Sunday, January 25, 2009

FAQ - Хичээл сонголтын талаар

Сайн байна уу багш аа.
Энэ хаврын хичээл сонголт дээр CS201 Компьтерийн Зохион байгуулалт, ассемблер хичээл байгаа ба оюутны гарын авлага дээр энэ хичээлийн өмнөх холбоо нь CS200 Програмчлалын үндэс болохоор энэ семистрт манай програм хангамжийн 1-р курсыхан маань энэ хичээлийг судлах боломжтой эсэхийг лавлах гэсэн юм. Бас энэ жилийн оюутны гарын авлага дээрх сургалтын төлөвлөгөөн дээр SW210 визуал програмчлал хичээл байхгүй байгаа байгаа, дээд курсийхэний оюутны гарын авлагаас харахад өмнөх холбоо нь SW202 програмчлалын хэл хичээл буюу CS200 болохоор бид визуал програмчлал хичээлийг судалж болох эсэх талаар зөвлөгөө өгнө үү.

SW08
CS201 Компьютерийн зохион байгуулалт, ассемблер хичээлийн орох улирал нь намар гэж байгаа тул хаврын семистр орохгүй. Иймд програм хангамжийн 1-р курсынхан (SW08) үзэхгүй.

Програм хангамжийн 1-р курсынхан буюу SW08 -чууд шинээр батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлүүдээ үзнэ. SW210 Визуаль програмчлал хичээл нь шинэ сургалтын төлөвлөгөөн дээр байхгүй тул та бүгд (SW08) үзэхгүй.

Оюутанууд элссэн оныхоо сургалтын төлөвлөгөөгөөр суралцдаг тул 2 ба түүнээс дээш курсынхан SW210 Визуаль програмчлал хичээлийг үзнэ.

Зөвлөх багш: маг. Ч. Эрдэнэбат
2009-01-25

6 comments:

  1. Bagshaa tegeheer 08 ond elsen orson oyutanuud visual programing ueruusu uzehgui yumuu,shine surgaltiin tuluvluguun deer ymar nertei bgaan bol

    ReplyDelete
  2. visual studio g ueruusuu uzehgui gesen uguu esvel uur nertei boltson bgaan boluu

    ReplyDelete
  3. Шинэ төлөвлөгөө дээр SW210 Визуаль програмчлал хичээл байхгүй байна лээ. Би хувьдаа сургалтын шинэ төлөвлөгөөг хараад миний хичээл байхгүй байгаад их гайхсан. Төстэй нэртэй хичээл байхгүй байна лээ. Яваандаа учир нь олдох байх гэж бодож байна даа.

    ReplyDelete
  4. Сайна байна уу Багшаа.3A улиралд тавигдах SE302 програм хангамжийн бүтээл гэлэг хичээл дээр висуал програмчлалыг үзэх юм болуу.Ямар ч байсан үзэх нь үзнэ биздээ тэ Багшаа.

    ReplyDelete
  5. bagshaa ta nice shuu taniig shutej yavay aa

    ReplyDelete
  6. Миний олж мэдсэнээр бол Визуаль програмчлал хичээл шинэ сургалтын төлөвлөгөөнөөс хасагдсан байна лээ. Профессороосоо асуухад Клиент - Сервер програмчлал гэдэг хичээлээр визуаль програмчлалаа мөн сүлжээний орчны програмчлалаа орно гэсэн байсан. Иймд Визуаль програмчлал хичээлийн залгамжлагч нь Клиент-Сервер програмчлал юм.

    ReplyDelete