Thursday, September 4, 2008

"ICT ЕХРО-2008" vзэсгэлэнгээс шинэ бvхнийг тольд

Харилцаа холбооны болон мэдээллийн технологийн ололт, дэвшилд хєтлєгдсєн "Мэдээллийн зуун" гэж нэрлэгдсэн эрин зууны иргэдэд зориулагдсан нэгэн vзэсгэлэн єнєєдєр Мишээл тєвд нээлтээ хийлээ. "Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн єдєр"-ийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулсаар гурав дахь онтойгоо золгож байгаа энэхvv ICT vзэсгэлэнг нээж Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг vг хэлсэн юм.

Монгол улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт жил жилээр нэвтрэн нэмэгдэж буй ололт амжилтыг дэлгэн харуулах "дэвшил хєгжлийн єдєр" болгон тэмдэглэж байх зорилгоор анх Ч.Сайханбилэгийн санаачилсан уг vзэсгэлэн тус салбарынхны хувьд хэрэглэгчиддээ нэгэн цэгээс тєвлєрєн vйлчилдэг томоохон цугларалт болдгоороо онцлог юм. Энэ удаагийн vзэсгэлэнг vvрэн телефоны гурав дахь оператор болох "Юнител" компани санхvvжvvлсэн байна.

"ICT ЕХРО-2008" vзэсгэлэн тvрvv жилээс єргєн хvрээг хамарч чадсан гэдгийг оролцогч байгууллага, иргэд онцлон тэмдэглэж байсан. Yзэсгэлэнд оролцогч мэдээлэл, харилцаа холбооны салбарын байгууллагууд "гагцхvv шинэ технологийг гайхуулж, шилдэг vйлчилгээг vзvvлнэ" гэсэн уриа дэвшvvлжээ. Vзэсгэлэнд оролцогчид иргэдэд хандсан огцом хямдрал, дэлхий нийтийн мэдээлэл, харилцаа холбооны салбарт хvрсэн тvвшин, хєгжлийн чиг хандлага болсон ололт нээлтvvдээс ч тоймлон дэлгэжээ. Чухамдаа хvн тєрєлхтєн ирээдvйд цахим технологийн ямархан орчинд амьдрахыг энэ vзэегэлэнгээс харж болохоор байсанг хэлэх нь зєв болов уу.

Шинэ, шилдэг, итгэмжит технологи, мєн тийм vйлчилгээ, санал санаачлагыг шалгаруулан єргємжлєх бєгєєд єргємжлєл хvртсэн байгууллагууд бvтэн жилийн турш уг нэр хvндээр овоглогдох юм. Тvvнчлэн vзэсгэлэнгийн vеэр салбарын хєгжлийн болон бизнес харилцаа, эрх зvйн орчин, шинэлэг санаачилга, єндәр хєгжилтэй орнуудын туршлага, ололтод суралцахад чиглэсэн сургалт, санал солилцох уулзалт семинарууд "Мишээл экспо" тєвийн єнцєг булан бvрт єрнєж байв. Эдгээр арга хэмжээ энэ долоо хоногийг дуустал vргэлжлэн явагдах ба эдгээрт тус салбарт vйл ажиллагаа явуулж, бизнес эрхэлж буй байгууллагуудын тєлєєлєгчид тєдийгvй сонирхсон хувь хvмvvс ч єєрийн сайн дураар оролцож, санал бодлоо солилцох бололцоотой байх ажээ.

Азийн орнуудад хvлээн зєвшєєрегдсєн нэгдсэн шалгалтад тэнцсэн инженерvvд єнєєдєр нээлтээ хийсэн ICT EXPO 2008 vзэсгэлэнгийн нээлтийн vеэр батламжаа гардан авлаа. Инженер, мэргэжилтнvvдийн ур чадварыг дээшлvvлэн олон улсын тvвшинд хvргэх, экспортод чиглэсэн бvтээгдэхvvн vйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Азийн орнуудад нэгдсэн байдлаар нэвтрvvлсэн мэдээллийн технологийн инженерийн мэргэшлийн олон улсын шалгалтанд тэнцсэн "USI" ХХК, програмист Б. Бат-Оюу (ШУТИС ХоМТС), Б. Одгэрэл, (ШУТИС КТМС, Энэтхэг) Н. Эрдэнэтулга (ШУТИС КТМС), МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн багш Б. Батням, ШУТИС-ийн Компьютерийн техник менежментийн сургуулийн оюутан А. Тулга, МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн оюутан Ц. Лхагвадорж, Х.Ганзориг нар ийнхvv батламжаа гардан авч, Азийн орнуудын хаана ч мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах эрх бvхий инженерvvд боллоо.

Монгол улс мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын сорилыг 2 удаа амжилттай зохион байгуулж, мэдээллийн технологийн инженерийн ур чадварын анхны стандартуудыг батлан мєрдvvлж эхэлсний vр дvнд Монгол Япон улсын хооронд мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандартыг харилцан хvлээн зєвшєєрєлцєх гэрээг байгуулсан юм. Энэ гэрээнд нэгдсэнээр Монгол улс Азийн орнуудын мэдээллийн технологийн инженерийн жинхэнэ шалгалтыг явуулах эрхтэй болж, албан ёсны шалгалтыг хоёр удаа амжилттай зохион байгуулаад байна. Технологийн салбарын 100 гаруй байгууллага аж ахуйн нэгжvvдийг хамтран зохион байгуулсан "ICT EXPO-2008" vзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд єндєрлєнє.

Мэдээллийн эх сурвалж: http://www.olloo.mn

No comments:

Post a Comment