Thursday, January 22, 2009

ШУТИС-ИЙН БАГШ НАР СПОРТООР ӨРСӨЛДӨВ

Монголын багш нарын баярыг тохиолдуулан ШУТИС жил бүр багш нарынхаа дунд спортын дөрвөн төрлийн тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай билээ . Энэ жилийн тэмцээн дөрвөн өдөр маш өрсөлдөөнтэй үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээний нийлбэр дүнгээр Механик инженерийн сургуулийн баг түрүүлж, КТМС, Дарханы Технологийн багууд удаах байруудыг эзэлсэн байна. Өвөрхангайн Технологийн сургуулийн багш Т.Алимаа, МИС-ийн багш Ц.Баярсайхан нар гар бөмбөгийн төрөлд шилдэг тоглогчоор шалгарч, Математикийн сургуулийн багш Ц.Дэлгэрмаа/эм/, Дарханы Технологийн сургуулийн багш Саруулболд /эр/ нар сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор шалгарсан юм. ШУТИС-ийнхаа нийт багш нарт багш нарын баярын мэндийг хүргэж, сурган хүмүүжүүлэх ариун үйлст тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Дээрх зурагт КТМС -ийн багш нар медаль гардаж байна. Зүүн гар талаас Ганбаатар, Баярцогт, С. Бауырбек, Ц. Энхбилэг ... нарын багш нар зогсож байна.

Зураг: КТМС -ийн сагсны баг тоглож байгаа нь.

Ч. Эрдэнэбат
20090122;

1 comment:

  1. bagshaa tand ch gesen bayariin mend hurgeye, ajildaa amjilt gargaarai,, sw08

    ReplyDelete