Wednesday, December 12, 2007

Монгол инжинерийн ур ухаан дэлхийд гайхуулна

Монгол инженерийн ухаан дэлхийд гайхагддаг гэдэг. Учир нь онол бус практик талдаа илvv чадварлаг учраас тэр. Гагцхvv эзэмшсэн мэргэжлээрээ гадаадад ажиллах гэхээр олон улсад хvлээн зєвшєєрєгдсєн сертфикат гэгч байхгvйгээс чаддаггvй байсан. Тэгвэл энэ жил Азийн улс орнуудад хvлээн зєвшєєрєгдєх инженерийн шалгалтыг Монгол анх удаа авах болжээ. Энэ талаар ММТVП-ын ажилтан Б.Ариунаагаас тодруулсан юм.

-Манай улс мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтыг хоёр ч удаа авч байсан. Энэ жилийнх юугаараа онцлог юм бз?
-Ємнє нь авч байсан хоёр шалгалт бол сорил байсан юм. Єєрєєр хэлбэл уг шалгалтыг Монголдоо авч болох эсэхийг туршсан гэсэн vг. Энэхvv шалгалтыг эх орондоо авахын тул єнгєрсєн жил Японоос мэргэжилтэн багш урьж сургалт явуулсан. Vvний vр дvнд дотооддоо энэхvv шалгалтыг авах багш нарыг бэлтгэсэн байгаа. Энэ жилийнх мэдээлэл технологийн мэргэжилтнvvдийн ур чадварыг дээшлvvлэн олон улсын тєвшинд хvргэх, экспортод чиглэсэн бvтээгдэхvvн vйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Мэдээлэл харилцаа, холбоо технологийн газар, МТVП, Япон улсын мэдээллийн технологийн инженерийн шалгалтын тєв хамтран Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжилтнvvдийн ур чадварын стандарт болон ур чадварыг vнэлэх улсын шалгалт авах гэж байна.

-Япон улсын мэдээллийн технологийн инженерийн шалгалтын тєвтэй хамтран авч байгаа болохоор англи хэл дээр шалгалт єгєх vv?
-Vгvй. Монгол хэл дээр єгнє. Тэгэхдээ англи хэлний TOFEL-ийн шалгалт яаж авдаг тэр зарчмаар авна. Зєвхєн ноорог цаас, харандаатай орж, тестийг яаж єгдєг тэр зарчмаар дугуйлж бєтєнє.

-Шалгалтад ямар хvн оролцох эрхтэй вэ?
-Хэдэн ч настай хvн орж болно. Єєрийгєє мэдээллийн технологийн мэдлэгтэй гэж vздэг, бие дааж сурсан хvноролцож болно. Тэгэхээр заавал их дээд сургууль тєгссєн хvн гэж заагаагvй байгаа биз. Мєн одоо ч мэдээллийн чиглэлээр суралцаж байгаа оюутан ч тєвшингєє мэдэж болно шvv дээ. Сонирхуулахад Японд гэхэд 11, 83 настай хvн тэнцсэн тохиолдол байдаг юм билээ.

-Ємнє єгсєн сорилын шалгалтад тэнцсэн хэдэн хvн байсан бэ?
-Єнгєрсєн жил шалгалтыг зохион байгуулахад 340 гаруй хvн шалгалт єгч, их зардал гарсан юм. Тиймээс энэ жилийн шалгалтын тєлбєр 50 ам.доллар болгосон. Дээр хэлсэнчлэн эдгээр хvнээс эхний 10 дугаар сард авсан шалгалтаас зургаан хvн, дєрєвдvгээр сард гурван хvн тэнцсэн.

-Шалгалт хэзээ эхлэх вэ?
-10 дугаар сарын 15 хvртэл бvртгээд 28-нд шалгалтаа авна. Шалгалт єгєхийг хvссэн хvмvvс 14 хоногийн давтлагад ажлын бус цагаараа сууж болно. Энэхvv давтлагаар шалгалтад ямар зvйл ирэх, юун анхаарах талаар нэлээн заана.

-Олон хvнээс хэдхэн хvн тэнцэж байхыг бодвол нэлээн хvнд шалгалт байх нээ?
-Суурь шалгалт учраас инженерийн бvх чиглэлийн асуултууд орсон байдаг. Шалгалт єгч буй хvнээс маш их мэдлэг шаарддаг учраас хvнд л дээ. Тэгэхдээ єнєєгийн байдлаар инженер мэргэжилтэй хvн гадаадын ямар ч улс оронд мэргэжлээрээ ажиллаж чадахгvй шvv дээ. Ур чадвар, инженерийг нь батлах батламж байхгvйгээс хар ажил хийдэг. Тэгвэл энэ шалгалтыг єгснєєр дэлхийд хvлээн зєвшєєрєгдєж, гадаадад ажиллах, гадаадаас захиалгат ажил авч гvйцэтгэх, экспортод чиглэсэн бvтээгдэхvvн vйлдвэрлэх эхлэл тавигдаж байна. Хэдийгээр Монголдоо ажиллаж байгаа ч гэсэн хєдєлмєрийн хєлс нь тухайн улсын жишгээр авах юм.

-Японоос єєр ямар оронд ажиллах эрхтэй болох вэ?
-Шалгалтад тэнцсэн хvн Ази тивийн гэрээтэй 14 оронд мэргэжлээрээ ажиллах эрхтэй болж байгаа юм. Хvсвэл Япон улсад ч ажиллаж болно. Учир нь тус улсад мэдээлэл технологийн ажилтан их дутмаг. Тиймээс мэдээллийн чиглэлээр vйл ажиллагаагаа явуулдаг компаниуд нь манай инженерvvдийг авах сонирхол их байдаг. Ирэх жилээс инженерийн шалгалтыг дотор нь задлан сvлжээ, системийн гэж ангилж авна. Чиглэлээрээ єгвєл шалгалтаа єгєхєд хялбар болох байх. Мєн дотоод, гадаадад монгол инженерийн мэдлэг боловсрол vнэлэгдэнэ гэж бодож байна.

Мэдээний эх сурвалж: www.olloo.mn

No comments:

Post a Comment