Энэхүү гэрээнд Япон улсыг төлөөлж Мэдээллийн технологийг дэмжих байгууллагын (Information Promotion Agency) дарга Бухэйта Фуживара, Монгол улсыг төлөөлж Мэдээллийн технологийн үндэсний паркын ерөнхий захирал А. Батжаргал нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Токио хотноо болсон бөгөөд МХХТГ, Япон дахь элчин сайдын яам болон Японы Эдийн засаг, худалдаа үйлдвэрийн яамны удирдах ажилтнууд оролцсон байна.
Энэхүү гэрээг байгуулсанаар манай улс Азийн Мэдээллийн технологийн мэргэшлийн шалгалтын зөвлөлийн жинхэнэ гишүүн (Information Technology Professionals Examination Center) болж, энэ байгууллагын нэгдсэн шалгалтыг албан ёсоор явуулах эрхтэй болж байгаа юм. Wednesday, December 12, 2007
МОНГОЛ ЯПОНЫ ХООРОНД МТ-ИЙН ИНЖЕНЕРИЙН УР ЧАДВАРЫН СТАНДАРТЫГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛЦӨХ ГЭРЭЭ
2007 оны 8 сарын 28-нд Монгол Япон улсын хооронд мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандартыг харилцан хүлээн зөвшөөрөлцөх гэрээ байгуулагдлаа.
Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтыг албан ёсоор энэ оны 10 сараас эхлэн явуулах бөгөөд шалгалтанд тэнцсэн мэргэжилтнүүд Японд төдийгүй Азийн бусад орнуудад мэргэжлээрээ ажиллах боломж нээгдэж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment