Friday, October 17, 2008

МТС-ийн багш, оюутнууд Азийн мэдээллийн технологийн инженерүүдийн суурь шалгалтанд тэнцлээ

Өнгөрсөн 4-р сарын 6-ны өдөр Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 2008 оны хаврын нэгдсэн шалгалт Азийн 6 оронд нэгэн зэрэг явагдсан.
Монгол улсад энэхүү шалгалт нь мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ)-ын ангиллаар амжилттай зохион байгуулагдаж, өглөөний шалгалтад 52, өдрийн шалгалтад 39 шалгуулагч тус тус оролцов.

МТИСШ-д шалгуулагчдын мэдлэг ба ур чадварыг өглөөний болон өдрийн шалгалтаар тус тусад нь үнэлэн, тус хоёр шалгалтад хоёуланд нь тэнцсэн тохиолдолд тухайн шалгуулагчийг амжилттай дүн үзүүлсэнд тооцдог. Энэ удаагийн шалгалтын дүнгээр нийт 7 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 13,2 хувь нь амжилттай дүн үзүүлж тэнцжээ.
Шалгалтын дүнг үзүүлбэл:
МТИСШ
Нийт шалгуулагчдын тоо
Амжилттай шалгуулагчид
тоогоор
хувиар
Өглөөний буюу мэдлэгийн шалгалт
52
7
13,5
Өдрийн буюу ур чадварын шалгалт
39
9
23,1
Ерөнхий дүн
53
7
13,2

Шалгалтанд Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологийн Сургуулийн Компьютер Мэдээллийн Технологийн тэнхимийн багш Б.Батням, Компьютер Мэдээллийн технологийн 4-р курсын оюутан Х.Ганзориг, Ц.Лхагвадорж нар тус тус тэнцлээ. Монгол улсын хэмжээнд мэдээллийн технологийн инженерүүдийн суурь шалгалтанд тэнцсэн 7 хүний 3 нь буюу 40 хувь нь Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологийн Сургуулийн багш, оюутнууд байлаа.

Мэдээллийн эх сурвалж: http://www.num.edu.mn

No comments:

Post a Comment