Энэ лабораторын ажил 2 оноотой. Гэхдээ эдгээр дасгалуудыг хийх нь чиний ирээдүйн лабораторуудад хэрэг болно. Эцсийн хугацаа: III долоо хоног.
1. Нэвтрэх
Лабораторын компьютеруудад суулгаж бэлдсэн виртуаль Ubuntu системд нэвтэрч ор. Хэрэв хэрэглэгчийн эрх: "vmplanet", нууц үг: "vmplanet.net"
2. Хувийн мэдээллээ өөрчлөх
Лабораторын компьютеруудад суулгаж бэлдсэн виртуаль Ubuntu системд нэвтэрч ор. Хэрэв хэрэглэгчийн эрх: "vmplanet", нууц үг: "vmplanet.net"
2. Хувийн мэдээллээ өөрчлөх
- Нууц үгээ соль. Үүнийг хийхийн тулд passwd командыг ашиглаарай. Чиний шинэ нууц үг нь хуучин нууц үг болон хэрэглэгчийн нэрнээс ялгаатай байх ёстой.
- Өөрийн хувийн мэдээллээ үнэн зөв оруул. chfn командыг ашиглаарай.
3. Төлөвлөгөөний мэдээллээ өөрчлөх
- Өөрийн хэрэглэгчийн эрхийнхээ төлөвлөлтийн файл үүсгэ. Хэрэглэгч finger командыг ажиллуулах үед Linux .plan файлыг чиний home директороос уншаад дэлгэцэнд харуулдаг. echo командын гаралтыг өөрчлөх замаар төлөвлөлтийн файлыг үүсгэ: echo "..." > .plan 
- Үүсгэсэн файл чинь 1-с олон мөр агуулж байгаа эсэхийг шалгаарай. 
 
 - echo "This 
 is
 my
 plan" > .plan
 
 
- Өөрийн хэрэглэгчийн эрхийнхээ төслийн файл үүсгэ. Хэрэглэгч finger - командыг ажиллуулах үед Linux .project файлыг чиний home директороос уншаад дэлгэцэнд харуулдаг. echo командын гаралтыг өөрчлөх замаар төлөвлөлтийн файлыг үүсгэ (өмнөх дасгалынх шиг): echo "..." > .project 
- Энэ .project файлд өөрийнхөө дипломын төслийн тухай оруулаарай. Хэрэв чамд сонгосон төсөл байхгүй бол зүгээр л дуртай төслөө оруулчих. 
- home директор дотроо дэд директор үүсгэ. Энэ директорын нэр нь sw302 
- sw302 дотроо дахиад хэд хэдэн дэд директор үүсгэ. Лаб бүрт зориулан 15 директор үүсгэ. Нэрийг нь lab01 lab02 ... гэж өгөөрэй. Дугаар нь яг 2 цифртэй байна. 
Багш: маг. Ч. Эрдэнэбат
2009-9-11
2009-9-11
 
 
No comments:
Post a Comment