Saturday, April 26, 2008

Багшийн vнэ цэнэ

"Байгуулаагvй тєрд баатар жанжин хэрэгтэй, байгуулсан тєрд багшлах мэргэд хэрэгтэй"

гэж В.Инжинаш хэлсэн байдаг. Багш гэдэг нэгэн цагт нэр хvндтэй, сайхан мэргэжил байлаа. Гэтэл зах зээлийн их шуурганаар багшийн мэргэжлийн vнэ цэнэ, нэр хvнд навс унаж эхэлсэн.
Хэдэн багш нар маань олж буй хэд гурван тєгрєгєєрєє амьдралаа дєнгєж данган залгуулж, зарим нь амьдралын эрхээр ганзагын наймаа хєєж, хувийн бизнес эрхэлж, сурах бичиг энэ тэрхэн хийж, оюутнууддаа шахан, аль эсвэл цаг хєєцєлдєн, сургууль хэсэж явсаар єдийг хvрлээ. Монгол Улсын тєрєєс баримтлах бодлогод "Боловсрол нь Монгол Улсын иргэн бvрийг бvх талаар хєгжvvлэх, шинжлэх ухаан технологийн дэвшил, эдийн засаг, нийгмийн хєгжлийг хурдасгах, материаллагболон оюуны баялгийг бvтээх чухал эх сурвалж, vндэсний тусгаар байдлын баталгаа мєн" гэж заасан байдаг. Боловсролыг бодит утгаар нь амьдралд хvргэгч нь багш хvн бєгєєд боловсролын байгууллага, суралцагч, нийгэм хvн хоёрыг холбогч гvvр нь мєн л багш байдаг. Багш хvн бол бидний vлгэр дуурайл, хайрлаж хvндэтгэж явдаг эрхэм хvмvvн билээ. Багш нар нийгмийн сайн гишvvн байх эрх vvргээ хэзээ ч умартдаггvй. Тийм ч болоод боловсролын салбарт гэмт хэрэг, аливаа муу муухай зvйл харьцангуй цєєн гардаг билээ.

Багшийн нэр хvнд цалин багаас болоод сvvлийн vед чадвартай сайн багш нарыг хувийн сургуулиуд мєнгєєр "зодон" авч байна. Бизнесийн секторынхон эсвэл янз бvрийн гадны тєслvvд, олон улсын байгууллагууд cop болсон сайн багш нарыг минь мєнгє, эсвэл нийгмийн бусад халамжаар даллан дуудаж байна. Саяхны нэгэн нийтлэлд профессор Д.Баярхvv "Монголын нийгмийн хамгийн ядуу давхаргад нvцгэн эрдэмтэд, тэгээд ариун vйлст багш нар минь гарцаагvй орно" гэж бичсэн байж билээ. Энэ бол яахын аргагvй vнэн. Багш нарын цалин хангамж муу, нийгмийн асуудал нь хvндрэлтэй болсноос манай улсын ихэнх багш нар нийгмийн эмзэг давхаргад харьяалагдах болсон гэхэд хилсдэхгvй. Ийм байдлаас улбаалж залуу vеийнхний дунд багш мэргэжлийн нэр хvнд унаж байгаа нь ч нууц биш юм. Сурагчид багшийн мэргэжлийг сонган суралцахаас зайлсхийх болсон бєгєєд ялангуяа мэдлэг чадвар сайтай хvvхдvvд багш болох сонирхол тун бага гэхэд болно. Харин хуваарьгvй vлдсэн болон шалгалтын оноо хvрээгvйгээс хvvхдvvд аргагvйн эрхэнд багшийн ангийг сонгодог болжээ. Энэ байдал нь цаашдаа боловсон хvчний ур чадвар, боловсролын чанар, vйл ажиллагаанд сєрєг нєлєє vзvvлнэ.

Зарим хvvхдvvд багш нараа ємссєн зvvсэн байдлаар нь ялгавартай хандаж, vл хvндлэх байдал ч газар авсан. Зарим нь ч бvр єрєвдєж суудаг биз ээ. Vл хvндэлж байгаа багшийнхаа хичээлийг сурагч оюутан яахан анхаарч ойлгох билээ. "Багшаа голбол эрдэм сурахгvй, Будаагаа голбол цатгалан явахгvй гэж ардын сайхан сургааль бий. Боловсрол хамгийн ардчилсан, хvнийг нийгмийн гарал, яс vндэс, нас хvйсээр нь ялгаварлан гадуурхдаггvй салбар билээ. Гэтэл бодит байдал дээр зарим тохиолдолд багш нар ялгаварлан гадуурхагдаад байна. Иймээс багш нарын цалин хангамж амьдралд хvрэлцээгvйгээс улбаалан гарсан "Чанаргvй сургалт", "Чанаргvй суралцагч" гэсэн сєрєг vзэгдлvvд ч нйигэмд бий болж байна. Энэ тохиолдолд "Багш" гэдэг ойлголт жинхэнэ утгаа алдаж байна.

Философийн ухааны доктор Б.Даш-Ёндон багш маань "Урьд цагт багшийн тавьсан алтан гурав ч амттай байлаа одоо цагт багшийн тавьсан vнэлгээ юу ч биш болж дээ" гэж хэлж суусан нь саяхан.
Ирээдvйн багш болох оюутнуудад ирээдvйдээ итгэх итгэл vнэхээр байхгvй болжээ. Багш болох гэж байгаа нэгэн оюутан "Багш бол нийгмийн доод давхаргын ажил. Цалин муу, дээрээс нь эмзэг давхаргынхан учраас ядаж л автобусаар ажилдаа явна. Гэтэл бизнесийн удирдлагын чиглэлээр тєгссєн оюутан ядаж нэг газар менежер хийхэд унаагаар хvргvvлээд, сайхан хувцас ємсєєд, компанийн нvvр царай болоод явж байна. Тэгээд ч улсаас багш нарын оюуны хєдєлмєрийг vнэлдэггvй. Уг нь боловсрол бол нийгмийн хамгийн эрvvл салбар байх ёстой. Гэтэл боловсролын салбар унаж байгаа нь нийгмийг бvхэлд нь унагаах нєхцєл болж байна" гэж ярилаа.

Судалгаанд оролцсон оюутнууд бvгдээрээ л боловсролын хєгжил унавал нийгмийн хєгжил унана гэж хvлээн зєвшєєрч байгаа ч багшийн мэргэжлээр суралцагчдын 60 орчим хувь нь тєгсєєд багшийн ажлаа хийнэ, vлдсэн нь багшлах сонирхол алга гэж хариулсан байх юм. . Багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын 90 хувь нь хєдєє орон нутгаас ирсэн залуус байдаг ч ихэнх нь нутагтаа очиж багшлах хvсэл сонирхолгvй байгаа нь судалгаанаас харагдаж байна. Орчин vеийн эцэг эхчvvд хvvхдийнхээ хvмvvжлийг сургуульд даатгаад бараг мартчихдаг. Хэрвээ хvvхэд нь ямар нэг хvмvvжлийн доголдолтой бол нєгєє муу ангийн багш, боловсролын байгууллага л буруутан болж орхино. Vнэхээр хариуцлага хvлээлгэх гээд байгаа бол хариуцуулсан шиг л хариуцуулах хэрэгтэй баймаар. Цалин нийгмийн хангамжийг шийдвэрлэх замаар тvмний vр хvvхдийг сэтгэлээсээ сургадаг болгочихвол асуудал арай єєрєєр эргэх юм биш vv. Гэхдээ би єнєєдєр авдаг цалингаа голоод хvvхдийг тань сургахгvй байна гэж хэлээд байгаа юм биш. Єдий тєдий чанартай сайн багш зєндєє бий. Харин тэднийгээ жаахан ч гэсэн дэмжээд єгєєч ээ.

Оюутан сурагчид багш нарын тухай гомдлоо ил шууд шvvмжлэлтэйгээр хэлж чаддаг, Номоо шахдаг л гэнэ, хичээлээ муу заадаг л гэнэ, муухай харьцдаг л гэнэ. Бvгдийг ил тод шvvмжилдэг. Гэхдээ орчин vеийн хvvхдvvд ганцхан орой бааранд ороод арав хорин мянгаар шоудчихдаг байж алгынхан чинээ номыг аравын тал мєнгєєр худалдаж авч чаддаггvй. "Номгvйгээр сурахыг хvсдэг хvн шvvрээр ус хутгагчтай адил гэж Ф.Бэкон хэлсэн байдаг. Багш нар оюутнууддаа ном шахаж бизнес хийдэг гэж боддог байх л даа. Хєєрхий багш нар номоо аль хямдхан газар олж хэвлvvлдэг. Бичсэн номын агуулга нь 9-єєс дээш хэвлэлийн хуудас болчихвол vнэ нь ихдээд явчихна. Номоо хэвлvvлэхийн тулд бусдаас тусламж гуйлга гуйна, зээл авна. Зээлийн хvv, єр гээд урд хормойгоо хойд хормойгоороо нєхсєєр цаг хугацаа явсаар л байна. Харин єнєєх ном нь уван цуван зарагддаг болохоор хэд хэдэн тєгрєг болж єсєєд байгаа нь ч бvv мэд, учиргvй, овойж оцойсон мєнгє цугларч багш нар баяжаад байсныг мэдэхгvй юм. Ном гаргасны эцсийн vр дvн оюутнуудынхаа тєлєє л юм шvv дээ.

Єнєєдєр боловсролын салбарын удирдлага менежмент сулаас болж мэдлэг чадвартай сайн багш нар гадагшаа гараад, эсвэл єндєр цалин амласан хувийн сургуулиуд руу яваад дуусч байна. Боловсролын байгууллагын менежмент хэт явцуу багш нарын нийгмийн хангамжийн асуудлыг орхигдуулсан байдалтай явж ирлээ. Сайн багш нараа алдсанаас мэдлэг дулимаг, чадваргvй багш нар сургалтыг чанаргvй явуулж байгаа нь багшийн нэр хvнд унах гол шалтгаан болж байна.

Манай улс багш нарын цалин, нийгмийн хангамжийн асуудлыг сайжруулахгvйгээр боловсролын салбарт ахиц гаргахад хvндрэлтэй. Их сургуулийн эрдэмтэн багш нар мєнгєний тєлєє олон цагийн хичээл заах биш эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажпыг хийж цєєн цагийн чанартай сургалт явуулах нєхцєл бололцоогоор хангагдах нь зvйтэй. "Гэрэлт эрдмийн тэнгэр гэгээн оюун ухаан мандтугай" гэж А.С.Пушкин хэлсэн байдаг. Оюунаа, мэдлэгээ дээдэлсэн нийгэмд л багш нэг эрдэнэ байх ёстой буй за.

ХУИС-ийн боловсрол, сэтгэл судлалын багш Б.Жавзан
Дугаар 31

Мэдээллийн эх сурвалж:

No comments:

Post a Comment