Мэдээлэл Технологийн Үндэсний паркийн хурлын танхимд 2009 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Сүлжээний халдлагатай тэмцэх нь” сэдэвт Монгол, Японы CERT байгууллагуудын хамтарсан сургалт семинар боллоо. Семинарыг МШХХТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Амгаланбат нээж үг хэлсэн бөгөөд JPCERT/CC-ийн Такаши Оно, Кейсуке Камата болон МonCIRT-ын удирдагч, КтМС-ийн багш Эсболд нар илтгэл тавилаа. Тэд сүлжээний халдлагын төрөл, тэдгээрээс хэрхэн сэргийлэх боломж, мөн олон улсын CERT байгууллагууд хэрхэн хоорондоо уялдаа холбоотой ажилласнаар гарч болох болон гарч буй довтолгоонуудаас хэрхэн сэргийлэх боломжтой талаар судалгаа шинжилгээний бодит үр дүн дээр тулгуурлан мэдээлэл өгсөн. Мөн дэлхий нийтийн сүлжээний аюулгүй байдлын цаашдын чиг хандлага, үүний дотор Монгол улсын дотоод сүлжээний аюулгүй байдлын өнөө болон ирээдүйн төлөв байдлыг дурьдсан. Сургалт семинарт Монголд үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн байгууллагуудын 100 гаруй сүлжээний администраторууд хүрэлцэн ирсэн байна.
No comments:
Post a Comment