Saturday, September 12, 2009

Linux InstallFest 2009

Сайн байцгаана уу эрхэм линукс хэрэглэгч, сонирхогчид оо.
Бидний хэсэг нөхдүүд цуглан хавар зохиогдохоор төлөвлөгдөж байсан Linux InstallFest 2009 өдөрлөгийг хэзээ хэрхэн зохион байгуулах талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрсэнийг зарлахад таатай байна. Ингээд бид Linux InstallFest 2009 өдөрлөгийг 2009 оны 9-р сарын 19-ний өдөр 12:00-с 17:00 цагийн хооронд ШУТИС-ийн КТМС-ийн 130 тоот лекцийн танхимд КТМС-ийн Програмчлалын технологийн профессорын баг, компьютерийн техникийн профессорын багтай хамтран зохион байгуулахаар боллоо. Мөн энэ өдөр нь дэлхий даяараа чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийг (Free ad Open Source Software) сурталчлах, таниулах Software Freedom Day өдөрлөг явагдаж байгаагаараа онцлог юм.

Өдөрлөг маань 12:00-д эхлэх бөгөөд 17:00 хүртэл КТМС-ийн 130 тоот танхимд үргэжлэх бөгөөд сонирхосон хүмүүст нээлттэй эхийн програм хангамжийг үзүүлэх, танилцуулах, сурталчлах үйл ажиллагаа явах ба тооцоолуураа (компьютер) авчирсан хүнд үнэ төлбөргүй суулгаж өгөх, ашиглах талаар зөвлөлгөө өгнө. Үүнээс гадна доорх сэдвүүдээр (илтгэгч нь нэрийг сольж болно) илтгэл тавигдана.

12:10 Нээлтийн ажиллагаа (С.Дөлмандах, С.Байгальтөгс)
12:25 Линукс 101 (Д.Далх-Очир) - линуксын талаар анхан шатны ойлголтууд
13:00 Windows-с шилжих нь (н.Хаш-Очир, н.Алмас) - шилжиж буй хүмүүст зориулсан, ижил төрлийн програмуудыг танилцуулна
13:30 Нээлттэй програмчлалын орчин (С.Баттөр) - програмчлалд хэрхэн ашиглаж болох талаар
14:00 Матетикч байх албагүй ба нутагшуулалт (С.Дөлмандах) - нутагшуулалтын талаар
14:30 Манай бүлгэмд тавтай морил (Хасаа) - бүлгэмийн танилцуулга, ашигладаг системүүд (google groups, wiki, web) шинэ гишүүд анхаарах зүйлс

Хүрэлцэн ирсэн хүн бүрт Ubuntu 9.04-ийн диск, бяцхан гарын авлага тараах болно. Мөн өдөрлөгийн үр дүнг хэмжих зорилгоор цөөн асуулт бүхий санал асуулга явуулах саналтай байна.
Бидний үйл ажиллагааг дэмжиж өрөө тасалгаа, техник тоног төхөөрөмжөөр хангаж, хамтран ажиллаж буй КТМС-ийн захиргаа, Програмчлалын технологийн профессорын баг, компьютерийн техникийн профессорын багуудад талархаж буйгаа илэрхийлж байна.

Зохион байгуулах багт орж буй хүмүүс: Алмас, Г.Ганбат, Гүндээ, Далх-Очир, Дөлгөөн, Дөлмандах, Золбоо, Лхагвасүрэн, Хасаа, Хатанаа, Хашаа. Энэхүү багт орсон хүмүүсийг ажилдаа хариуцлагатай хандаж, идэвхитэй оролцохыг хүсч байна. Мөн өмнө ярьсан боловч энд дурдагдаагүй зүйл эсвэл сонирхолтой санаа, санал байвал чөлөөтэй илэрхийлэхийг Та бүхнээс (бүх гишүүдээсээ) хүсч байна.

Мэдээллийн эх сурвалж: http://www.limnux.org

No comments:

Post a Comment