Monday, October 6, 2008

Сургалтанд урьж байна

Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын сургагч

багш нарыг бэлтгэх сургалтанд урьж байна

Мэдээллийн технологийн үндэсний парк, Япон улсын компьютержүүлэлтийн олон улсын хамтын ажиллагааны төв /CICC/-тэй хамтран Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын сургагч багш нарыг бэлтгэх 80 цагийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургалтыг NEC Asia Pte. компанийн ахлах зөвлөх Mr. Yee Chon Wah удирдан явуулна.

Бүртгэл:

2008 оны 10-р сарын 17-ны өдрийг дуустал МТҮП-ын 103 тоот өрөөнд ажлын өдрүүдэд явагдана. Суралцах хүний тоо хязгаартай тул та бүхэн яаравчлан бүртгүүлнэ үү.

Оролцохыг хүсэгчдэд тавигдах шалгуур:

Сургалтад хамрагдахыг хүсэгчид нь

· Мэдээллийн технологийн чиглэлээр сургалт эрхэлдэг их дээд сургууль, бусад сургалтын байгууллагын багш, сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсруулагчид байх

· Мэдээллийн технологийн компанид 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

· Цаашид мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын сургагч багшаар ажиллах эрмэлзлэлтэй байх

Сургалтанд оролцогчдын тоо: 20 хүн

Төлбөр: Сургалт үнэ төлбөргүй

Сургалтын хэл: Сургалт англи хэл дээр монгол орчуулгатайгаар явагдана.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.itpark.mn, www.mosa.mn вэб сайтуудаас болон доорхи хаягаар холбоо барьна уу

Б.Мөнхцэцэг

Сургалт хариуцсан ажилтан

---------------------------------------------------------

Мэдээллийн технологийн үндэсний парк

Бага тойруу 49, Улаанбаатар 210646, Монгол

Утас: 11-318042 (1137), Гар: 88121719

Вэб: http://www.itpark.mn

Э-мэйл: munkhtsetseg@itpark.mn

No comments:

Post a Comment