Sunday, September 20, 2009

Ц. Өнөржаргал - Мартагдашгүй хавар

Мэдээллийн эх сурвалж: http://unuruu.blogspot.com/2009/06/blog-post.html
...
Зиа тэгээд бас нэг мартагдашгүй үйл явдал бол миний бие нөгөө МТИСШ (Мэдээлэл Технологийн Инженерийн Суурь Шалгалт)-даа тэнцчихсэн штээ. Сертификатаа 6/17-нд “Мэдээлэл технологийн хүний нөөцийг хөгжүүлэх нь” симпозиумын үеэр гардаж авсан. Эцсийн эцэст ингэж нэг юм авдаг л юм байна хэхэ. 5 удаа өгч байж шүү дээ кк. Ингэж хэлэхэд ичмээр л юм, тэхдээ яадын тэ кк. Энэ миний сертификатын зураг.

2007 оны 4 сард анх энэ шалгалтын бэлтгэлд суухад минь хичээл орж байсан Ч. Эрдэнэбат багш маань симпозиум дээр тааралдаж баяр хүргэсэн. Багш маань энэ шалгалтын учир шалтгааныг бидэнд сайн тайлбарласан болоод л би тэнцэх гэж тэгж их хичээсэн байх даа. Анх тэгж бэлтгэлд сууснаас хойш дахиж тэр бэлтгэлд суулгүй бие дааж бэлдсэн л дээ.
...

No comments:

Post a Comment