Уг сургалт нь жилд 2 удаа зохион байгуулагддаг МТИСШ-д бэлтгэх сургалтыг удирдах багш нарыг бэлтгэх, ур чадварыг сайжруулах зорилготой юм.
Нээлтийн ажиллагаанд Монгол улсын их хурлын гишүүн З.Энхболд, Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны холбооны ерөнхий менежер Хашигүчи Масато, МХХТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Нямхүү, AOTS төгсөгчдийн Монголын холбооны дарга, Sky C&C компанийн захирал Ё.Буянжаргал, Япон Монголын мэдээллийн технологийн холбооны ерөнхийлөгч Ц.Буянцогтоо, МТҮП-ын ерөнхий захирал А.Батжаргал, Монголын мэдээллийн технологийн консорциумын ерөнхийлөгч З.Болд, тус сургалтын багш “NECLearning” компанийн ахлах менежер Ясуфуми Кайжима, МТ-ийн консорциумын гишүүн сургуулиудын захирлууд болон сургалтанд оролцох их, дээд сургуулийн багш нар, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтыг нээж Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны холбооны ерөнхий менежер Хашигүчи Масато үг хэллээ.Мөн Улсын их хурлын гишүүн З.Энхболд, МХХТГ-ын хэлтсийн дарга Ц.Нямхүү, МТ-ийн консорциумын ерөнхийлөгч З.Болд нар хэлсэн үгэндээ сургалтанд оролцогч багш нарыг Японы мэргэжилтнээс их зүйлийг сурч, улмаар Монголын МТ-ийн мэргэжилтэн болон оюутан сурагчдыг МТИСШ-д амжилттай дүн үзүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
Энэхүү сургалтанд МТ-ийн их, дээд сургуулийн багш болон МТ-ийн мэргэжилтэн 15 хүн сонгогдон оролцож байгаа бөгөөд сургалт 10 сарын 19-ныг дуустал явагдана.
No comments:
Post a Comment