2007 оны 10-р сарын 28-ны өдөр болсон Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ)-ын дүн гарлаа. Шалгалтанд нийт 50 хүн орохоор бүртгүүлсэнээс өглөөний болон өдрийн шалгалтуудад тус тус 49 хүн оров.
МТИСШ-д шалгуулагчдын мэдлэг ба ур чадварыг өглөөний болон өдрийн шалгалтаар тус тусад нь үнэлэн, уг хоёр шалгалтад хоёуланд нь тэнцсэн шалгуулагчийг амжилттай дүн үзүүлсэнд тооцдог. Анхны албан ёсны шалгалт болох энэ удаагийн шалгалтын дүнгээр нийт 8 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 16,3 хувь нь амжилттай дүн үзүүлж тэнцжээ.
Монголын мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, инженерүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэхэд ихээхэн ач холбогдол бүхий энэхүү шалгалтад USI, Ньюком Системз, Бодь Электроникс компаниуд болон ШУТИС-ийн КТМС, МУИС-ийн МТС олон ажилтнууддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэн, идэвхтэй оролцуулсаныг сайшаан тэмдэглэж байна.
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар
Мэдээллийн технологийн үндэсний парк
Мэдээний эх сурвалж: http://www.itpark.mn
ene tegeed gaigui uzuulelttei baina gesen uguu
ReplyDeleteЭнэ их сайн үзүүлэлт л дээ. Үдээш хойш буюу ур чадварын шалгалт өгсөн хүмүүсийн тал гаруй хувь нь тэнцсэн нь маш сайн зүйл. Азийн бусад орнуудад дундчаар 10 орчим хувьтай байдаг юм билээ.
ReplyDelete