгууллагууд, банкны ажилтнууд идэвхитэй оролцлоо. Ялангуяа USI ХХК, Интерактив ХХК, Newcomsystems ХХК, Мобиком зэрэг МХХТ-ийн салбарын тэргүүлэх компаниудын ажилтнууд, ШУТИС-ийн КТМС-ийн оюутнууд олноор оролцсоныг сайшаан тэмдэглэж байна

No comments:

Post a Comment