Thursday, October 9, 2008

Японы өндөр мэргэжлийн багш нар төлбөргүй сургалт явуулна

Сүүлийн үед хамгийн их эрэлттэй байгаа мэргэжилтнүүд бол яах аргагүй мэдээлэл технологийн салбарынхан. Тэгвэл энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч Япон улсын Хитачи корпорацийн өндөр мэргэжлийн багш нар манай улсад хүрэлцэн ирж, үнэ төлбөргүй сургалт явуулах гэж байна.

Олон улсын стандарт болон түгэн дэлгэрч буй мэдээлэл технологийн инженерүүдийн мэргэжлийн үнэлгээний шалгалтын сургагч-багш нарыг бэлтгэх энэхүү сургалт Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд Японы АОТС /Гадаад улсуудтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны холбоо/ Холбооны санаачилгаар манай улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа гэнэ. Энэхүү холбоо нь Япон улсын хуримтлуулсан технологийн арвин туршлагыг Азийн болон дэлхийн бусад орнуудтай хуваалцах зорилгоор орон орны дадлагачигчдыг японд болон тухайн оронд явуулах сургалт дадлагад хамруулдаг байгууллага ажээ. Энэ жилийн сургалтын хувьд нийт 25 хүнийг бүртгэн явуулах гэнэ.

Мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан, мөн энэ салбарын багш, сургагч байж болох аваас та энэхүү сургалтанд хамрагдах боломжтой. Хариуцлагын тогтолцоог бий болгох үүднээс барьцааны зуун мянган төгрөг шаардах боловч, та сургалтын дараа мөнгөө буцаан авах гэнэ. Харин тавигдах шаардлага нь та ердөө ирцээ зуун хувь байлгах ёстой.

Сургалт арваннэгдүгээр сарын 17-28-ныг хүртэл явагдах бөгөөд энэ сарын 31-ныг хүртэл бүртгэх ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг та www.mosa.mn сайтаас хүлээн авч үзээрэй.

М.Жаргал

Мэдээллийн эх сурвалж: http://news.gogo.mn

No comments:

Post a Comment