Monday, April 28, 2008

МСМ-ийн мэргэжлийн ангид боломж байна

Мэдээлэл технологи єндєр хурдтай хєгжиж, дэлхий биднээс тvрvvлж алхах гэдэг болсон энэ vед монгол боловсон хvчин хаана аль тvвшинд алхаж байгаа бол гэж та боддог уу.

Манайд ганцад тооцогдох ШУТИС-ийн КТМС мэдээллийн системийн менежментийн мэргэжлээр дээд боловсролын бакалавр зэрэгтэй мэргэжилтнvvдийг одоогоос найман жилийн ємнєєс бэлтгэж эхэлсэн байна. Тухайн vед анхны тєгсєгчдийг диплом тэвэрсэн ажилгvйчvvд л гарах байх гэж олон хvн санаа зовсон гэдэг. Тэгвэл єнєєдєр мэдээлэл харилцаа холбооны тэргvvлэх мэргэжилтнvvд энэ л сургуулиас тєрєн гарсан байх юм. Мэдээллийн системийн менежментийн мэргэжлээр тєгсєгчдийн ажлын байр системийн шинжээч, вэб мастер, сvлжээний ажилтан, єгєгдлийн санг хянан зохицуулагч, сургалтын менежер, онлайн vйлчилгээний менежер зэрэг ажлын байрны хvрэлцээ єргєн байх юм.

ШУТИС-ийн МСМ-ийн ангийнханы дунд єнгєрсєн бямба гаригт мэргэжлийн єдєрлєг зохиогдсон юм. Энэ єдєрлєгт МТYП-ийн орлогч захирал Б.Наранчимэг “Мэдээллийн технологийн хvний нєєцийн асуудал” сэдвээр илтгэл тавьсан бєгєєд одоо суралцаж байгаа оюутнууд болон элсэн орох хvсэлтэй сурагчдад цаашид мэргэжлийн ажлын байрны баталгаа ямар байгаа талаар дэлгэрэнгvй тайлбар болж чадсан юм. Тvvнчлэн МСМ-ийн мэргэжлийн ангийн оюутнууд єєрсдийн сонирхсон чиглэлээр илтгэл тавьж, vvн дээрээ vндэслэн нээлттэй хэлэлцvvлэг зохион байгуулж урлагийн тоглолт сонирхон нэг єдрийг хамтдаа єнгєрvvлсэн юм.

МСМ-ийн 3-р курсийн оюутнуудаас Б. Гантулга “Орчин vеийн менежмент ба мэдээллийн системийн асуудлууд” , Ц. Цэрэгтогтох “E bussines, e-commerce” сэвдээр илтгэл тавьсан бол 4-р курсын оюутан Н. Оюундарь “Customer relationship management system” сэдвээр илтгэл тавьж мэргэжлийн ангийн оюутнууд даа мэдлэгт нь дусал нэмсэн юм. Мэдээлэл технологийн тvшинд монгол боловсон хvчин ямар ч байсан сvvлээсээ тоологдохооргvй болсон гэдгийг оюутнуудын тавьсан илтгэл, багш нарын урмын vг, мэргэжилтнvvдийн сайшаалаас харагдаж байсан юм.

Энэ бямба гаригт буюу дєрєвдvгээр сарын 19-нд МСМ-ийн мэргэжлийн 1,2-р курсийн оюутнуудын дунд буухи тэмцээн, дунд болон тєгсєх курсийн оюутнуудын дунд явган аялал зохиогдсоноор єдєрлєгийн арга хэмжээ єндєрлєх юм. Мэдээллийн системийн менежментийн мэргэжлээр тєгсєгчид нь тєрийхн болон тєрийн бус болон бизнесийн байгууллагуудад дунд ба дээд тvвшний менежерvvдэд хэрэгцээтэй мэдээллийг багцийг бvрдvvлэх, тэдэнд тодорхой шийдвэр гаргах, мэдээллийг урсгалыг vйл ажиллагааны тvвшинд хянахад туслах болон бизнесийн процессийг уялдуулах, бvтээмжийг дээшлvvлэх зорилгоор мэдээллийн технологийг оновчтой сонгож, vр єгєєжтэй нэвтрvvлэх vндсэн чиг vvрэгтэй юм байна.

Т.Од

Мэдээллийн эх сурвалж:

No comments:

Post a Comment