Friday, October 17, 2008

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ШАЛГАЛТАД ТЭНЦЭГЧДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2008 оны 5-р сарын 13-ны өдөр Мишээл экспо төвд болсон “ICT-EXPO 2008” Мэдээлэл, харилцаа, холбооны технологийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр өнгөрсөн 4-р сарын 6-ны өдөр явагдсан мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтад тэнцэгчдэд батламж гардуулах ёслол боллоо.

Энэ удаагийн шалгалтанд амжилттай дүн үзүүлж тэнцсэн доорхи нэр бүхий 7 шалгуулагч Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн гишүүн орнуудад хүлээн зөвшөөрөгдөх батламжийн эзэн болов. Үүнд:

1. Баттулгын Батням - МУИС, Мэдээллийн технологийн сургууль, багш
2. Хаш-Эрдэнийн Ганзориг - МУИС, Мэдээллийн технологийн сургууль, 4-р курсийн оюутан
3. Цэрэнжавын Лхагвадорж - МУИС, Мэдээллийн технологийн сургууль, 4-р курсын оюутан
4. Батчулууны Бат-Оюу - “USI” ХХК, програмист (ШУТИС, ХОМТС -ийн төгсөгч)
5. Баярсайханы Одгэрэл - “USI” ХХК, програмист (ШУТИС, КТМС, Энэтхэгт төгссөн)
6. Нямжавын Эрдэнэтулга - “USI” ХХК, програмист (ШУТИС, КТМС -ийн төгсөгч)
7. Ариунтуяагийн Тулга - ШУТИС, КТМС, 2-р курсийн оюутан (ШУТИС, КТМС -ийн оюутан)

Монгол улсын мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, инженерүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдол бүхий уг шалгалтад тэнцэгчдэд халуун баяр хүргэе.















Мэдээллийн эх сурвалж: МТҮП

No comments:

Post a Comment